ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүнсний дэлгүүрт согтууруулах ундаа худалдахыг хориглоно
Хүнсний дэлгүүрт согтууруулах ундаа худалдахыг хориглоно
Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй аж ахуйн нэгж байна. Орхон аймгийн хүн амын тоонд харьцуулж үзэхэд, энэ тоо харьцангуй их байгааг Архидан согтуурахтай тэмцэх тухай шинэ хуулийн заалтаас харж болно. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар согтууруулах худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Хөгжлийн бодлогын хэлтсээс оруулж ирсэн танилцуулгаар аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 400 гаруй цэг байна. Үүнд, хүнсний дэлгүүр, реосторан, паб, томоохон худладааны төвүүд орж байгаа юм. Энэ тоог бууруулах эрх аймгийн Засаг даргад байгааг хуулинд заасан. Архи согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэгчид татварт өндөр орлого оруулдаг ч гэмт хэргийн гаралт, нийгэмд сөрөг уур амьсгал нэмэгдүүлдэг муу үр дагавартай тул тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байхыг зөвлөлийн гишүүд ярьж байлаа. Тусгай зөвшөөрөлд орсон нэмэлт өөрчлөлтөөр хүнсний дэлгүүрт архины зөвшөөрөл өгөхгүй, цаашид мини маркет болгон томруулах стандарт шаардлага тавьж байгааг хэллээ. Хуулинд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг аймгийн Засаг дарга захирмаж гаргах ёстой. Иймд мягмар гариг бүр архи худалдаалдаггүй захирамжийг үргэлжлүүлэх үү, 24 цагаар архи согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлэх эрхийг Улаанбаатарт өндөр төлбөртэйгээр цөөхөн аж ахуйн нэгжид өгдөг туршлагыг нэвтрүүлэх үү зэргийг аймгийн даргын мэдэлд үлдээж байна. Шинэ журмаар архи худалдаалж, үйлчилгээ явуулж байга тусгай зөвшөөрлийн тоо багасхгүй, мөн нэмэгдүүлэхгүй гэж мэргэжилтэн танилцууллаа. Мөн орон сууцны байрны нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар бариагүй бол тэнд согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг хуулийн дагуу журмандаа тусгажээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан манай хөрш зэргэлдээ Дархан-Уул аймаг архины тусгай зөвшөөрлийн тоогоо тодорхой хэмжээгээр бууруулсан байдаг. Манай аймгийн хувьд шинэ журмаар хүнсний дэлгүүрт архи худалдаалахыг хориглох юм байна. Уг журмын танилцуулгаас харахад хуулийн дагуу Архидалтай тэмцэх сан байгуулах, архины хор хөнөөлийн эсрэг төрийн бус байгууллага, иргэдийн санаачлагыг бодлогоор дэмжих талаар санал багтаагүй байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН