МЯГМАР
2025.05.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Түнт хүрээ” хуурамч гэрээ үйлдэснийг шалгах цаг болжээ
“Түнт хүрээ” хуурамч гэрээ үйлдэснийг шалгах цаг болжээ
Засаг даргын бүрэн эрхэд хэн халдав Манай аймагт тээврийн хэрэгслийг түр саатуулах байр ажиллуулж, тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх үйл ажиллагааг “хууль бусаар” эрхэлдэг “Түнт хүрээ” компанийн түмэн булхай илэрлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар бүрэн эрхийнхээ дагуу Орхон аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг түр саатуулах байр ажиллуулах, тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх ажлын үнэ тарифыг тогтоох үүднээс асуудлыг авч хэлэлцсэн. Уг нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон өөрчлөлтөөр үнэ тарифыг тогтоох эрх орон нутагт аймгийн ИТХ-д олгогдсон. Гагцхүү Б.Мягмарсүрэн даргатай аймгийн ИТХ тодорхой шалтгааны улмаас энэ асуудлыг шийдэлгүй бүтэн зургаан сар дуншсаны эцэст тухайн асуудлыг шийдвэрлэхээр авч хэлэлцсэн. Орон нутгийн эрхийг барих дээд байгууллагыг ийнхүү удаан хугацаанд үнэ тарифаа тогтоох гэж дүлэгнэж байх хойгуур Улаанбаатарын “Түнт хүрээ” ХХК Эрдэнэтэд дураараа дургих шиг болсон. Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь бүх зам дээр гаргаж байгаад ачиж тээвэрлэхийг үзүүлж өгсөн. Шөнө оройн цагаар зарим нэг орон нутгийн чанартай төв замын урсгалыг хаагаад дэргэдээ “Түнт хүрээ”-гийн ачлагын машиныг зогсоож байгаад тээврийн хэрэгслийг шалган зөрчилтэй машиныг ачаад давхидаг дүр зураг Эрдэнэтэд нэгэнт хоногшсон. Өөрөөр хэлбэл, манай аймгийн замын цагдаа нар “Түнт хүрээ” компани, иргэн Б.Батжаргал хоёрыг өдөр шөнөгүй орлоготой, ажилтай байлгахын тулд харин ч нэг гүрдийтлээ зүтгэсэн. Гэтэл өчигдөр хуралдсан аймгийн ИТХуралдаанд үнэ тарифын асуудал яригдаж эхэлтэл “Түнт хүрээ”-гийн түмэн булхай дэлгэгдлээ. Тэд эхнээсээ хууль зөрчиж улмаар аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнгийн бүрэн эрхэд илт бүдүүлгээр халдсан байх юм. “Түнт хүрээ” компани аймгийн Засаг дарга асан Г.Зоригттой 10 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээг 2015 оны эхээр бүр тодруулбал, нэгдүгээр сарын орчим байгуулсан байдаг. Гэтэл өчигдрийн хуралдаан дээр “Түнт хүрээ”-гээс тарааж өгсөн таницуулга дотор Хамтран ажиллах гэрээгээ хийжээ. Энэхүү гэрээний толгойноос харвал аймгийн Засаг дарга Г.Зоригт, “Түнт хүрээ” компанийн захирал Б.Батжаргал нар байгуулж гарын үсэг зуржээ. Он сарыг нь харин “2015 оны 3 сарын 5” гээд Б.Батжаргалын гарын үсгийн дор бичсэн байх юм. Нөгөө талдаа Г.Зоригт даргын гарын үсгийн дор он сар өдөр тавиагүй байна. Энэ талаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Батхуяг:   -“Хамтран ажиллах гэрээг хэдэн оны хэдэн сард байгуулсан юм бэ. Энэ мэдээллээс харвал 2015 оны гуравдугаар сарын 5-нд С.Дангаасүрэн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан. Гэтэл Г.Зоригт даргын нэр, гарын үсэг байна. Энэ гэрээг хэн байгуулсан юм бэ. Үүнд хариулт өгөөч” гэв. -Засаг дарга С.Дангаасүрэн: Би энэ гэрээг батлаагүй. Тэгээд ч 2015 оны 3 сарын 5-нд ийм гэрээ над дээр орж ирээгүй. -Аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазул: Аймгийн Засаг дарга Г.Зоригт, тухайн үеийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нарын баталж, байгуулсан гэрээ гэсэн хариулт өгсөн юм. Эндээс харвал “Түнт хүрээ” компанийн захирал Б.Батжаргал бичиг баримт хуурамчаар үйлдэн, хуурамч гэрээ байгуулж Орхон аймгийн иргэдийг төр засагтай нь хамт хууран мэхэлж байжэ гэж ойлгогдож байна. Эсвэл түүний хувьд үхсэн хүн үг хэлэх биш гээд Г.Зоригт агсаны нэрийг барьж гарын үсгийг нь дуурайлган энэхүү хамтран ажиллах гэрээг хуурамчаар үйлдсэн үү гэдгийг хууль хяналтынхан шалгах цаг болжээ. Цаг хугацааны хувьд харвал 2015 оны 3 сарын 5-н гэхэд С.Дангаасүрэн гэдэг хүн аймгийн Засаг даргын тамгыг атгаж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл ийм он сар тавьчихаад Г.Зоригт агсаны нэр гарын үсгийг тавьчихсан Хамтран ажиллах гэрээний ард юу нуугдаж байгаа нь сонирхол татаж байна. Гэрээг захиалагчийг төлөөлж Цагдаагийн газрын дарга Б.Даваазул, гүйцэтгэгчийг төлөөлж “Түнт хүрээ” ХХК-ийн захирал Б.Батжаргал нар байгуулсан аж. Гэрээг баталсан эзэн нь аймгийн Засаг дарга Г.Зоригт, “Түнт хүрээ” компанийн захирал Б.Батжаргал. Эндээс харвал захирал Б.Батжаргал гүйцэтгэгчийг төлөөлж гэрээ байгуулаад, тэрхүү гэрээгээ баталдаг хуулийн этгээд бололтой. Ийнхүү гэрээ маргаан дагуулж эхэлсэн үед энэ асуудлыг хойшлуулах тухай горимын санал гаргасан юм. Үүнд С.Дангаасүрэн дарга “Энэ гэрээ над дээр хийгдсэн гэрээ биш, хүчингүй гэрээ байна. Гэрээ маргааш цуцлагдана. Аймгийн ИТХ бүрэн эрхийнхээ хүрээнд журмын хашаа болон ачлагын үнэ, тарифыг тогтоож өгөөч. Дараа нь гэрээний асуудал яригдана. Сонгон шалгаруулалт ч явуулах шаардлага гарч байна” гэснээр төлөөлөгчдийн зүгээс асуудлыг цааш нь хэлэлцэж амйгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс оруулж ирсэн саналыг олонхиороо дэмжсэн юм. “Түнт хүрээ”-д албан ёсны зөвшөөрөл байна уу            Аймгийн ИТХ-д ирүүлсэн “Түнт хүрээ”-гийн танилцуулгаас харвал энэ компани журмын хашаа ажиллуулах, машин ачиж зөөвөрлөх тусгай зөвшөөрөлгүй ажээ. Энэ компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нүүр хуудаснаас харвал 2010 оны 8 сарын 13-нд байгуулагдсан, ганц гишүүнтэй, нэг сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “Гадаад худалдаа” гэсэн байна. Туслах үйл ажиллагааны чиглэл дээр ямар ч зүйл бичигдээгүй. Эндээс харвал “Түнт хүрээ” компани үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гадаад худалдааны чиглэлээр ажилладаг нь харагдана. “Түнт хүрээ”-г Орхон аймагт журмын хашаа ажиллуулахаар, 55 мянган төгрөгөөр замын цагдаа нартай нийлж машин ачих бизнесийн хамтрагч, зуучлагч нь хэн бэ. Эдний эрх ашгийг Эрдэнэтэд хэн хамгаалаад байна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Б.Батжаргал захирал хэлэхдээ “Манайх олон жил ажиллаж байгаа компани. Улаанбаатар хотод ийм төрлийн ажил, үйлчилгээ эрхэлж байсан” хэмээн өөрийн давуу талаа илэрхийлж байлаа. Тэгвэл Б.Батжаргал захиралд “Би Эм Эм Эл” гэдэг бас нэгэн компани байдаг бололтой. “Би Эм Эм Эл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батжаргал 2010 оны 1 сарын 20-нд тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамтран ажиллах гэрээг 10 жилийн хугацаатайгаар байгуулж явжээ. Гэсэн ч энэ компанийн тусгай зөвшөөрлийн тухай мэдээлэл алга байна. Эндээс харвал “Түнт хүрээ” ХХК журмын хашаа ажиллуулах, машин ачиж зөөвөрлөх тусгай зөвшөөрөл байхгүй, ямар нэгэн аргаар хэн нэгэн дарга, албан тушаалтны дэмжлэгтэйгээр манай аймагт давуу эрхтэй үйл ажиллагаа явуулж байна.Эсвэл гадаад худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд бүгд журмын хашаа ажиллуулах, машин ачиж зөөвөрлөх эрх эзэмшдэг үү гэдгийг Улсын бүртгэлийнхнээс асуумаар.                      “Түнт хүрээ”-гийн эрх ашгийг хэн хамгаалаад байна вэ Эрдэнэтэд өнөөдрийг хүртэл “Түнт хүрээ” компанийг тойрч өрнөсөн асуудлаас харвал ингэж хардахад хүргэж байна. “Түнт хүрээ”-гийн аймгийн Засаг даргатай байгуулсан Хамтран ажиллах гэрээ яагаад 10 жилийн хугацаатай хийгдэв. Арван жил гэдэг тоог хэн санал болгов. Манай аймагт журмын хашаа ажиллуулчих компани алга гэж үү. Эсвэл аймгийн АН-ын зүгээс орон нутгийн хувийн хэвшлийг дэмжихгүй дарга даамлуудыг дагаж гүйдэг, гар хөл нь болсон нийслэлийн компаниуд яагаад заавал Эрдэнэтээс овойж оцойтол орлого олох ёстой гэж. Энэ үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр “Гэрээг нь шууд цуцалж болохгүй. Түнт хүрээ чинь манай аймагт 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Түүнийг нь тооцох ёстой. Үнэ ханш дээр нь ч харахад болно” хэмээн учиргүй саналаа хэлж байх юм. Д.Батбаяр төлөөлөгч хуралдааны явцын үед танхимд байгаагүй. “Түнт хүрээ”-гийн асуудал яригдах үеэр гэнэт орж ирээд “Нийслэл хүү” болох Б.Батжаргалыг хамгаалсан санал гаргаад байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татахад хүргэж байна. Хуралдааны үеэр орон нутгийн “Авто гоёл” компани ийм төрлийн үйлчилгээ үзүүлж болох тухай саналаа танилцуулсан. Хурлын даргын зүгээс “Авто гоёл”-ын Н.Мягмардорж захирлыг үг хэлүүлэхээс татгалзаж, Хууль зүйн хэлтсийн даргыг тайлбар хийхийг шаардсан. Аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазул “Энд би нэг зүйлийг ойлгохгүй байна. “Авто гоёл”-ын журмын хашаа гэж хаана байгаа юм бэ. Замын цагдаагийн газраас тавьдаг журмын хашааны стандарт гэж байгаа. Түүнийг танайх хангах юм уу. Байгаа бол маргааш бид шалгаад үзье” хэмээтэл аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн “Даваазул хурандаа та юу яриад байгаа юм бэ. Шалгаад, зөвшөөрөл өгдөг газар нь танайх биш.” хэмээснээр галыг намжаасан. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны бүрэлдэхүүн “Түнт хүрээ” компани дээр очиж ажиллажээ. Энэ тухай тус хорооны дарга Р.Рагчаа, гишүүн Т.Соёл-Эрдэнэ, Д.Батбаяр нар санал хэлэх үедээ танилцуулаад цаашдаа аймгийн хэмжээнд хоёр ч журмын хашаа ажиллуулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн тухайгаа дуулгасан. Нөгөө талдаа “Түнт хүрээ” компани журмын хашааны төлбөрийг “Голомт” банкны дансаар авдаг. Ачлагын 55 мянган төгрөгийг тус компанийн захирал, иргэн Б.Батжаргал хувийнхаа “Голомт” банкин дахь дансаар авдаг тухай дээрх хорооны гишүүд сонсоод тэдний хууль бус үйлдлийг толгой дохин хүлээн зөвшөөрсөн бололтой. Учир нь “Түнт хүрээ”-гийн захирал Б.Батжаргал “Ачилтын мөнгийг би хувийнхаа дансанд авдаг, яаралтай зарлага гаргах, бензиний мөнгө авах үедээ хувийнхаа данснаас мөнгө гаргадаг” гэж байсан. Тэгвэл Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, дөрвөн гишүүн “Түнт хүрээ” дээр ажиллахад иргэн Б.Батжаргал ачилтын мөнгө хийдэг данснаасаа яаралтай мөнгө гаргаж тэднийг хооллож ундалсан болоод түүний хууль бус үйлдлийг “нуун дарагдуулахаар”, чимээгүй өнгөрөхөөр шийдсэн бололтой. Эрдэнэтийн хувийн хэвшлийнхэн “Голомт” банкинд хоёр данс нээлгээд түүний нэг болох хувийн дансандаа ахиухан олсон мөнгөө хийж татвараас зайлсхийгээд байвал болдог, аймаг, орон нутгийн удирдлага хүлээн зөвшөөрдөг гээд барьцчихвал болох ч юм шиг. “Түнт хүрээ” 2015 онд 1717 машинд журмын хашааны үйлчилгээ үзүүлжээ. Үүний 1680-ыг нь ачсан байна. 1680 машиныг 55 мянган төгрөгөөр ачаад 92 сая 400 мянган төгрөг олсон байна. Дээрх мөнгө бүгд иргэн Б.Батжаргалын хувийн дансанд орсон. Өөрөөр хэлбэл, 92,4 сая төгрөгнөөсөө Б.Батжаргал нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэсэн үг. Энэхүү далд орлого болох 92.4 сая төгрөгнөөс ашиг, орлого хүртдэг дарга нар манай аймагт мэр сэр байдаг бололтой. 1717 машиныг дунжаар нэг хонуулаад, хоногийн 5000 төгрөгөөр тооцоход 8.5 сая төгрөг олсон байна. Энэ бүхнээс харвал Улаанбаатарын чемодантнууд улс төрийн томилолт өвөртлөн ирж бужигнуулдаг бол сүүлдээ эрх баригчдын дэмжлэгтэйгээр цагаандаа гарсан дээрэм хийж байгааг юу гэж ойлгох вэ. Түүнийг нь өөгшүүлээд, дэмжээд, хамгаалаад байгаа аймгийн ИТХ-ын удирдлагын байр суурийг харвал эрдэнэтчүүд АН-ын ар хормойноос нь унасан уу аль эсвэл аймгийн АН Орхон аймгийн сонгогчдыг унаж тустал хулхиддаг байдал хэдий болтол үргэлжлэх вэ. “Түнт хүрээ” компани хууль бус үйлдлээ нуун далдлах, замдаа тааралдсан зарим нэг хүнийг зайлуулахын тулд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярыг бусдаас авлига авсан хэмээн бусдын нэрийг барин Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан байдаг. АТГ-аас Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярыг авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж байгаа сураг ажиг чих дэлсэж байна. Тэгвэл татвар төлдөггүй, нууц дансаар орж ирсэн 92.4 сая төгрөгнөөс ямар дарга хувь хүртэж, хууль бус үйлдэлдээ төрийн цагдааг татан оролцуулж байгааг Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтынхан хэзээ шалгах бол. Ямар ч байсан аймгийн ИТХ-аас журмын хашааны үнэ төлбөрийг тогтоож өглөө.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил