БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ иргэдээ хуурдаг байгууллага уу
Аймгийн ИТХ иргэдээ хуурдаг байгууллага уу
Аймгийн ИТХ 31 төлөөлөгчтэй, тэдний олонхи буюу 19 нь АН-ынхан, 10 нь сөрөг хүчин болох МАН-ынх, үлдсэн хоёр нь МАХН-ын төлөөлөл. Өөрөөр хэлбэл, 2012 онд болсон орон нутгийн сонгуулиар Орхон аймгийн иргэдийн саналыг авсаны үндсэн дээр АН-ынхан олонхийг бүрдүүлж засгийн эрхийг гартаа авсан. Харин МАН-ын хувьд сөрөг хүчин болсон. Гэтэл Орхон аймгийн иргэдийн төлөөлөл болсон АН, МАН, МАХН-ын гишүүдээс бүрдсэн энэ удаагийн аймгийн ИТХ-аас гаргаж байгаа зарим нэг шийдвэр, түүний удирдлагын хийж буй ажил худал хуурмаг мэт харагдах боллоо. Б.Мягмарсүрэн даргатай аймгийн ИТХ-аас өнгөрсөн оны аравдугаар сард мэргэжлийн гэрэл зурагчин төдийгүй гэрэл зураг сонирхогчдын дунд “Эрдэнэтийн хөгжил миний дуранд” уралдаан зарласан. Энэхүү гэрэл зургийн уралдаанд мэргэжлийн өндөр хүчин чадалтай “томчуулаас” эхлээд гар утсаараа “сельфи” хийдэг сонирхогчид хүртэл оролцож бүтээлээ ирүүлсэн ажээ. Гэтэл аймгийн ИТХ-ын удирдлагын зүгээс өнөөх уралдааныг одоо болтол дүгнэж шалгарсан уран бүтээлчдэд шагнал урамшууллыг нь олголгүй нүүрээ буруулсан гэнэ. Уралдаанд оролцогчдын зүгээс энэ талаар асууж сураглахад аймгийн ИТХ-ын Ажлын албаны зүгээс тодорхой хариу өгдөггүй, тэр бүү хэл зарим нэгэнд нь “тийм уралдаан зарлаагүй байх” гэж хариу барьсан сурагтай. Энэ бүхэн өнөөх эдийн засгийн хямрал, мөнгө төгрөгтэй холбоотой боловч орон нутагтаа татвар төлөгчдөөс бүрдүүлдэг төсвийг захиран зарцуулж, хэнд юугаа олгохоо мэддэг ганц байгууллага болох аймгийн ИТХ мөнгөгүйн улмаас уралдаанаа дүгнэж чадахгүй байгаа гэж хэн ч ойлгохгүй. Эсвэл манай аймгийн ИТХ-ын удирдлага “адууныхаа хэрээр исгэрч”хөрөнгөнийхөө хэмжээг мэдэж байж ажил зохиомоор юм. Саяхан аймгийн ИТХ-аас 2015 оны шилдгүүдээ тодруулж найман хүнийг алдаршуулжээ. Бүр зураг хөргийг нь аймгийн ИТХ-ын хүндэт самбарт тавьж амжиж. Гэтэл өнөөх мөнгө хөрөнгөний гачаалаас болоод дээрх найман алдартандаа дагалдах мөнгөн шагналыг нь өгөөгүй. Найман хүнд тус бүрт 50 мянган төгрөг, нийтдээ 400 мянган төгрөгийн өмнө манай аймгийн ИТХ, түүний удирдлага өвдөг сөхөрсөн юм байх. Эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэж байгаа энэ цаг үед иргэн хүний халааснаас нэг удаа 400 мянган төгрөг гарахад хүнд гэдэг нь ойлгомжтой. Аймгийн ИТХ ганц энэ жил оны алдартан шалгаруулаагүй, өмнө нь ч ийм ажил хийж байсан. Нэг үгээр хэлбэл, дээрх 400 мянган төгрөг төсөвт суусан байж таараа. Түүнийг нь өөр зүйлд зарцуулсан уу эсвэл өнөөх Сангийн сайд Б.Болор шилэн данснаасаа харчихаад хураагаад авчихсан уу ямар ч байсан оны шилдгүүддээ дараа мөнгийг нь өгнө гэж хэлээд хоосон дугтуй атгуулсан бололтой. Оны алдартанаар шалгарсан хүн дараа нь шагналынхаа 50 мянгыг авъя гээд явах нь, шагнуулсанаасаа илүү юм болох янзтай. Аймгийн ИТХ-ын удирдлага шагналын мөнгөөр бүрмөсөн таг суугаагүй тухай ч дуулдана. Оны өмнөхөн болсон ЗДТГ-ын шинэ жилийн баяр дээр хурлын дарга маань ажилтнуудаа тус бүрийг нь 300 мянган төгрөгөөр шагнасан сураг байдаг. Нийт 16 хүний 4.8 сая төгрөг шагнал нэрээр аймгийн ИТХ-ын төсөвт суугаагүй. Харин Б.Мягмарсүэрн дарга төсвөө хэмнээд тэр мөнгөнөөсөө ажилтнуудаа шагнасан гэсэн яриа дуулдсан. Мөн Хуульчдын шинэ жилийн баяраар аймгийн ИТХ-ын шагналаар нэлээн хэдэн хуульчийг шагнаж урамшуулсан. Тэдэнд шагналын дагалдах мөнгийг нь дугтуйнд хийгээд өгсөн гэнэ. Гэтэл өөр бусад байгууллагын ажилтнууд хурлын шагналаар шагнуулах болоход аймгийн ИТХ-ын удирдлагын зүгээс “шагналыг нь өгье, дагалдах мөнгийг нь өөрсдөө даа” гэсэн хариу өгсөн удаатай. Шүүх, прокурор, цагдаа, тахар, өмгөөлөгч, нотариатч, улсын бүртгэл, шүүхийн шийдвэрийнхэн шагнуулах болохоор аймгийн ИТХ-д шагналын мөнгө байдаг, хувийн хэвшлийн Дорж, Бат нар шагнуулах болоход мөнгөгүй болчихдог аймгийн ИТХ-ын удирдлагын шийдвэрийг иргэд ойлгохгүй байна. Үүнийг иргэдээ ялгаварлан гадуурхалт гэж үзэх үү, эсвэл аймгийн ИТХ-ын удирдлагын хууль, хүчнийхнийгаргадаж ая тал засч байгаа үйлдэл гэж харах уу.
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ