ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Өргөжин тэлж, өнгө нэмсэн Эрдэнэт 40 жил”
“Өргөжин тэлж, өнгө нэмсэн Эрдэнэт 40 жил”
Эрдэнэтчүүд бид түүхт 40 жилийн ойгоо энэ онд тэмдэглэж байгаа. УИХ, орон нутгийн сонгуулийн жилд зориулан гаргасан Сонгуулийн тухай хуульд заасан “хориглоно” гэдэг олон заалтын улмаас 40 жилийн ойн хүрээнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, цугларахын тухай ч мөрөөдөх эрхгүй байгаа нь үнэн. Монгол улсад Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгсөний түүхт 103 жилийн ойн хүрээнд Эрдэнэтийн гэрэл зурагчин Ө.Лхагвахорол “Өргөжин тэлж, өнгө нэмсэн Эрдэнэт 40 жил” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Тэртээ 40 жилийн өмнө гарч эхэлсэн “Эрдэнэт” сонины гэрэл зургийн сурвалжлагчаас “Зурагчин Лхагвахорол, Зураг авдаг ах, Том ах” нэртэй болсон ч гэрэл зурагтаа л үнэнч тэрбээр өөрийн уран бүтээлийнхээ нэгээхэн хэсгээс үзэгчиддээ өргөн барьсан нь энэ. Тэртээ 1979 оны Эрдэнэтийн эмнэлгийн эмч, сувилагчдаас эхлээд 1986 оны болон Монгол Зөвлөлтийн залуучуудын их наадам, Эрдэнэтийн анхдагч, эксковаторын машинист А.Мижиддорж, Эрдэнэт хотын анхны “Эрдэнэс” эстрад хамтлаг, 1987 оны үеийн үйлчилгээний төв, нам төрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал 1982 онд Улаантолгойн САА-д ирсэн тухай, Эрдэнэт хотын 25 жилийн ойн баяр наадам гээд манай хотын үнэн түүх түүний гэрэл зургийн хальснаа үлдсэнийг тэрбээр үзэгчиддээ хүргэж байна. Уг нь түүнд Эрдэнэтийн түүхийг өгүүлсэн, олны хүртээл болоогүй, хойч үеийнхэнд бол алтаар үнэлэгдсэн ховор нандин гэрэл зураг олон бий. Гэтэл түүнд уран бүтээлээ олондоо хүргэх зай талбай олдоогүй ажээ. Тиймээс аргагүйн эрхэнд бүтээлээсээ сорчлон, дээдэлж “Уурхайчин” соёлын ордны ариун цэврийн өрөөний хажуугийн ханан дээр л бүтээлээ дэлгэсэн нь тэр. Нөгөө талаас нь харвал манай аймаг, орон нутгийн удирдлагууд, Соёлын ордны захиргаа хотынхоо 40 жилийн түүхийг ариун цэврийн өрөөтэй л жишиг байгааг зарим нэг уран бүтээлч энэ үеэр үглээд авна билээ. Түүний энэхүү ажлыг эхнээс нь дэмжсэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймгийн салбарын зүгээс эрдэнэтийн гэрэл зураг сонирхогчид болон уран бүтээлчдийн дунд хотын түүхийг өгүүлсэн ховор нандин зургийн зэрэгцээ, их хотын хөгжлийг харуулсан гэрэл зургийн уралдааныг зарласан. Уралдааны гуравдугаар байрт гэрэл зураг сонирхогч Г.Баярбат “Их хотын хөгжил” цуврал бүтээлүүдээрээ, хоёрдугаар байрт Т.Зоригт “1964 оны Чехословакийн геологид” түүхэн ховор гэрэл зургаараа , тэргүүн байрт гэрэл зурагчин Ө.Лхагвахорол “Эрдэнэтийн түүх” бүтээлээрээ шалгарлаа. “Өргөжин тэлж, өнгө нэмсэн Эрдэнэт 40 жил” фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Эрдэнэтийн үе үеийн ахмад уран бүтээлчид өөрсдийн тэрлэсэн ном судраараа оролцсон нь онцлог байлаа.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН