ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бүх шүүгч нарыг хоёр, гуравдугаар давхартаа гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан
Бүх шүүгч нарыг хоёр, гуравдугаар давхартаа гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан
Орхон аймгийн Шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуунтай ярилцаж, шинэ бүтэц зохион байгуулалт, шүүгчид нөлөөлсөн этгээдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх, иргэн хүн хүссэн шүүх хурлын талаарх мэдээллийг яаж олж авах вэ зэрэг асуудлаар хариулт авсан юм. -Шүүхийн шинэ бүтэц, зохион байгуулалтаар манай аймагт өнөөдөр хэдэн шүүх ажиллаж байна вэ? -Шүүх байгуулах тухай хуулиар иргэн Үндсэн хуулийн цэц дээр гомдол гаргаснаар Үндсэн хуулийн цэцээс зарим зүйл заалтыг хүчингүй болгосон. Нэг заалт нь шүүхийн бүтэц зохион байгуулалтын асуудал юм. Үүний дагуу шүүхийн бүтэц, зохин байгуулалтыг шинэчилсэн. Өмнө нь Орхон, Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх манай аймагт төвлөрч байсныг болиулж, Захиргааны хэргийн шүүхийг хоёр аймагт бий болголоо. Өөрчлөлтөөр орсон зүйл нь бүсийн тойргийн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ нь Орхон, Булган, Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар, сум дундын анхан шатны шүүхийг эрүү, иргэний төрлөөр дагнасан шүүх байгуулсан. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн нутаг дэвсгэрт иргэний сум дундын анхан шатны шүүх, эрүүгийн сум дундын анхан шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсэн гурван шүүх, тойргийн журмаар Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан иргэний давж заалдах шатны шүүх, эрүүгийн давж заалдах шатны шүүх гэсэн нийтдээ таван шүүх бие даан үйл ажиллагаа явуулж байна. -Шүүгч, шүүхийн бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч нараас шүүх хуралдаандд оролцох бүрт нь нөлөөллийн мэдүүлгийг авч байна. Нөлөөллийн мэдүүлгийн гол агуулга нь юу вэ? -Албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс тухайн хэргийн талаар шүүгч, шүүхийн бүрэлдэхүүнд нөлөөлөх оролдлогыг байхгүй болгох зорилготой нөлөөллийн мэдүүлгийг хөтөлдөг. Шүүх хуралдаан бүр дээр шүүх бүрэлдэхүүн, шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө. Шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлсөн нь батлагдах юм бол хариуцлага хүлээх хуулийн заалттай. Монгол улсын иргэн тухайн хэрэгтэй холбогдолтой нөлөөлөхөөр оролдож, тогтоогдвол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж мэдээлнэ. Хэрвээ албан тушаалтан нөлөөлөхөөр оролдох юм бол ажлаас нь чөлөөлөх буюу огцруулах хуультай. Хэрэв огцруулахгүй, чөлөөлөхгүй байвал шүүхийн шийдвэрийн журмаар албадан чөлөөлж, огцруулах ёстой. Улс төрийн нам, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд байгууллага, намыг татан буулгах, удирдлага, эрх баригчийг торгох, 30 хоног баривчлах хуулийн заалт бий. Хэрвээ гадаадын иргэн, харьяалалгүй хүн нөлөөлөх оролдлого хийвэл Монгол улсаас албадан гаргах, дахин ирэх эрхийг нь 10 хүртэл жилээр хасна. Нөлөөллийн хэлбэрийг хээл хахууль, шан харамж, бэлэг сэлт, албан тушаал амлах зэрэг авлигалын хэлбэр, дарамтлах, заналхийлэх, гүтгэх, доромжлох зэрэг бусад хэлбэртэй байдаг. Дээрх хэлбэрээр нөлөөлсөн бол шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзнэ. -Шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрсдөө хэргийн талаар бусдад мэдээлэх, нөлөөлөл бий болгох нөхцлийг бүрдүүлсэн бол ямар хариуцлага хүлээх вэ? -Шүүгч, шүүх бүрэлдэхүүнтэй холбоотой ийм төрлийн асуудал гарч, тэр нь тогтоогдох юм бол тусгай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Иймд шүүгчдийг хуулиар онцгой тохиолдолд холбогдох хэргийн оролцогч, бусад хүмүүстэй уулзуулахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. Манай шүүх гэхэд энэ жил их засвар хийж, бүх шүүгч нарыг хоёр, гуравдугаар давхартаа гаргасан. Өрөөнд нь тусгай чиптэй хаалга суурилуулсан. Эдгээр нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахаас гадна дурын иргэн шүүгчийн өрөөнд нэвтрэхийг хориглож, хааж байгаа. Иймд шүүгч өөрөө хүнтэй уулзахгүй байгаа учир нөлөөлөлд автахгүй байх боломжтой. -Шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс шүүгч хүн олон нийтийн газраар явахгүй байх, нэг орсон үйлчилгээний газраар олон удаа үйлчлүүлэхгүй байх зэрэг   зүйлээс татгалзаж байна. Энэ нь эргээд хүний эрхийг боогдуулах сөрөг үзэгдэл мэт харагдаж байх шиг? -Шүүгчийн эрхийг хангахын тулд олон талын арга хэмжээ авч байгаа. Эдийн засгийн хараат бус байдлыг хангах явдал гол нь байгаа. Шүүгчдийн цалинг өндөр хэмжээнд хүргэлээ гэж их шуугисан. Шүүгч хүн бол олон эрхээ хасуулсан. Жишээ нь, хүнтэй чөлөөтэй уулзаж болохгүй, олон нийтийн газраар чөлөөтэй явж болохгүй зэргээр хүний эрхийн талаас эрхээ хасуулсан. Энэ эрхээс хасуулсан хүний эдийн засгийн баталгааг хангаж өгөхгүй бол тэр хүн амьдралтай, үр хүүхэдтэй, бусадтай адилхан хүн. Иймд шүүгч нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн. Энэ нь ханасан түвшин биш. Өнөөдрийн Монголын нөхцөлд өдий хэмжээний цалинтай байхад бусдаас мөнгө хараад, гуйгаад байхгүй болов уу гэж харж байгаа. -Монголын шүүх Нүүрс хөтөлбөрийн талаарх шүүх хурлыг нээлттэй байдлаар мэдээллийн хэрэгслээр явууллаа. Эндээс алдаа оноо, сургамж авсан байх? -“Шүүх олон нийт” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Энэ хөтөлбөрт шүүхийг олон нийтэд нээлттэй байлгах зорилго тавьсан. Тэгээд ч иргэд ойлгож байгаа байх. Шүүх урьд нь нээлттэй байгаагүй. Одоо бүх шүүх хуралдааны бичлэгийг хийж байна. Оролцогч нарыг шүүх хуралдааныг сонирхох эрхээр хангасан. Манай шүүх дээр шүүх хуралдаан сонирхъё гэсэн хүн зааланд ороод үзэж болно. Гадаа хүлээлгийн зааланд байгаа дэлгэцээр үзэх боломжтой. Шүүх бол үйлчилгээний байгууллага учир иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх, санал хүсэлтийг нь сонсох зэргээр вэб сайт, гар утасны аплейкшн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллаж байна. Хүссэн шүүх хуралдааны талаарх шийдвэрийг манай шүүхийн тамгын газрын Court.or.gov.mn, Шүүхийн ерөнхий зөвлөлийн judcouncil.mn, shine.shuukh.mn сайтуудаас татаж авч үзэж болно. Шүүхийн нээлттэй ил тод байдлын хөтөлбөрийн дагуу Гансүх нарын шүүх хурлыг нээлттэй явуулж, шийдвэрлэсэн. Бүрэн эх сурвалжаар нь гурав, дөрвөн өдөр Ийгль, ТВ-9 телевизээр нэвтрүүлсэн. Иргэдийн маань шүүхийг ойлгодог ойлгоц ямархуу билээ, хүн бүр нэг түвшнээс ойлгохгүй. Гэхдээ ерөнхий дүн нь аль ч улс оронд шүүх хурлыг бүтнээр нь явуулж байсан түүх байхгүй. Манай шүүх бол зоригтой явуулсан. Ингэснээрээ нэлээд их зүйлийг олж мэдсэн. Сайн, муу талаа ч мэдэж авлаа. “Шүүх олон нийт” хөтөлбөрийн дагуу тусгай журам боловсруулна. Шүүх хурлын юуг нь нэвтрүүлэх вэ, юуг нь нэвтрүүлэхгүй байх вэ гэдгийг журман дээрээ оруулж өглөө. Эдгээр нь зөвхөн Нүүрс хөтөлбөр дээр яригдсан. Үүнээс өөр хэргүүд байна. Анализ дүгнэлт хийж байгаа. Шүүх хурлыг нээлттэй явуулснаар эерэг үр дүн нь илүү байгаа. Нөгөө талаас шүүхийн хуулын мэтгэлцээн гэж явагддаг. Талууд хоорондоо эсвэл төрийг төлөөлж байгаа прокурор талуудын хоорондын мэтгэлцээн явагддаг. Эндээс шүүх бүрэлдэхүүн талуудын мэтгэлцээнээс бодит мэдээллийг олж авч шүүн таслах ажиллагаанд хэрэглэдэг. Нүүрс хөтөлбөрийн шүүх хурлын үеэр шүүгч нар нь мэдлэггүйдээ дуугүй суугаад байсан мэт яриад байгаа. Энэ бол цэвэр шүүхийн мэтгэлцэх үйл ажиллагаатай холбоотой. Шүүх хуралдааны үйл ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагддаг юм байна, шүүгч тэндээс дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх гол зүйлсээ мэдэж авдаг гэсэн ойлголтыг иргэдэд илүү өгөх нь зөв юм байна. Ярилцсан: М.Мөнхцэцэг
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА