ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үйлдвэрийг боорлосноор хэн ч хожихгүй
Үйлдвэрийг боорлосноор хэн ч хожихгүй
Манай улсад өнөөдрийн байдлаар 130 гаруй телевиз, өдөр тутмын 10 шахам, долоо, арав хоног тутмын 70 гаруй сонин, 150 шахам сайт байдаг гэсэн албан бус тоог саяхан нэгэн судлаачийн нийтлэлээс олж харлаа. Өөрөөр хэлбэл, дээрх тооны телевиз, сонин, сайтууд нь Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэсэн нэгэн нэр дор захирагдаж Монголын гурван сая гаруй иргэдэд өдөрт 100-200 гаруй нэр төрлийн мэдээллийг хүргэдэг ажээ. Эндээс харвал нэг талаасаа иргэд мэдээллээр дэндүү их цатгалдаж байна. Өнөөдөр энэ олон зуун мэдээлэлд зарим иргэдийн хувьд толгой нь эргэж, артерийн даралт нь нэмэгдэж байхад зарим нэгэнд нь ёстой л нөгөө загатнасан газарт нь маажих шиг болдог. Албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна цахим ертөнцийн мэдээллийг тоолох, судлах гэвэл цаг зав, цаас барсан хэрэг болно. Өөр өөрийн гэсэн онцлогтой мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүд нь зарим тохиолдолд “мэдээллийн дайн”-ы хэмжээнд хүрч бүр сүүлдээ давс хужирнаас эхлээд амтлагчууд нь хэрээс хэтэрч тухайн мэдээллээ хэт шорвог, гашуун болгож байх шиг. Тийм мэдээллийн нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талд өгөх ёстой ногдол ашиг тойрсон сэдэв юм. Энэ сэдвийг хөндөөгүй нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй болов уу. Өнөөдөр сэтгүүлч миний хувьд мэргэжлийн үүднээс гэхээсээ илүүтэй Эрдэнэтийн иргэний хувьд энэ асуудалд хандаж байна. Ингэхгүй бол “худал үгийг мянгантаа давтахад үнэн болдог” гэдэг яриа Эрдэнэтчүүдийн амьдралд үнэхээр их гай тарьж улмаар Монголын эдийн эдийн засагт, нийгэмд, зах зээл дээр монголчууд бид хохирох дүр зураг харагдаад байх шиг. Мөн биднийг хохироох гэсэн санаархал яваад байна. Бодит байдал дээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК хэвийн ажиллаж, энэ оны зургаадугаар сард ашиглалтад орсон Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл хүчин чадлынхаа 90 гаруй хувийг ашиглаж уулын үйлдвэрээсээ хамааралтай амьдардаг Эрдэнэтчүүдийн төдийгүй монголчуудын амьдрал үргэлжилж байгааг хэлэх хэрэгтэй. “Эрдэнэт үйлдвэр” ХХК бол Орос, Монголын хамтарсан үйлдвэр, манайх 51, тэд 49 хувийг нь эзэмшдэг. 2012 оны ногдол ашгийн хуваарилалтаар Орост очих ёстой 47 сая ам.долларыг манайхан эдийн засгийн эргэлтэд оруулсан аж. Шалтгаан нь тун энгийн, хайгаад эрэл сурал болоод хэн нэгэн этгээд идчихсэн гэж ой ухаандаа ургуулаад байх шаардлага байхгүй. Оросын тал өөрийн эзэмшлийн 49 хувиа төрийн мэдлийнхээ “Рос Тех” корпорацид 100 хувь эзэмшүүлэх шийдвэрийг нэлээн эрт гаргасан байдаг. Гагцхүү тэр шийдвэр нь Орос, Монголын Засгийн газрын хэмжээнд саяхан соёрхон батлагдсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнөх болон одоогийн удирдлагын зүгээс 2012 оны ногдол ашиг болох 47 сая ам.долларыг шилжүүлэх тухай саналаа Оросын талд удаа дараа гаргасан ч  хамтрагчдын маань хувьд өөрийн эзэмшлийн 49 хувиа “Рос Тех” корпорацад эзэмшүүлэх шийдвэрээ хоёр улс албан ёсны болгосны дараа ярилцъя гэсэн хариу өгчээ. Нөгөө манайханы амьдрал дээр голдуу яригддаг “Авах юманд учир бий” гэдэг зарчмаар оросууд асуудалд хандсан бололтой. Үйлдвэрийн удирдлагууд дээрх 47 сая ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсанаар алдаагүй хожих тооцоог хийсэний үндсэн дээр гаргасан байх. Өнөөдөр захын нэгэн арилжааны банкны хадгаламжийн хүү Монголбанкны бодлогын хүүгээс өндөр байгаа. Энэ талаас нь харвал 47 сая ам.долларыг банкинд хугацаатай тодорхой хүүтэй хадгалуулчихаад өөр банкнаас мөн 47 сая ам.долларыг өндөр  хүүтэй зээлэх үү гэдэг шийдвэрийг удирдлагууд тооцсоны үндсэн дээр эргэлтэд оруулсан болов уу. Энэ оны зургаадугаар сарын 20-нд болсон Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн нээлтэн дээр Монголын толгой банкируудын нэг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “1998 онд Д.Дорлигжав захиралтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 1325 ам.доллар хүртлээ унаж, үйлдвэр алдагдалд орж болох байсан тэр үед манай банкнаас зээл авахыг хүссэн юм. Үйлдвэрийн хүссэн зээл нь 6 сая ам.доллар. Гэтэл бидэнд 3 сая ам.доллар байдаг. Ийм хүнд хэцүү цагт бид үйлдвэрийн нөхдүүдтэй ярилцаад тэр үед манай улсад төдийлөн хэрэгжээгүй байсан Векселийн хуулийн дагуу энэ асуудлыг шийдэж үйлдвэрт шаардлагатай 6 сая ам.долларыг гаргасан юм. Эрдэнэт бол дэлхийд данстай үйлдвэр, банкны найдвартай зээлдэгч байж чадсан дүр зураг харагдсан учир бидний хувьд аль болох зээлдүүлэгчийнхээ хүсэлтийг хангахыг чухалчилсан. Тэр үед бид 6 сая ам.долларын хэмжээнд зээлийн талаар ярилцаж байсан бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэр банкнаас 200-250 сая ам.долларын зээл авах боломжтой хүчин чадалтай болсон” хэмээн нэгэн сонирхолтой түүхийг хүүрнэснийг тодхон санаж байна.Мэргэжлийн энэ банкираас Оросуудад өгөх 47 сая ам. доллар үйлдвэрт өр үүсгэж, дарамт учруулах уу гэж асуувал өөдөөс “Гүйх нохойд гүйхгүй нохой бүү саад бол” гэх байлгүй. Ер нь ч тэгээд дэлхийд данстай болсон гадаад дотоодын томоохон компаниуд ашгийн төлөө хөрөнгийн бирж дээрээс ам.доллар босгох, бизнес төлөвлөгөөгөө бариад томоохон арилжааны банкнаас зээл авах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг нь нууц биш. “Эрдэнэт үйлдвэр” 47 сая ам.долларыг өөрийнхөө эдийн засгийн эргэлтэд оруулсанаар өрөнд орж оросуудад тийм хэмжээний өртэй болчих уу. Өнөөдөр оросууд 2012 оны ногдол ашгаа авах саналаа албан ёсоор ирүүлбэл үйлдвэр ном журмынх нь дагуу төлөөд л явах байх. Түүнээс биш 47 сая ам.доллараас болоод жилдээ 1-1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг үйлдвэр өвдөг сөхрөх хэмжээнд хүрнэ гэдэг эрүүл хүний санаанд тэр бүр багтахгүй. Багтахгүйг нь мэдэх хэрнээ мэдээгүй царай гаргаж улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн нөхдөд зориулж Эрдэнэтийн иргэнийхээ хувьд бичиж байна. “Эрдэнэт үйлдвэр өрөнд унаж, алдагдалд оржээ” хэмээн хашгирах нь хэнд ашигтай вэ. Хэнд ч ашиггүй. Мэдээж явцуухан эрх ашигт захирагдсан хэсэг бүлгийнхэнд л сонирхолтой байх. Түүнээс биш Эрдэнэтийнхэнд үнэхээр ашиггүй. Ямар ч байсан өнөөдөр уурхайчид ажлаа хийж, Эрдэнэтийн иргэдийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, эрдэнэтчүүд ч ирээдүйгээ өөдрөг харж байна. Төр авдгаа авч үйлдвэр өгдгөө өгсөөр л байгаа. Татвар нэртэй тэр татаасыг та ч, би ч хүртдэг. Эрдэнэтчүүдийн амьдрал өрнөсөөр байна. Н.ТӨР
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ