ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Даваацэрэн: Инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана
Ц.Даваацэрэн: Инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана
УИХ-ын дарга З.Энхболдыг Орхон аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийсэн юм. Улс даяар яригдаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлууд еврогоор урамшуулал авдаг тухай, Улаанбаатар хотод өндөр үнэтэй орон сууцны дэмжлэг хүртсэн талаарх мэдээлэлд анх удаа тайлбар өглөө. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн дээрх асуудлаар ярьсан яриаг бүрэн эхээр нь хүргэж байна. -Монгол улсын төр засаг надад, манай багт “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдах ажилд ажиллахыг хүсч, энэ албан тушаалд томилсон юм. Би юуны өмнө хэлэхэд, төр засгийнхаа итгэлийг алдаагүй. З.Энхболд дарга ажил авсаны дараа надад шууд хэлсэн, “Танай Эрдэнэтэд УИХ-ын чуулган завсарлангуут манай гишүүд танай үйлдвэр дээр очно, урлаг, соёлын одод чуулдаг юм байна лээ. Чи Эрдэнэт үйлдвэрийг шахааны бизнесээс салгах ёстой” гэж хэлсэн. Үүний дагуу би гурван жил зүтгэлээ. Би ирээд хоёр зүйлийг онцолж багийнхандаа хэлсэн. Нэг тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өөрийн өртөг 6625 ам.доллар байна. Илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна, үүнийг хэмнэе. Хэмнэлтийн бодлого хэрэгжүүлье. Хоёр дахь нь инновацийн бодлого хэрэгжүүлье, Монгол улс Инновацийн тухай хуультай, хэн илүү сэтгэж, хэн оюуны хөдөлмөрөө үйлдвэрлэлд нэвтрүүлж байна, тэр хүнд харамгүй шагнал өгнө гэсэн хоёр болзлыг тавьсан. Бид жил бүр 1000 инженерийн уулзалт зөвлөгөөнийг хийж байгаа. Инновацийн ажлыг эхлүүлчихсэн явж байгаа. Хэмнэлтийн бодлогын үр дүн хэрэгжээд явж байна. Гурван жилийн хугацаанд 259 тэрбум төгрөгийн үр ашгийг манай баг авчирчээ. Саяхан би хоёрдугаар сарын 26-нд энэ индэр дээрээс гурван жилийн хугацааны нэгдсэн тайлангаа тавьж байсан. Энэ тайлангаар 259 тэрбум төгрөгийн үр ашгийг манай баг авчирчээ гэж гарсан. Үүнээсээ бид бүх ажилчиддаа хүртээсэн. Энэ нь 22.2 тэрбум төгрөгийг гурван жилийн хугацаанд бүх ажилчиддаа цалингаас нь гадна дэмжлэгийн эх үүсвэрээс олгосон. Өөрийнхөө өмнө хариуцлага хүлээсэн удирдлагын багтаа, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр нүүрээ улайлган явсан захирлууддаа би энэ хэмнэлтээс байр авч өгсөн. Гэхдээ өмнөх үеийн орлогч захирлууд үйлдвэр дээр шахаа хийчихээд мөнгө авдаг байсан, дээрээс нь байр авдаг байснаас огт өөр зүйл. Өөрөө баялгийг бий болгоод, баялгийнхаа эх үүсвэрээс урамшуулал авсан юм. Би хууль зерчөөгүй, надад оногдсон эрхийн хүрээнд шийдсэн. Хаана ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Хэмнэлтийн 131 тэрбум төгрөг бол УИХ-ын гишүүн, урлаг, соёлын оддын компанийн чуулдаг байсан тэр шахааны бизнесээс олсон хөрөнгө юм шүү. Үйлдвэрийн шахааны бизнесийг үгүй болгож, 90 хувийн ашиг олсноосоо 10 хувийг нь ажилчиддаа шагнал болгож өгсөн юм. Энэ бол бидний бий болгосон баялаг. Цалингийн хувьд манай нарийн мэргэжлийн инженерүүдийн цалин бусад жишиг үйлдвэрээс харьцангуй бага. Оюутолгойгоос 10 мянган ам.долларын цалинтай геологийн инженерийг би гуйж авчирчихаад, 2 мянган ам.доллар хүрэхгүй цалин өгч байна. Иймд онцгой, гоц авьяасыг худалдан авах хуулийн дагуу гэрээ контракт хийж ажиллаж байна. Урдны удирдлага өөрийн багтаа 36 хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байсан бол би 12 хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Би үйлдвэрийнхээ технологийн бодлогыг нуруундаа үүрч яваа гол инженерүүдтэйгээ, гол хүмүүстэйгээ гэрээ байгуулаад, өгөх зүйлээ ч, цалингаа ч өгнө. Би энэ бодлогоосоо ичихгүй, айхгүй. Яагаад гэвэл энэ үйлдвэрийн технологийн бодлого монгол инженерүүдийн оюуны бодлого дээр явж ирсэн. Хэдхэн жилийн өмнө гол бодлогыг орос мэргэжилтнүүд хариуцдаг байсан юм. Өнөөдөр монголчууд бодлогоо авч явж чадаж байгаа. Би үүгээр бахархаж, гол хүмүүсээ дэмжих болно. Нийгмийн хариуцлагын асуудал дээр “Эрдэнэт үйлдвэр” боломжтой бодлого барьж байгаа. З.Энхболд даргын ярьсан моргейжийн зээлийн дагуу 1450 ажилчинд 8 сая төгрөгийн хөнгөлөлт өгч, орон сууцтай болгосон. Харин төр засгийн зүгээс моргейжийн зээлийг нь таван хувь болгож байгаад талархалтай байгаа, ажилчдынхаа өмнөөс. Үүний зэрэгцээ ажилчдаа орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулсан. “Эко-400” хорооллын зураг төслийг хийгээд, Зөвлөлийн хурлаар батлуулчихсан. Санхүүгийн боломжтой үед 400 айлын орон сууцыг барьж ажилчиддаа өгнө. Гэхдээ энэ хөтөлбөрийг газар төлөвлөлтийн бодлоготой уялдуулж, өөрийн өмчийн газартай, орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлсэн зураг төслийг хийгээд Зөвлөлийн хурлаар батлуулсан. Мөн “Залуус-600”, “Москва-300” орон сууцны зураг төслийг хийгээд Зөвлөлийн хурлаар батлуулсан. Эрүүл мэндийн 5,6 км замыг бид ашиглалтанд орууллаа. Манай ажилчид дугуйгаар, явган замаар алхаж ажилдаа ирж очиж байна. Энэ бол ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн томоохон хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. Өр барагдуулах ажлын дагуу бид 64 орон сууцыг хураан авч, ажилчиддаа өгсөн. Хэдийгээр бага тоо ч банкны хүүгүйгээр 64 айлыг орон сууцанд оруулсан. Одоо бид гэр хороололд амьдардаг ажилчиддаа эко нөхцөлөө сайжруулахад нь 8 сая төгрөг олгох эрхийг нээгээд өгчихсөн. Утаагүй байх, ус, дулаанаа өөрсдөө шийдэх боломжийг нь ажилчиддаа олгож байгаа. Цаашдаа бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана. Цалингаа аваад бий болгож байгаа нийтийн баялгаас биш, өнөөдрийн өгч байгаа үр дүнгийн шагнал бол өөрсдийнх нь бий болгосон баялаг юм. Инновацийн бодлогоор таны оюуны өмчийг эргэлтэнд оруулна. “Эрдэнэт үйлдвэр” инновацийн бодлогыг боловсруулж ажилласнаар сайн үр дүнг авчирсан. Инновацийн хөгжлийг бид үр дүн болгоно. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” хөгжиж, ажлын байр аюулгүй болох ёстой, цалин, үр дүн нь харагдах ёстой. Үүнийг хязгаарлаж болохгүй. Сая яригдаад байгаа орон сууцнуудыг ил тодоор Санхүүгийн бүх тайланд тусгасан. Татварыг нь төлүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь тусгуулаад Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байгаа. Тийм учраас далд идэж байсан үйлдвэрийн далд эдийн засгийг байхгүй болгохын төлөө зүтгэсэн хүмүүсээ бодитой урамшуулсан. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА