ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Уулын хишгийг олуулаа хүртэж эхэллээ
Уулын хишгийг олуулаа хүртэж эхэллээ
Тэртээ 1960-аад оны дунд үед тухайн үеийн Чехословак улсын геологчид хуучин нэрээр Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддоржийн төрсөн нутаг, Булган аймгийн Бугат, Хангал сумын заагт байх нутгийнханы нэрлэдэг Эрдэнэ толгойд хайгуулын ажил хийж зэсийн баяжмалын маш том орд байгаа гэдэг анхны таамгийг дэвгүүлж байжээ. 1970-аад оны эхэн үеэс Орос Монголын геологичид дахин судалснаар Хангалын голын орчим Эрдэнэ толгой хавьд дэлхийд хосгүй зэсийн баяжмал бүхий орд газар байгааг баталгаажуулан улмаар ашиглах саналыг гаргасан байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог байгуулж байсан тэр цагаас хойш эдүгээ 40 жил өнгөрсөн. Энэ 40 жилийн дотор Монгол улс, монголчууд дэлхийд хүчин чадлаараа эхний 10-т багтах Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг орос ах нарынхаа хамт бүтээн байгуулж Эрдэнэт уулын буян хишгийг монголчууд хүртэж байна.          Саяхан Монгол Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага Булган аймгийн Засаг даргатай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ ёслолд үйлдвэрийн удирдлага болох Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу, Гадаад худалдааны асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Болдбаатар, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн ЗДТГ-ын удирдлага, Булган аймгийн хийдийн хамба лам Д.Мөнхжаргал нар оролцлоо. Манай Булганыхан энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч бэлэгшээсэн нь мэдрэгдэж байлаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК , Орхон аймаг, Эрдэнэт хот нь үнэндээ Булган аймгийн нутаг дэвсгэр дээр ажиллаж, амьдардаг нь хатуу ч гэсэн үнэн. Үүнийгээ ч бид мэдэрдэг. Тэгвэл үйлдвэрийн удирдлага нутгийнх нь хэвлийг ухаж, монголчуудыг тэжээж байгаа ч Булганыханд тэгтлээ их нааштай, найрсаг хандаж байсан тухай олны дунд түгсэн яриа хөөрөө тэр бүр байдаггүй. Миний мэдэхийн 1990-ээд оны эхээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч Ханд чин вангийн тухай кино хийхэд туслалцаа үзүүлээч хэмээн тухайн үеийн үйлдвэрийн удирдлага болох Ш.Отгонбилэг захиралд хандахад “Тэр түүхэн их хүний нутаг дээр ажиллаж, амьдарч байгаагийн хувьд туслалгүй яахав” гээд тухайн үедээ л тоолж барамгүй 20 сая төгрөг өгсөн хэмээн дурссан байдаг. Нэг үгээр хэлбэл Эрдэнэтийнхэн Булган хангай нутгийнханд ийнхүү ганц нэгхэн удаа гараа тэнийлгэсэн болов уу. Өмнөх засгийн үед буюу 2012 оноос өмнө үйлдвэрийг удирдаж байсан эрхмүүд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг орчмоор уулын амыг хашиж хашаа хатган хурдан удмын адуугаа тэжээдэг байсныг эрдэнэтчүүд дэндүү сайн мэднэ. Ч.Ганзориг захирлын адууны жүчээ гэж уулын энгэрийг тэр чигээр нь эмжсэн бетонон хашаатай нэлээн том эдэлбэр газар байсан. Орлогч захирал Г.Болдбаатарын адууны жүчээ ч түүнээс дутахгүй. Тухайн үеийн үйлдвэрийн удирдлагуудад газар нутгаа эзэмшүүлсэн Халиун багийн Засаг дарга Монголдоо л хамгийн эрэлт хэрэгцээтэй хүн байсан гэдэг. Багийн дарга мотоциклоор ажлаа амжуулдаг байсан бол тухайн үеийн Халиун багийн дарга машин унадаг байсан гэж нутгийнхан нь ярьдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн буян хишгийг жирийн иргэн биш дарга, даамлууд илүүтэй хүртэж байсан нь тэр. Өнөөдөр тэгвэл бодит байдал өөр болжээ гэдэг нь талуудын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр харагдаж байлаа. Энэ үеэр үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн “Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш бага байсан хүнд цагт манай үйлдвэрийн хамт олон 2015 онд 306 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төллөө. НДШ-т 34 тэрбум, орон нутгийн татварт буюу Булган, Орхон аймагт 43 тэрбум нийтдээ 383 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Булган аймагт үйлдвэрийн зүгээс жилд 10.3 тэрбум төгрөг, гурван жилийн хугацаанд 30.9 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Өнөөдөр Булган аймаг төсвөө өөрөө бүрдүүлэхэд үйлдвэрийн хувьд багагүй хувь нэмэр оруулж байна. Манай үйлдвэрийн Амралтын бааз, Хаягдлын аж ахуй Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр дээр байдаг. Бидэнд харилцан ойлголцож, хамтран ажиллах боломж бий. Энэ бүхний эхлэлийг тавьж чадсандаа баяртай байна” хэмээсэн. Б.Намхайнямбуу захирал хэлсэн үгэндээ: “Манай үйлдвэрт Булган аймгийн харьяат 1000 шахам хүн ажилладаг. Бид үүгээрээ бахархдаг. Үйлдвэрийн зүгээс өнгөрсөн гурван жилийн дотор Баян-Агт, Сайхан, Бугат, Орхон, Могод, Сэлэнгэ, Хангал, Бүрэгхангай зэрэг сумын нутагт даваа гүвээ засах, зам харгуй янзлахад техник, эдийн засгийн туслалцаа үзүүлж ирсэн. Цаашид ч бид хамтран ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэж байлаа. Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат “ Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Энэ бол эхний том алхам. Цаашдаа Булган аймаг Эрдэнэт үйлдвэр хоёрын хамтын ажиллагаа улам илүү өргөжнө. Хуучин бол Эрдэнэт үйлдвэр улсын өмчит байгууллага гээд хөндий байсан, өнөөдөр нөхцөл байдал арай өөр байхыг шаардаж байгаа. Булган, Орхон аймгийн дундын зааг Залуугийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлын ажлаас эхлээд харилцан ойлголцох, хамтран ажиллах шаардлага, нөхцөл байсан. Үүнийгээ бид албажуулж авлаа” хэмээн ярьлаа. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Булган аймгийн удирдлагуудын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт анх удаа гарын үсэг зурах ёслол ач холбогдолтой арга хэмжээ болжээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ