БЯМБА
2025.07.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эко хорооллын 40 байранд 20 гаруй асуудал байна
Эко хорооллын 40 байранд 20 гаруй асуудал байна
Орон нутгийн 2012 оны сонгуулиар аймгийн АН-ын мөрийн хөтөлбөрийн гол цөм болж иргэдээс санал авахад нөлөө үзүүлсэн заалт бол Эрдэнэтэд “Баян-Өндөр эко жишиг хороолол байгуулах” тухай байсан. Уг заалтыг өмчлөх хүн ч аймгийн АН-аас тодорч билээ. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Чулуунбат “Эко хорооллын санаачлагч нь би. Бид энэ дөрвөн жилд Монголд байхгүй эко жишиг хороолол байгуулна. Бусад аймаг, орон нутгийнхан Эрдэнэтээс туршлага судалж, биднээр бахархана. Эко хорооллыг байгуулж чадахгүй бол хариуцлагыг нь би үүрнэ” хэмээн мэдэгдэж байсан нь эрдэнэтчүүдийн хувьд мартахын аргагүй, тухайн үедээ л хүмүүсийн нүдийг бүлтийлгэсэн “пооз авалт” болж билээ. Гурван жилийн дараа буюу өнөөдөр эко хорооллын байдал юун жишиг манатай “сахил хүртээд шал дордов” гэдэгтэй адил дүр зурагтай болсон аж. Эко хорооллыг байгуулахын тулд аймаг 11,4 га газраа өгч дээр нь нийтдээ дэд бүтцэд нь зориулж 4,8 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл 200-хан айлд зориулж ийм хэмжээний газраа өгч дээр нь төдий хэмжээний мөнгө, хөрөнгө гаргасан байдаг. Инженерийн шугам сүлжээнд зориулж Орхон аймгийн Орон нутгийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум, зам дэд бүтцийг байгуулахад Баян-Өндөр сумын Орон нутгийг хөгжүүлэх сангаас мөн л 2,4 тэрбум төгрөг зарцуулсан. Нийтдээ 4.8 тэрбум төгрөг болох татвар төлөгчдийн хөрөнгөөр 200-хан айлыг олигтойхон шиг амьдруулж чадахгүй байгаа аймгийн АН-ын удирдлага, аймаг орон нутгийн удирдлагад эко хороолын оршин суугчид удаа дараа хандсан ч эрх баригчдын зүгээс эргэн уулзах нүүргүй учраас амандаа ус балгасан мэт таг чиг болсоор өнөөдрийг өнгөрчээ. Үнэн хэрэгтээ дээрх 4,8 тэрбум төгрөг бол 200-хан өрхөд биш Эрдэнэтийн 20 гаруй мянган өрхөд жигд, тэгш хүртээмжтэй хүртэх ёстой байсныг нь Д.Чулуунбат тэргүүтнүүд зоосны нүхээр харсны балагаар өнөөдрийн эко хороолол нэрэндээ ч тохирохгүй дүр төрхтэй, газар хөдлөлтийн гамшигт өртсөн, эсвэл дайн тулааны хөлд нэрвэгдсэн аятай дүр төрхтэйгээр их хотын өнгийг гутааж байна. 22 нэр төрлийн зөрчлийг арилгуулах хүсэлт гаргажээ Эко хорооллын эхний барилга 2014 онд ашиглалтад орсон байдаг. Тухайн жил 16-н айл, 2015 онд 26 өрх эко хороололд буюу бидний харж буйгаар нэг давхар шар байшинд орсон гэнэ. Өнөөдрийн байдлаар 40 гаруй айл гоё нэртэй Монголд жишиг болох хороололд орсон ч арай гэж онд мэнд орсон дуулдана. Өвлийг өнөтэй давлаа хэмээн баярладаг бол эко хорооллынхон амьдаараа мөсөн хүн болчихолгүй хавартай золголоо хэмээн залбирч сууна. Дээрх 40 гаруй айл, өрхийнхөн саяхан хуралдаж нөхцөл байдлаа ярилцан цаашид яах талаар зөвлөлджээ. Иргэдийн хувьд нөхцөл байдлынхаа талаар өмнө нь аймгийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэгт хандсан ч өнөөг хүртэл хариу өгөөгүй гэнэ. Оршин суугчдын зүгээс төслийн гүйцэтгэгч “Монгол дайван” компанид удаа дараа шаардлага тавьсан ч хөрөнгө, мөнгөгүй гэсэн шалтгаанаар асуудлыг хүлээн аваагүй бололтой. Аргаа барсан оршин суугчид хамт олны хурал хийж аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнд албан бичиг хүргүүлээд байгаа ч “ам ангайх хүн одоогоор олдохгүй байна” хэмээн халаглаж сууна. Амьдарч байгаа байшингийнх нь нөхцөл байдал хүндрэхийн зэрэгцээ орчин нөхцөл нь ч иргэдэд төдийгүй тэдний үр хүүхдийн эрүүл мэнд, амь насанд нь ч халтай байж мэдэх нөхцөл бүрдээд байгаа гэнэ. Дээрх 40 гаруй айл өрхийн амьдарч байгаа байшин бүр асуудалтай, халаалт дулааны хувьд ч шаардлага хангахгүй зэргийг холбогдох албаныханд дуулгажээ. Тухайлбал, “Айл, өрхүүд арай гэж өвлийг давлаа. Их хүйтэн өвөлжсөн. Хана, шал, дээвэр, хаалга, цонхноосоо маш их дулаан алдаж байна. Хэрэглэж байгаа цахилгаан нь баталгаагүй. Стандартад нийцэхгүй, галын аюул гарч мэдэх учраас айлуудын цахилгаан хэрэгсэл ихээр шатсан. Өнгөрөгч өвөл хоёр ч айлын бохирын шугам хөлдөж хохирол учирсан” зэрэг олон асуудлаа тоочин тэмдэглэсэн байна. Бүр зарим нэг оршин суугчийн зүгээс “Монгол дайван” компанийн захирал Г.Энхбилэгт хүсэлт гаргасан байх юм. Байрны ашиглалтын явцад зайлшгүй хийгдэх шаардлагатай зөрчлүүд байна. Үүнд, 1. Барилгын гадна айл хоорондын хашаа барьж, зааг тогтоох 2. Барилгын дээврийн ус зайлуулах хоолой хийх 3. Барилгын хаяавчыг дахин хийх 4. Дээврийн төмрийг эмжсэн оспиг өнгөлөх эсвэл солих 5. Хаалгыг солих 6. Бохирын шугамын уналтыг янзлах, худгийг хашаанаас гаргах 7. Цонхнуудад салхивч хийх, салхи сийгэлтийг янзлах 8. Агааржуулалтын хоолойг өндөрсгөх 9. Ханын охорыг лакдах 10. Дотор хаалгануудын налишкийг тохируулан янзлах 11. Сантехник, ваннын холигчийг солих 12. Угаалгын өрөө үргэлж чийгтэй байдаг шалтгааныг тогтоох 13. Шалны паркетийг дахин шахах, заримыг нь солих 14. Мөөгөнцөрийн хор цацах 15. Жижиг өрөө чийгтэй, хүйтэн байдаг шалтгааныг тогтоох 16. Гараажинд дулаан тавих 17. Гараажийн үнийг бууруулах 18. Тааз янзлах 19. Ханын ус нэвтэрсэн хэсгийг янзлах 20. Явган хүний замыг засах 21. Цонхны гаднах тавцанг засах 22. ОО солих зэрэг багтжээ. Эндээс харвал Эко хороололд амьдардаг иргэдийн амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа дүр зураг харагдаж байна. Зарим иргэний саналаас харвал чийг ихтэй, хүйтэн байдгаас болж байрны хана мөөгөнцөртөж иргэдийн эрүүл мэндэд аюул дагуулж мэдэхээр төвшинд хүрсэнийг оршин суугчдын зүгээс эрх баригчдад дуулгаж байна. Оршин суугчдын хувьд дотоод орчин нөхцлийн зэрэгцээ гадаад орчин нь ч тэдний хувьд аюул дагуулж эхэлсэн аж. Жишээ нь, хүүхдийн тоглоомын талбай, хамгаалалтын байр барьж өгөх, тог цахилгааны мөнгийг айл өрхөөс аж ахуйн нэгжээр тооцон авдгийг зогсоох, цэцэрлэг сургууль байхгүй, оршин суугчид иргэний харьяалалгүй байгаа. Газраа өмчлөх асуудал хаягдсан, сум дотор шилжилт хөдөлгөөн хийгдэх боломжгүй учир Монгол улсад бүртгэлгүй, иргэний харьяалалгүй болсон. Авто зам болон байрны хундаамны төмрүүд ил гарч, ёрдойж хүүхэд унаж гэмтэх аюултай нөхцөл үүссэн. Тавьсан зам нь эвдэрч байгаа зэрэг олон асуудал төрийн оролцоотой шийдэхгүй бол эко хорооллын иргэд дотроосоо мөөгөнцөртөж, гаднаасаа аюулд өртөж байгаа нь оршин суугчдын амьд явах эрхэнд ч нөлөөлж болох тул анхааралдаа авахыг хүссэн байна. Аргаа барсан иргэдийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гарган оршин суугаа байрныхаа дулааны алдагдлыг хэмжүүлсэн байна. Тэд дулааны хэмжилт хийдэг Улаанбаатар хотын “Гоё дулаан өргөө” ХХК-иар байрныхаа дулааныг хэмжүүлжээ. Хэмжилтийн компанийн зүгээс оршин суугчдад өгсөн хариунд “Хэмжилтийн зурагнаас харахад хаших хийцийн гаднах хананаас 35 хувь орчим, цонхноос 20 орчим хувь, дээврээс 25 хувь орчим, шалнаас 20 хувийн дулаан алдагдалтай байна. Дулааны алдагдал их байгаа учир халаалтын паарны хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл шинээр холболт хийх, шалны халаалтын горимд шилжүүлэх шаардлагатай. Дээрх дулааны алдагдлуудыг технологийн дагуу мэргэжлийн хүмүүсээр дулаалуулах шаардлагатай” хэмээн дурджээ. Эндээс харвал “Монгол дайван” компанийн бүтээн байгуулж буй эко хорооллын байрнуудад хүн амьдрах нөхцөл байна уу гэж асуумаар. “Гоё дөлгөөн өргөө” компани хэмжилт хийх үед гадаа хасах 23,6 хэм, дотор нэмэх 13,8 хэм, чийгшил 40 хувь, паарны дулаан нэмэх 60 хэм байсан аж. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр “Дулаан техникийн нормд дотор агаар болон хашлага дотор гадаргуугын температурын хоорондох зөрүү цельсийн 4 хэмээс ихгүй байхаар заасан байдаг. Энэ зөрүү их байх тусам, ялангуяа чийгшил ихтэй бөгөөд агаар сэлгэлт муутай өрөөнд ханын гадаргуу дээр хөлрөлт үүсэх, яваандаа ханын хийцийг норгож улмаар мөөгөнцөр ургах нөхцлийг бүрдүүлнэ” гэж дүгнэснээс харвал асуудал аль эрт үүссэнийг хэлээд байна. Эко хороололд ирээдүй байна уу Энэ асуултад хариулт өгөх эрх мэдэлтэн өнөөдөртөө лав алга. Учир нь 2015 оны есдүгээр сард аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тэргүүтэй орон нутгийн эрх барих байгууллагын төлөөлөгчид эко хорооллыг барьж буй “Монгол дайван” компанийн ажилтай хэвлэл мэдээллийнхэний хамт танилцсан. Энэ үеэр “Монгол дайван” компанийн захирал Г.Энхбилэг “Бидэнд ес, арав, арваннэг гэсэн гурван сарын хугацаа байна. Энэ хооронд манай компани 65 айлын байшинг барьж ашиглалтад оруулна. Амлаж байна. Үлдсэнийг нь 2016 оны зургаадугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулж дуусгана” хэмээн мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр эко хорооллын 11,4 га газар, байшингийн цутгасан хундаамнууд арилжааны банкнуудад хоёр орчим тэрбум төгрөгийн барьцаанд тавигдсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байна. Дээр нь “Монгол дайван” компани гэрэл цахилгааны хэдэн арван сая төгрөгийн өртэй учир “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-иас дээрх 40 гаруй айл, өрхийн тогыг байнга тасддаг тул иргэдийн хувьд аргагүйн эрхэнд лаа барьж шар нар бор хоногийг өнгөрөөдөг байна. Энэ мэдээллээс харвал аймгийн АН-ын мөрийн хөтөлбөр болсон эко хорооллын бүтээн байгуулалт хөрсөн дээрээ буухгүй харин эрх мэдэлтнүүд энэ том төслийг өөрсдийн хөрөнгө босгох, хөлжих нэг хэрэгсэл болгож чаддагийн нэг жишээ ч гэж хэлэх талтай. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Чулуунбат энэ үед “Сэтгүүлчид та нар хоёр жилийн дотор хоёр давхар барилга барьсан юм уу. Чадахгүй ш дээ. Бид харин хорь, гучин байшин барьчихлаа” хэмээн хашхирч байсан нь эрх баригчдын ам ажлын зөрүү тэнгэр газар шиг байдгийг батлаад байх шиг. Сонгууль дөхсөн энэ цагт дөрвөн жилийн дотор 200-хан байшин барьчихаж чадахгүй байгаа эрх баригчдад сонгогчид итгэнэ гэж үү. Барьсан 40 гаруй байшин нь хоёр гуравхан жилийн дотор мөөгөнцөртөж, гадаад орчин нь хүн амьдрахын нөхцөлгүй энэ балгасыг эко хороолол гэх үү эсвэл Эрдэнэтийн дарга нарын ганц үзэгдэлт эмгэнэлт драм гэж нэрлэх үү. Эрх баригч АН-ын ялалт авчирсан 200 айлын эко хорооллын 40 байранд 20 асуудал байна.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
РП-202 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох.Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Улаантолгойн тасгийн хэсэгт авто замын зураг
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ