БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Энэ бүхэн газрын баялгаас илүү үнэтэй”
“Энэ бүхэн газрын баялгаас илүү үнэтэй”
Монгол уран бичлэг, монгол гэр урлалын зан үйлийг хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламжийг Монгол Улс албан ёсоор хүлээн авсныг тус байгууллагын Монголын үндэсний комиссын дарга, Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Спорт, соёл урлаг, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд гардууллаа. Хүн төрөлхтөний оюун, соёлын ай савд тод өнгөөр ялгарах нүүдэлчдийн өвийг өнөө хүртэл тээж ирсэн монголчууд бид үүгээрээ бахархахаас гадна өв, соёлоо хамгаалах, хөгжүүлэх үүргийг НҮБ, цаашлаад хүн төрөлхтөний өмнө хүлээн авч байгаа гэдгийг батламж гардуулах ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд онцолсон юм. Нүүдэлчдийн ахуй амьдрал, байгальтайгаа эвлэн зохицож ирсэн олон мянган жилийн ур ухаанаас үүдэлтэй монгол гэр хэмээх сууц дэлхийн хаана ч, аль ч үндэстэнд байхгүй гэдгээр бид бардамнан бахархах нь зүй ч цаашид энэхүү соёлоо бүрэн бүтнээр нь авч үлдэх үүргийг даяаршлын эрин зуун биднээс шаардаж буй. Мөн өөрийн хэл, бичигтэй, түүхтэй, тусгаар улс, бие даасан үндэстний маань хувьд оюуны соёлын нэг хэсэг болох монгол уран бичлэг ч ялгаагүй бидний бахархал. Энэ бүх өв, соёлоо өөр бусдад байхгүй, давтагдашгүй гэдгийг нотлох судалгаа, үндэслэлийг боловсруулж, хүн төрөлхтөний өмнө хүлээн зөвшөөрүүлэхэд нөр их хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан эрдэмтэн судлаачид, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын хамт олонд баяр хүргэх зүй биз ээ.  Хамгийн гол нь энэхүү өв, соёлоо хадгалан хөгжүүлж, өнөөг хүртэл тээж ирсэн ард түмэндээ, тэр дундаа үүнд амьдрал, хөдөлмөр, ур авьяасаа зориулж ирсэн хүмүүстээ талархах ёстой. Энэ үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд “Монгол Улсын хамгийн том баялаг бол үндэсний өв, соёл, урлаг. Бид үүнийг өвөг дээдсээсээ өвлөн авсан үнэт баялаг гэж үзэж, хөгжүүлж хамгаалж, хойч үедээ хүлээлгэн өгөх үүрэгтэй. Даяаршсан дэлхий ертөнц дээр давтагдашгүй өнгө төрхөө хадгалан үлдэж чадвал энэ нь жинхэнэ утгаараа баялаг болно. Бидний дэлхийд өрсөлдөх чадвар, баялгаа зөвхөн алт, зэс, нүүрс, газрын түүхий эдээр хэмжиж болохгүй. Эдгээр нь баялгийн дайвар төдий юм шүү” гэж онцолсон. Үнэхээр ч Монгол орныг дэлхий дахин зөвхөн газрын баялаг түүхий эдээр нь биш нүүдэлчдийн ахуй соёлын генийг тээж ирсэн үндэстэн гэдгээр нь анхаарал хандуулж, өв соёлыг нь судлах, сурталчлах, хадгалах, хамгаалах дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн дэргэдэх Нүүдэлчдийн соёл, иргэншлийн хүрээлэн Монголд олон жил үйл ажиллагаа явуулж буй юм. Тус хүрээлэн нүүдэлчдийн болоод монголчуудын уламжлал, зан үйл, ахуйн болоод оюуны үнэт өв санг судлах, дэлхий дахинд таниулан түгээх, хамгаалах хөгжүүлэх чиглэлд олон жилийн турш бүх талын дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн. Монгол уран бичлэг, монгол гэр урлал-зан үйл нь ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг өнөөдөр ийнхүү гардан авснаараа бид хүн төрөлхтөний өмнө тэдгээрийг хамгаалах үүрэг хүлээлээ гэдгийг Л.Болд болон Спорт, соёл урлаг, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар онцолж, цаашид энэ чиглэлд бодлого боловсруулан ажиллахаа илэрхийлсэн юм. Үүнээс өмнө Монгол Улс ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад дараах өв, соёлоо багтаасан юм.
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ