ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тулгамдсан асуудал, ажил хэрэгч саналууд бүх баг дээр үргэлжилж байна
Тулгамдсан асуудал, ажил хэрэгч саналууд бүх баг дээр үргэлжилж байна
Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн үйл ажиллагааны тайлангаа иргэддээ тавьж байна. Энэ сарын 23-наас ирэх сарын 4-ний өдрийг хүртэл баг бүр дээр иргэдийн дунд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, баг бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг иргэдэд өгч байна. Жилд нэг удаа ийнхүү аймгийн дарга түүний удирдлага дорх албан тушаалтнууд иргэдийн өмнө “байцаагддаг.” Энэ оны хувьд сонгуулийн жил учир зөвхөн 2015 онд хийсэн ажлыг тайлагнахаас гадна 2013-2015 онд Орхон аймгийн хэмжээнд бүтээн байгуулсан бүх салбарын мэдээллийг иргэдэд өглөө. Шанд, Даваат багийн иргэдтэй 17 дугаар сургуулийн спортын зааланд аймгийн удирдлагууд уулзалт хийсэн. Уулзалтын эхэнд 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн Орхон аймагт өрнөсөн бүтээн байгуулалт, өөрчлөлтийг салбар бүрээр дэлгэрэнгүй бэлтгэсэн сурталчилгааны нэвтрүүлгийг үзүүллээ. Үүний дараа иргэд санал бодлоо илэрхийлсэн юм. Үерийн далан нэг зуны бороо даахгүй сэтэрчихдэг Б.Саранцэцэг \Шанд багийн иргэн\ -Миний бие жил бүрт тайлангийн хурал дээр хэлдэг нэг санал байдаг. Уулын үер, шар усны үерт автдаг үерийн даланг жил бүр завсарлах нэрээр шороог нь ухаж түрээд, бодвол нэлээд хэдэн төгрөг зардаг байлгүй. Тэр хийсэн, хөрөнгө мөнгө зарсан ажил нь нэг зуны бороо даахгүй дахиад л сэтэрчих юм. Юм хийгээгүй гэж хэлэхгүй, гэхдээ үр дүнтэй зүйл хиймээр байна. Манай багийн баруун талын хэсгээр гэрэл цахилгааны ачаалал муу, байсхийгээд тасарчихдаг. Байнгын тогтмол, найдвартай гэрэл цахилгаанаар ард иргэдээ хангаж өгөөч ээ. Цахилгааны тоолуурыг бидэнд үзүүлдэггүй мөртлөө сар бүр 20,30 мянган төгрөг бичдэг. Цахилгааны байцаагч нар гэж эрх мэдэлтэй, хүний үгийг сонсдоггүй хүмүүс байх юм. Аймгийн Засаг даргын 2016 онд юу хийх вэ гэдэг чухал байна Х.Октой Шанд багийн иргэн -Цахилгааны мөнгө гэж сард айлын хэрэглэснээс илүү ихийг бичиж байна. Байцаагч нар тоолуурын заалтаа үзье гэхээр үзүүлдэггүй. Тэгээд л ганц нэг хоног хэтрэхээр тогийг нь салгаад хаячихдаг. Тэр айлын хөргөгчинд юу ч байгаа юм билээ, муудаж гэсэхээс эхлээд хэцүү. Шандад автобусны үйлчилгээ хамгийн доод түвшинд очоод байна. Цаагуур баруун талаар явж байгаа автобус нь сургууль хүрээд цаашаа явдаггүй. Аймгийн даргын өнгөрсөн онуудад юу хийсэн талаар ярьж байна. Бидэнд одоо аймгийн Засаг даргын 2016 онд юу хийх вэ гэдэг чухал байна. Өрхийн эмнэлгийн халаалтыг шийднэ гээд олон жил боллоо Г.Мядагханд Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга -Манай өрхийн эмнэлэг 1000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн бидний хуралдаж байгаа энэ заалны халаалтын төгсгөлөөс өрхийн эмнэлэг халаатаа авдаг. Бид бүгдэрээ энд гадуур хувцастайгаа сууж байна. Гэтэл энд байгаагаас илүү хүйтэн нөхцөлд манай эмнэлэг ажиллаж байна. Өндөр настан, нялх нярай хүүхдүүдийг хувцасыг нь тайлж үзэх ямар нөхцөлгүй. Халаалтыг шийднэ гээд олон жил боллоо. Хэзээ шийдэж өгөх вэ. Автобусны үйлчилгээ хамгийн доод цэгтээ очоод байна Даваат багийн иргэн -Би олон жил микроавтобус барьж, амьдрал ахуйгаа авч яваа хүн байна. Өнөөдөр “Буган Орд”-ын Пүрэвхүү, “ББ-ОД”-ын Оюунбат хоёр дээгүүр дарга нартай хуйвалдаж, нийтийн тээврийг дампууруулсан гэдгийг би хаана ч хэлнэ. Дөрөв, таван том цагаан автобус оруулж ирэхээс өмнө микроавтобусаар иргэдэд үйлчлээд чирэгдэлгүй, явгалдаггүй байсан. “Буган-Орд”-ын Пүрэвхүүгийн цаана аймгийн том дарга, тэр голд сууж байгаа хүн байдаг. Энэ хүн гэр хорооллын иргэдийг явган нүцгэн зовж явааг сайн мэдэх ёстой. Одоо “ББ-ОД”-ын үйлчилгээнд явуулж байгаа автобус урдаа ганцхан хаалгатай, стандарт ном журмандаа таардаггүй. Иргэдийг хангалттай зовоож, суух унаагүй болгосон мөртлөө энэ хоёр компани аймгаас нөхөн олговор авдаг. Харин бидний үйлчилгээ үзүүлж байсан истана, микроавтобуснууд урд, хойноо хаалгатай унаа шүү. Он нь хуучин, дээр үеийнх гэж хэлээд бүх микроавобусыг нэг өдөр шугамнаас гаргасан. Үүний ард олон ядарсан зовсон хүмүүс аж амьдралаа авч явсан гэдгийг бодоогүй, ард иргэдээ гудамжинд гаргасан. Аймгийн дарга та нар илүү сайныг хийсэн чинь хаана байна вэ. Аймгийн Засаг даргын Шанд, Даваат багийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр орон нутагт хийсэн томоохон бүтээн байгуулалт, зам засвар, байр орон сууцны өнгө зүсийг сайжруулсан олон жилыг сайшааж байлаа. Гэсэн ч аймгийн хэмжээн дэх ерөнхий ажил сайн байгаа ч Шанд, Даваат баг дээрх тулгамдсан асуудлаа ярьцгаасан. Үүнд, нийтийн тээврийн үйлчилгээ маш муу байна. Том оврын үйлчилгээ эрхэлж байгаа “Буган Орд” компанийн автобуснууд бүрэн хэмжээгээр тойрч явдаггүй, өглөө, оройд хүүхдүүд, ажилдаа яарсан хүмүүс суух унаагүй байсаар сүүлийн гурван жил юу ч өөрчлөгдсөнгүй гэдгийг олон иргэн хэлж байлаа. Мөн цахилгааны тоолуурын заалтаа иргэн хүн өөрөө үзэх боломжгүй, өндөр төлбөр бичиж байгаа шүүмжиллээ. Энэ мэтээр Шанд, Даваат багийн иргэдтэй хийсэн аймгийн дарга нарын уулзалттай адил тулгамдсан асуудал, ажил хэрэгч саналууд бүх баг дээр үргэлжилж байна. М.Мөнх
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ