БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эко хорооллын гүйцэтгэгч “Монгол дайван”-ы гэрээг цуцлах гэнэ
Эко хорооллын гүйцэтгэгч “Монгол дайван”-ы гэрээг цуцлах гэнэ
Аймгийн АН-ын мөрийн хөтөлбөрт “200 айлын эко хороолол” байгуулах тухай тусгагдаж хоёрхон жилийн дотор Монголд байхгүй жишиг  бүтээн байгуулалт хийхээр цээжээ дэлдэж байсан эрх баригчид ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр гээч болоод байх шиг. Бүтэн дөрвөн жил эрх барьж аймаг, орон нутгийг удирдаж байх хугацаандаа 200 айлын амины орон сууцны олигтойхон хороолол барьчихаж чадахгүй байгаа АН-ынханд сонгогчид итгэхэд бэрх. Аргаа бараад аймгийн Засаг дарга, түүний багийн зүгээс эко хорооллыг барьж бүтээн байгуулах амлалтаа одоо хүртэл биелүүлж чадахгүй байгаа “Монгол дайван” компанийн гэрээг цуцлах тухай ярьж эхэлжээ. Орон нутгийн төсвөөс нэлээн хэдэн тэрбум төгрөг гаргуулж 200-хан айлыг оронтой болгож чадахгүй байгаа “Монгол дайван”-гийн эко хорооллын ажил сонгууль ойртсон энэ үед нэрмээс болно уу гэхээс нэмэр болохгүй хэмжээнд хүрсэнийг АН-ын удирдлагууд одоо л ойлгож байх шиг. Өнгөрөгч есдүгээр сарын эхээр аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тэргүүтэй хурлын төлөөлөгчид эко хорооллын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцах үеэр “Монгол дайван” компанийн гүйцэтгэх захирал Ө.Энхбилэг “Одоо бидэнд барилгын ажил дуустал 9, 10, 11 гэсэн гурван сар байна. Энэ хугацаанд ямар ч гэсэн манай компани 65 айлын орон сууц барьж ашиглалтад хүлээлгэн өгнө. Та бүхэн санаа зоволтгүй. Бид чадна” хэмээн амлаж байсан ч өнөөдөр арваннэгдүгээр сар дуусч байхад эко хороолол балгас хэвээр байна. Эндээс харвал “Монгол дайван”-ыхан Эрдэнэтийн 100 гаруй мянган иргэнийг эрх баригчидтай нь хамт “хулхидаж” байгаа  эко хороолол төсөл АН-ын нүүр царайг ард иргэдийн дунд харлуулж, худалч, хулгайч, луйварчнаар нь дуудуулахад хүргээд байгаа аж. Иймээс аймгийн удирдлагууд “Монгол дайван”-тай байгуулсан гэрээгээ эргэж харж улмаар цуцлах тухай ярьж эхэлсэн бололтой. Орон нутагт “Монгол дайван”-ы эрх ашгийг аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх төлөөлдөг бол цуцлах санал гаргагчдыг Засаг даргын орлогч Д.Энхбат  манлайлж болох гэнэ. Учир нь 2013 онд эко хорооллын бүтээн байгуулалтын ажил эхэлж эхний 2.5 тэрбум төгрөгийн ажил яригдаж байх үед Д.Энхбатыг хойш нь жийж тоглолтын санаачлагыг гартаа авсан хүн бол яах аргагүй В.Сумъяасүх. Тиймдээ ч энэ хоёр эрхэм нүүрэн дээрээ дуугүй байгаа ч нүднээс далд хоорондоо тэмцэлдэж байгаа. Саяхан болсон тамгын газрын дотоод шуурхай дээр энэ хоёр эрхмийн хоорондын тэмцэл оргилдоо хүрч тэсэрч дэлбэрэн бие биенээ идсэн ууснаар нь дуудалцаж арай л барьцалдаж авалгүй салцгаасан гэдэг. Энэ бүхнээс харвал “Монгол дайван”-гийн гэрээ цуцлагдахаар барахгүй байдал буруугаар эргэвэл ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийн хувьд хууль хяналтын байгууллагын үүд сахих хэмжээнд ч хүрч мэдэх төвшинд хүрээд байгаа бололтой.
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ