МЯГМАР
2025.05.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Манай аймгийн газрын талаар баримтлах бодлого эзэнгүй байна
Манай аймгийн газрын талаар баримтлах бодлого эзэнгүй байна
               Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит 23 дугаар хуралдаан болж “Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2015 онд баримталсан бодлогын хэрэгжилт, 2016 онд баримтлах бодлогын тухай” асуудлыг хэлэлцсэн. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Одбаатар дээрх сэдвээр Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийлээ. Манай аймгийн хувьд газрын талаар баримтлах бодлогыг Засаг даргын нэрийн өмнөөс Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/ төлөвлөж хэрэгжүүлдэг гэж иргэд ойлгодог. Гэтэл аймгийн ГХБХБГ-ын хувьд 2015 онд аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар баримталсан бодлого, түүний хэрэгжилт байдаггүй, байсан ч цаасан дээр хэдхэн өгүүлбэр, тоо харагддаг гэдгийг энэ удаад бодитоор харууллаа. Тэр бүү хэл аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн зүгээс энэ оны тавдугаар сард “аймгийн хэмжээнд шинээр сургууль, цэцэрлэг барьж болох газрын судалгаа зургийг гаргаж, улмаар тухайн газрыг бүртгэлд оруулж өмчлөгчөөр нь аймгийн ЗДТГ-ыг нэрлэх тухай Засаг даргын захирамж гаргуулахыг үүрэг болгосон” аж. Гэтэл М.Манлайбаатар даргатай ГХБХБГ-ынхан аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг өнөө болтол биелүүлээгүй байна. Энэ талаар С.Дангаасүрэн дарга анхааруулж, хариуцлага тооцох тухайгаа мэдэгдэв. Засаг даргын зөвлөлийн гишүүдийн байр сууринаас харвал манай аймаг энэ онд газрын харилцааны талаар ямар бодлого баримталсан нь тодорхой биш, ажил хийсэн гэдэгт ч итгэхэд бэрх байдал ажиглагдсан. Зөвлөлийн хуралд ажлаа танилцуулах үүрэгтэй ГХБХБГ-ын дарга М.Манлайбаатар энэ үеэр эзэнгүй байлаа. Сураг сонсоход М.Манлайбаатар дарга гадаадад яваа гэнэ. Хөндлөнгөөс ажиглахад газар болон газрын чиглэлийн ямар ч мэргэжилгүй, мэдлэггүй. бизнесийн удирдлагын дипломтой даргатай тус газрынханд 2015 онд аймгийн хэмжээнд газрын талаар баримталсан бодлого бүү хэл АН орон нутгийн эрх барьж байгаа энэ үед Орхон аймгийн иргэдийн хэдэн хувь нь газартай болох талаар тоймтой тоо ч байхгүй нь энэ үеэр ажиглагдсан. Илтгэгчийн мэдээллээс харвал нэг жилийн дотор 17500 гаруй газар хүссэн өргөдөл ирээд байгаа юм уу эсвэл 2012 оноос хойш газар хүссэн иргэдийн тоо юу, нэгэн телевизийн “Аз жаргалын өглөө” нэвтрүүлгээр газрын талаар аз жаргалтай нь аргагүй ярьснаар Орхон аймгийн иргэд өмчлөх газаргүй аз жаргалтай амьдарч байгаа юм уу хэмээн Зөвлөлийн гишүүдийн асууж байгаагаас харвал манай аймагт газрын талаар баримтлах бодлого эзэнгүйджээ гэж дүгнэхэд хүргэсэн юм. Ингээд энэ үеэр Засаг даргын Зөвлөлийн зарим гишүүдийн асуултад ГХБХБГ-ынхан ямар хариу өгсөн талаар болон гишүүдийн саналыг хүргэе. С.Дангаасүрэн: Дөрөвдүгээр сард миний зүгээс аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг барих боломжтой газрын суурь судалгааг хийж өмчлөгчөөр нь ЗДТГ-ыг зарласан захирамж төлөвлөхийг үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар ийм хэдэн газар байна вэ? -Д.Одбаатар: 7а хороололд нэг, 2а хороололд хоёр, Цагаанчулуут, Баянбулаг багт тус бүр нэг, долдугаар хороололд нэг, нийт 9 газар сургууль, цэцэрлэг барих боломжтой. С.Дангаасүрэн: Наад ярьж байгаа зүйл тань хот төлөвлөлтийн төлөвлөгөөнд туссан тоо. Миний өгсөн үүрэг бол эдгээрээс өөр газрын судалгааг гаргаж, Засаг даргын захирамж гаргуулах үүрэг өгсөн. Энэ огт биелэгдээгүй юм байна. Байгууллагын дарга нартай гэрээ дүгнэхэд энэ асуудлыг авч үзнэ., даргад нь хариуцлага тооцно. М.Батцоож: Танай хийсэн мэдээллээс харахад, хэвлэл мэдээллээр иргэдэд газрын талаар мэдээлэл өгч ажилладаг гэж байна. Яагаад ганцхан “Номин” телевизээр энэ мэдээллийг өгдөг юм бэ. Аймгийн хэмжээнд олон телевиз байдаг. Бусдад нь яагаад өгдөггүй юм бэ. Сонингоор газрын талаар мэдээллийг гаргах ёстой. Иргэд сонин их уншдаг. Үүнд хариулт өгөөч? -Д.Одбаатар: Манайх “Номин” телевизтэй гэрээтэй ажилладаг. “Номин” телевизийн “Аз жаргалын өглөө”, “Асуувал хариулъя”, “Нүүр тулсан яриа” зэрэг нэвтрүүлэгт мэргэжилтнүүдээ оролцуулж мэдээлэл өгдөг. Бусад телевизтэй гэрээ байгуулах мөнгө хөрөнгө байхгүй. Харин бид бусад телевизэд газрын дуудлага худалдааны тухай зар өгдөг. С.Даваазул: Энэ онд хийсэн ажлын төлөвлөгөөний биелэлт ерөнхий байна. Хувилж болдоггүй юм уу. Энэ асуудал чинь ИТХ-аар орно. Төлөөлөгчид та нараас хувилсан тоо л шаардана. Үүн дээр анхаараач? -Д.Одбаатар: Хувилж болно. И.Баасанжав: Ажлын төлөвлөгөөний биелэлтээс харвал “хүргүүлээд байна, бичиг явуулсан, урьдчилсан байдлаар тооцоо гаргасан, Засаг даргад санал хүргүүлсэн” гээд ерөнхий байдлаар ханджээ. Үүнийг арай өөрөөр гаргах ёстой. М.Батцоож даргатай санал нэг байна. Та бүхний мэдээлэл ганцхан телевизээр явжээ. Ингэвэл яаж иргэдэд мэдээлэл хүрэх вэ. Эрдэнэтийн бүх телевиз, сонин, сайтаар мэдээллийг жигд тэнцвэртэй хүргэх ёстой. Сонин дээр дэлгэрэнгүй байдлаар гаргах учиртай. Тэгвэл та бүхний ажил сая иргэдэд хүрнэ. Төлөвлөгөөний биелэлтээ бодит тоогоор гаргах хэрэгтэй. Ш.Ганболд: Ажлын төлөвлөгөө, хийсэн ажлаа хүн уншихад ойлгомжтой байдлаар гаргах хэрэгтэй. 2016 онд баримтлах бодлого гэдэгт 2015 оны юм ч цохиж явна. Эндээс харвал “Copy paste” хийсэн юм биш үү. 2016 онд газрын харилцааны талаар баримтлах бодлого талаас нь харах хэрэгтэй. Түүхий байна. С.Дангаасүрэн: Танай газрынхан маш хангалтгүй юм оруулж ирлээ. Өмнө нь өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй байна. ИТХ-ын тэргүүлэгчдэд ийм юм оруулж болохгүй. Газрын дуудлага худалдаагаар хэдэн газар зарж ямар хөрөнгө олсон тухай мэдээлэл алга. Үүнийгээ Хөгжлийн бодлогын хэлтэс дээр дахиж нягтлаад Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах үүрэг өгч байна. Б.Батжаргал: 2016 онд баримтлах бодлого гэдэг дээр орон сууцны өргөтгөлийн асуудлыг нэг мөр болгож шийдэх саналтай байна. Одоо энэ өргөтгөл, зөвшөөрөлгүй газарт хашаа хатгах гэдэг асуудал хэрээс хэтэрч ямар ч бодлогогүй явж ирлээ. Өргөтгөл хийсэн газраас нь НӨТ-ийн татвар нэмж авах замаар асуудал шийдвэл яасан юм бэ. Барьчихсан өргөтгөлийг нураах гэхээсээ нийтийн эзэмшлийн талбайгаас авсан бол илүү мөнгө, татвар төлдөг байвал яасан юм бэ. Энэ талаас нь харах ёстой. Дээр нь сүүлийн үед баригдаж байгаа барилгууд гоё чамин гадаад нэртэй болжээ. Монгол хэлний тухай хууль байгаа. Түүнд барилгын хаяг монгол хэлээр байна гээд заасаар байтал манай аймагт “Сөүл кастл”, “Надежда”, “Хөүп таун” гээд одоо бүр сүүлдээ “ГОК” гэдэг ч нэр өгдөг боллоо. Үүнийг цэгцлэх, эргэн харах ёстой гэсэн саналтай байна. М.Батцоож: Энэ мэдээллээс өргөтгөл хийсэн хэдэн газар, зөвшөөрөлгүй хашаа хатгасан хэдэн айл байгаа зэрэг мэдээлэл алга. Албан ёсны тоо баримттай байх хэрэгтэй. Энэ чигээр нь оруулбал Тэргүүлэгчдийн хурал дээр бүдрэх байх шүү. Илүү сайн ажиллах хэрэгтэй байна. Н.Төр
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил