ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тамгын дарга тэтгэвэртээ гарч, орлогч ажлаа өгөх нь учиртай ажээ
Тамгын дарга тэтгэвэртээ гарч, орлогч ажлаа өгөх нь учиртай ажээ
Халуун намраар шахуу даа, “Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх гавьяаныхаа амралтад гарах гэнэ, орных нь хүнээр тийм, ийм хүмүүс яригдаж байна”, “Сумъяасүх гавьяат болговол ажлаа өгнө гэж хэлсэн байна” хэмээсэн тэнэмэл ярианууд Нутгийн удирдлагын ордноор хөвөрч зарим нэг горилогчдын зүгээс хувийн имижиндээ анхаарлаа хандуулж олны нүднээ ил гарч эхэлсэн. Яг энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат “Ажил явахгүй байна, арай ч ийм байж болохгүй. Улстөрч нэртэй нөхдүүд гишгэсэн мөрөө эргэж харахгүй энэ хэвээрээ байвал би арваннэгдүгээр сард ажлаа өгнө” хэмээн халуухан мэдэгдсэн удаатай. Энэ хоёр эрхмийн талаар дээрх мэдээллүүд хөвөрч байхад тэдний оронд зөөлөн сэнтийд тухалчих санаатай нөхдүүд өөр өөрийн боломжоо ашиглан ямар нэг аргаар хувилбараа боловсруулж байсан гэдэг. Тэгвэл өвлийн жавар ид тачигнасан өдрүүдэд “Сум дарга тэтгэвэртээ гарах нь” гэсэн шуум газар авч бараг “хаалтын арга хэмжээ”-ний хөтөлбөр, үдэлтийн дуу нь захиалагдсан тухай чих дэлсэж эхэллээ. Хоёр том дарга нэгэн зэрэг ажлаа өгөх тухай халуун намрын жиргээ цаанаа учир агуулгатай, уран холбоотой байсан бололтой. В.Сумъяасүх 2013 оны гуравдугаар сард аймгийн ЗДТГ-ын даргаар томилогдсон. Тэрбээр тухайн үедээ Засаг дарга агсан Г.Зоригттой 2013 оны 12 дугаар сарын 23 хүртэл ажиллах гэрээ байгуулсан байна. Мэдээж энэ гэрээ жил бүр сунгагдах учиртай. 2014 оны эхээр хоёр талын гэрээ “2014 оны 12 дугаар сарын 23” хүртэл сунгагджээ. Энэ онд ч мөн адил Г.Зоригт дарга гэрээг 2015 оны 12 дугаар сарын 23 хүртэл сунгасан байна. Засаг дарга С.Дангаасүрэн ажлаа авангуутаа үндсэн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг хүсээгүй. Тиймээс өмнөх Засаг даргын гэрээг үргэлжлүүлээд явсан гэхэд болно. Харин энэ удаад “Сум дарга тэтгэвэртээ гарах гэнэ” гэсэн шуум нэлээн үнэний ортой болж байх шиг. Өнөөдрийн байдлаар 64 насны сүүдэр зооглоод буй “Сум дарга” тэтгэвэртээ гарч байгаа бололтой. С.Дангаасүрэн даргын зүгээс удирдлагын багтаа “бүтцийн өөрчлөлт” хийх гэж байх шиг. Тэгээд ч хэтэрхий ганган хээнцэр, баян цатгалан төрхтэй В.Сумъяасүх дарга яах аргагүй тэтгэвэрийн насны хүн. Сүүлийн үед Сум дарга дүрдээ хэт итгээд зарим нэг асуудал үүсгээд байгаа бололтой. ЗДТГ-ын даргаар гурван жил ажиллахдаа хоёр шинэ машин унаж ямбалсан. Өөрийн намынхаа нөхдөд тал алдахгүйн тулд АН-ын төв хэвлэл “Ардчилал” сонинг улирал бүр зургаан сая төгрөгөөр захиалдаг. Захиалсан сонин нь аймгийн захиргаанд алдаг оног ирдэг. “Номин” телевизээр түүх уншихын тулд жил бүр 10 гаруй сая төгрөг зарцуулдаг, араас нь шагнал болгож 50 гаруй сая төгрөгийн “урамшуулал” олгодог. Төрийн албаны тангараг өргөсөн албан тушаалтан атлаа өөрийн үндсэн үүрэгт ажлаас ангид байт харвааны дасгалжуулагчаар ажиллаж өндөр цалин, хангамж эдэлдэг, аймгийн ЗДТГ-ын даргаар ажилласан богинохон хугацаандаа гуравдугаар хорооллын 23 дугаар байрны 3 өрөө байраа зарж Солонгосчуудтай эвээр нэг, эрх мэдлээр нэг ярьж байгаад “Сөүл кастл” хэмээх гоё нэртэй хотхонд хэдэн арван мянган ам.доллараар байр авсан зэрэг нь зарим нэг хүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн гэнэ. Одоогоос 20 шахам жилийн өмнө Баян-Өндөр сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа тодорхой шалтгааны улмаас нэг л өдөр ажлаас гарах өргөдлөө өгчихөөд явчихаж байсан бол өнөөдөр хүндэтгэлтэйгээр \зарим нэг мэдээллээр бол гавьяатын тэмдэг зүүгээд\ үдүүлэн гаргах гэж байгаа бололтой. Ингэснээр аймгийн ЗДТГ-ын даргын суудлын төлөөх АН-ын фракциуд өөр хоорондоо өрсөлдөөнд орж эхэллээ. Одоогийн байдлаар аймгийн ЗДТГ-ын дарга болох эрхмүүдийн нэрс дотор Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаатар, Засаг даргын орлогч Д.Энхбат нар өөрсдийнхөө нэрийг сойж яваа бололтой. Эднээс гадна Тамгын даргын суудалд санаархаж өөрийгөө өөд нь татаж буй өөр хүмүүс ч бий ажээ. Тэд бол  Ардчилсан намын буянаар зөөлөн сэнтийд заларсан ч одоогийн суудлаа голж, өөрийгөө үнэд оруулж буй албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй долдойнуудын төлөөлөл, нам дотроо жин дарахгүй ч санаа нь бол тэнгэрт яваа горилогчдын цуваа мэр сэр байгаагийн илэрхийлэл. Тэдэнд В.Сумьяасүх даргын чигчий хуруунд хүрэх мэдлэг, хурдтай ажилладаг бүтээлч сэтгэлгээ, ямар ч хүнийг дээд доод гэж ялгахгүй хүлээн авч уулзан үгийг нь сонсох чадвар байхгүй. Аймгийн ЗДТГ-ын дарга бол Төрийн захиргааны ангиллын 14-өөр цалинждаг, эрх мэдэл өндөр, зарим тохиолдолд аймгийн Засаг даргаас ч илүү хөрөнгө, мөнгөний мэдэлтэй. Тэгэхлээр АН-ын фракциудын хувьд энэ албан тушаалд өөрийн хүнээ суулгаж адаглаад тендэр шалгаруулалтад нөлөөгөө тогтоохын төлөө чармайж байх шиг. Г.Батбаатарын хувьд намын нөхөд нь төдийгүй МАН-ынхан ч “хэнд ч тал алддаггүй, хэнтэй ч муудалцдаггүй, бөмбөг шиг бөөрөнхий эр” хэмээн дүгнэдэг. Өнгөрсөн хавар намынх нь зарим нөхөд түүнийг “аймгийн Засаг дарга болгоно” гээд нэг хэсэг дагуулж энэ тэрүүгээр давхисан удаатай. Гуравдагч горилогч Д.Энхбатын хувьд “орж суусан хүргэн орлогч дарга хоёрт мэдэл байдаггүй юм байна. Би 50 гаруй ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг ч илүү цалин авдаггүй” хэмээн гомдоллож явсан бол энэ удаад боломжийг ашиглан аймгийн ЗДТГ-ын даргын эрх мэдэл, албан тушаалд эзэн суучих санаатай Улаанбаатар хавиар тууж яваа гэнэ. Аймгийн АН-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүн М.Батчимэгийн хувьд энэ удаад улаан цайм С.Дангаасүрэнгийн бүрэн эрхэд халдчихалгүйгээр “Намын эрх ашгийн үүднээс та бүхэн өөрсдөө л тохирчих” гэсэн бодлого барьж байгаа бололтой. Ер нь тэрбээр аливаа асуудалд “хоорондоо тохирчих” гэдэг үндсэн байр сууриа хадгалж ханддаг. Д.Энхбатыг аймгийн ЗДТГ-ын дарга болгочихвол “Төрийн мөнгө Төгөл группын хөрөнгө хоёр нэг хэтэвчинд ороод бусад нь амаараа шороо үмхэнэ. Үүний улмаас фракциуд далд мөргөлддөг байсан бол ил гарч ирээд зодолдоно” гэж цэцэрхэх нэгэн ч байна. Орхон аймгийн АН өөрт нь үнэнч зарим гишүүндээ  албан тушаал өгсөөр атал голж туйлан, газар унаж тархиа савж байхад нь гараас нь татаж босгох уу, бөгсөн дээр нь “алган боов” өгөх үү гэдэг сонирхол татаж байх шиг. Намын нэрээр заларсан албан тушаалтнууд цалин цавуугаа чамлаж байхад, ард иргэд улам ядуурсаар, өдөр тутмын орлогогүй айлууд “Атар” талхыг хувааж идэж байгаа мэдээлэл  хөвөрсөөр. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэдэг шиг иргэд нь хоногийн хоолныхоо төлөө гүйж байхад АН-ын зарим нөхөр хусмаа чамласан хүүхэд шиг дарга нартаа хошуугаа цорвойлгон сууна. Ямар ч байсан халуун намраар “Ажил явахгүй байна, арай ч ийм байж болохгүй. Улстөрч нэртэй нөхдүүд гишгэсэн мөрөө эргэж харахгүй энэ хэвээрээ байвал би арваннэгдүгээр сард ажлаа өгнө” хэмээж байсан Д.Энхбатын мэдэгдэл В.Сумъяасүх даргын бууж суухыг эртнээс төлөвлөсөн нүүдэл байжээ. Орлогч даргын дээрх мэдэгдлийг арай томруулж харвал “Ямар ч эрх мэдэл ашиг орлогогүй аймгийн Засаг даргын орлогчийн ажлаа өгнө. Тэгээд аймгийн ЗДТГ-ын дарга болно” хэмээсэн мэдэгдэл байсныг намынх нь зарим нөхөд одоо л ойлгож эхлэв бололтой. Н.Төр
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ