ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Түүхт ойн баяр наадмаа долоодугаар сарын 28-31-нд тэмдэглэнэ
Түүхт ойн баяр наадмаа долоодугаар сарын 28-31-нд тэмдэглэнэ
Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ хурлаар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн талаар”, “Зарим тусгай техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн тухай”, “Ой тэмдэглэх тухай” гэсэн гурван үндсэн асуудал хэлэлцсэн. Энэ онд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой тохиож байгаа. УИХ, аймгийн ИТХ-ын сонгуулиас болж ойн баяр наадмын талаар болон, ойн талаар хэлж ярих нь багассан энэ цагт аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдан 40 жилийн ойн наадмынхаа товыг тогтож, саналаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлж байна. Монгол улсын Засгийн газрын 122 тоот тогтоол гарч аймгийн баяр наадмыг долдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулахыг санал болгосон. Энэ үеэр Монгол улсад АСЕМ хуралдах тул хөдөө орон нутгийн царай муутай иргэдийг нийслэлд ирж гадаадын зочдын өмнө нэр нүүрээ харлуулахгүйн тулд ийм алхам хийж байна. Мөн Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг ч зөрчиж байгаа хэмээн иргэд, ТББ-ууд үзэж байгаа. Ямартай ч Засгийн газраас аймгуудад дээрх 122 тоот тогтоолыг хүргүүлсэн. Мөн энэ тогтоол гарахаас өмнө Засгийн газрын 91 тоот тогтоол гарч Бүсийн хурдан морины уралдааныг долдугаар сарын 30-31-нд Говь-Алтай, Хэнтий, Орхон, Өмнөговь аймгуудад явуулахаар тогтсон. Энэ бүхнээс улбаалан манай аймгийн хувьд хоёр биш нэг наадам хийх нь зөв гэж үзэн аймгийн Засаг даргын зүгээс долдугаар сарын 28-31-ны хооронд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг тэмдэглэх тухай санал гаргажээ. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй үед төсөв санхүүгийн боломжиндоо тулгуурлан хоёр наадмыг нэгтгэн хийх саналаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд илгээлээ. Энэ үеэр гарсан аймгийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн саналыг хүргэж байна. -Ш.Ганболд: Өнөө жил Засгийн газраас 91,122 гэсэн баяр наадамтай холбоотой хоёр тогтоол гарсан. Эхний 91 тоот тогтоолоор Хангайн бүсийн хурдзан морины уралдааныг Орхон аймагт долоодугаар сарын 30-31-нд хийх тухай байгаа. 122 тоот тогтоолд аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 15-25-ны хооронд хийх гэсэн байгаа. Бид үүнийг судалж үзээд хоёр биш нэг наадам хийх нь эдийн засаг болоод төсөв санхүүгийн хувьд тохиромжтой гэж үзэж энэ саналыг оруулж байна. -М.Мөнхбаяр: Хоёр наадам хийх хэрэгтэй. Өнөө жил бүр тодруулбал долоодугаар сарын 15-16-нд нийслэлд АСЕМ хуралдана. Энэ үеэр Улаанбаатарын ачааллыг бууруулах, замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс 122 тоот тогтоолыг гаргасан. Үүнийг бас бодолцох ёстой. -Д.Энхбат: Би нэлээн хэдэн жил баяр наадмын зохион байгуулах хорооны даргаар ажилласан. Их хүнд хэцүү ажил. Туршлагаасаа харвал нэг жил хоёр наадам хийх үнэхээр хэцүү. Хөрөнгө мөнгө талаасаа гадна иргэдийн хувьд ч хүндрэлтэй. Тиймээс нэгтгээд ганц л тэмдэглэх хэрэгтэй. -М.Батцоож: Засгийн газрын 122 тоот тогтоол хүний эрх зөрчсөн. Хэдэн хар шар толгойтой гадны нөхдийг нийслэлд ирүүлэхийн тулд хөдөөнийхөн Улаанбаатарт хөл тавьж болохгүй гэж үзээд ийм тогтоол гаргасан. Нөгөө талаасаа хоёр том наадмыг нэгтгээд нэг хийх нь ихээхэн эрсдэлтэй. Эрдэнэтийн түүхт 40 жилийн ой болж байна, Эрдэнэт дэргэдээ том уул уурхайтай баян газар гээд уяачид наашаа тэмүүлнэ. Өмнө нь бүсийн уралдаан хийж байсан. Тухайлбал нэг удаагийнханд зөвхөн их насанд гэхэд 600 гаруй морь уралдсан. Одоо тийм ачаалал даах газар нутаг байгаа юу. Өнгөрсөн жил наадам хийх болоход яалаа, Бугатынхан нутаг дээрээ морь уралдуулахгүй гээд газраа хагалчихсан байсан. Өнөө жил яах юм бэ. Хүн амын багтаамж, эрсдэл гээд олон зүйлийг тооцох ёстой. Нэг хийх амархан байх. Эрсдэл гэж нэг юм бий шүү. -Ш.Ганболд: Олон уяач, олон морь ирэх нь үнэн. Гэхдээ Монголын бараг бүх морьд энд ирчихгүй. Тэр үеэр Говь-Алтай, Хэнтий, Өмнөговь аймагт бүсийн хурдан морины уралдаан зэрэг явагдана. Тиймээс айхтар хүндрэл учрахгүй байх. Бидэнд улсын баяр наадмаа бүсийн уралдаантай хамт тэмдэглэж ирсэн туршлага бий. Бөхчүүд, уяачдын хувьд хоёр удаа наадах нь сайхан байх. Нөгөө талдаа эдийн засаг, хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад хоёр биш нэг хийх нь дээр байгаа юм. -М.Батцоож: Тэгвэл аймгийн наадам гэж байгаа. Эрдэнэт хотын түүхт 40 жилийн ойн баяр учраас тэр наадмаар чинь аймгийн цолтон төрөхгүй гэж ойлгох уу. -Ш.Ганболд: Үүнийг зохицуулна. Хоёр наадмыг нэгтгээд хийж байгаа юм чинь долоодугаар сарын 28-нд аймгийн цолтон төрүүлдэг бөхөө барилдуулна. 29-нд нь улсын цолтнууд буюу томчууд оролцсон бөхийн барилдаан хийх замаар зохицуулна гэж үзэж байгаа. -Д.Мөнх-Эрдэнэ: Хөрөнгө мөнгөтэй холбоотой учраас хоёр биш нэг наадам хийх нь зөв. Өнөө жилийн баяр наадмын зардал 50 сая төгрөг байгаа. Гэтэл хурдан морины зардал гэхэд 80 сая төгрөг болдог. Сангийн яамны зүгээс наадамтай холбоотой хоёр зардал гаргахгүй. -С.Дангаасүрэн: Өнгөрсөн жил Булганд хангайн бүсийн хурдан морины уралдаан болсон. Хурдан моринд гэхэд 350 гаруй сая төгрөгийн зардал гарсан гэж дуулсан. Эндээс харвал наадмаа хоёр хийвэл тэр хэрээрээ хөрөнгө, зардал их гарна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Эрдэнэтийн 40 жилийн ойн баяр наадмын нээлтийг тавдугаар сард хийнэ гэж байгаа. Аймгийн ЗДТГ-ын зүгээс үүнийг хойшлуулах, долоодугаар сарын 28-31-нд болох наадмаараа нээлтээ нэг мөр хийе гэсэн саналыг ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргэж байгаа. Морь уралдуулах газрын хувьд саяхан бид Бугат сумынхантай яриад асуудлыг шийдсэн. Албан ёсны санал хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Энэ бүх шалтгаан дээр нь эдийн засгийн нөөц боломжоос шалтгаалаад Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр наадмаа Хангайн бүсийн хурдан морины уралдаантай нэгтгээд нэг хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА