ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ажлын албаны дарга гавьяаныхаа амралтанд гарна
Ажлын албаны дарга гавьяаныхаа амралтанд гарна
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, Монгол улсын гавьяат хуульч С.Цэгмэд гавьяаныхаа амралтанд гарахаар болжээ. Энэ сарын 11-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдсан. Хуралдааны өмнөхөн Б.Мягмарсүрэн дарга тэргүүлэгчидтэйгээ хаалттай хуралдаан хийж, Ажлын албаны дарга С.Цэгмэдийн оронд тавих хүний талаар мэдээлэл хийсэн байна. С.Цэгмэд даргын орны хүнээр аймгийн ЗДТГ-ын Статистикийн газрын дарга Д.Эрдэнэчимэгийн нэрийг оруулж байгаа бололтой. Д.Эрдэнэчимэг нь аймгийн ЗДТГ-т олон жил ажилласан төрийн албаны дадлага туршлагатай нэгэн. Аймгийн Засаг даргаар 1998-2000 онд ажиллаж байсан Д.Чагнаадорж түүнийг хэлтсийн мэргэжилтэн байхад нь Статистикийн газрын даргаар томилж байсан түүхтэй. Энэ талаас нь харвал Д.Эрдэнэчимэг тухайн үеийн социал демократ намаас угшилтай гэсэн үг. Хэдийгээр төрийн албанд олон жил ажилласан ч хууль эрх зүйн талын мэдлэг, ИТХ-ын ажлын албыг удирдах арга чадвараар С.Цэгмэд даргын хэмжээнд хүрэхэд эргэлзээтэй. Нөгөө талаас Д.Эрдэнэчимэг даргыг энэ албан тушаалд зүтгүүлж байгаагийн цаад учир нь жалга довны үзэл, нутаг усны асуудал байж магадгүй. Д.Эрдэнэчимэг Булган аймгийн Сайхан сумын уугуул аж. Монголчууд 1996-2000 онд ардчилсан хүчнийхэнд итгэл үзүүлж анх удаа төрийн жолоо атгуулж байсан удаатай. Манай аймагт ч ардчилсан хүчнийхэн ялсан. Гэтэл ардчиллынхан дотроо чи, бидээ тулж үзэлцэж байх хойгуур социал демократууд тоглолтын санаачлагыг гартаа авч орон нутгийн засгийн эрхийг атгасан. Өөрөөр хэлбэл, 1996-2000 оны хооронд ардчиллын нэрээр гарч ирсэн нөхдүүдээс социал демократууд өрмийг нь авч, үлдсэн хэд нь хусман дээр нь бужигнасан. Тиймээс ч нам нь ялчихаад байхад ардчиллын төлөө зүтгэж явсан нөлөө бүхий эрхмүүд дээрх он жилүүдэд гудамжинд лааз өшиглөж явсан. Монгол улсын гавьяат хуульч С.Цэгмэдийн хувьд насаараа төрийн байгууллагад ажилласан, жинхэнэ мэргэжлийн хуульч гэж хэн хүнгүй хэлдэг. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн аймгийн ИТХ-ын нүүр царайг илтгэж, тэргүүлэгчдийн хуралдаан, иргэдийн хуралд гол үүрэг гүйцэтгэдэг. Ямар ч асуудал, асуулт гарсан С.Цэгмэд даргын оролцоогүй, түүний саналгүйгээр шийдвэр гарахад хүнд байсан үе залуухан дарга Б.Мягмарсүрэнд байсан. Хурлын дарга Б.Мягмарсүрэнгийн хувьд ч аливаа асуудалд хамгийн түрүүнд “Ажлын алба, Цэгмэд дарга энэ тал дээр ямар санал, бодолтой байна” гэж асууж, зөвлөж ирсэн. С.Цэгмэд даргыг 2013 оны эхээр өөрчлөх нь гэсэн яриа гарч байсан хэдий ч АН-ын хувьд оронд нь суулгах чадвартай хуульчгүй учраас саналаа татсан байдаг. Тэгээд ч энэ удаагийн аймгийн ИТХ-аас С.Цэгмэд даргыг гаргачихвал эрх баригчид барьц алдах байсан болов уу. “Энэ оны зургаадугаар сард УИХ болон аймгийн ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг болно. Сонгуулийн жил учраас аймгийн ИТХ тэр бүр хуралдаад байх боломжгүй. Одоогийн байдлаар ээлжит 28 дугаар хуралдааныг энэ сарын 28-нд хийхээр төлөвлөж байна. Дараагийн хуралдааныг дөрөвдүгээр сард хийнэ. Үүнээс өөр хуралдах боломж байхгүй, сонгуультай золгоно” гэсэн хурлын дарга Б.Мягмарсүрэнгийн мэдээллээс харвал С.Цэгмэд даргыг гавьяаных нь амралтад гаргах учир шалтгаан харагдаж байх шиг. С.Цэгмэд дарга тэтгэвэртээ гарч оронд нь Д.Эрдэнэчимэг гэдэг хүн Ажлын албаны дарга болох тухай мэдээлэл гарсан даруйд АН-ын зарим нэг бүлэг фракцынхан Б.Мягмарсүрэн даргын энэ шийдвэрийг эсэргүүцэж буй бололтой. “Өөрөө цагтаа Д.Энхбатын цүнхийг бариад гүйж явсан байж одоо намын залуусаа дэмжсэнгүй. Нутгийнхаа хүнийг дээш нь татаж байна” гэж бухимдсан гэнэ. Энэ шийдвэрийн хувьд Б.Мягмарсүрэн даргын бүрэн эрхийн асуудал юм. Нөгөөтэйгүүр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга хуулиараа төрийн албан хаагч. Уг нь С.Цэгмэд дарга тэтгэвэртээ гарсан бол түүний суудал дээр сонгон шалгаруулалт зарлах хуультай. Гэтэл хурлын даргын зүгээс ажил удалгүйгээр АН-ын нэг эд эс болох социал демократуудтай эв эеэ хичээн тэдний санал болгосон Д.Эрдэнэчимэгийг татаж авчраад тэр суудалд суулгавал төрийн албаны шалгалт энэ тэр гэхгүйгээр асуудал амархан шийдэгдэнэ гэж шийдсэн бололтой.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН