ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сумын хурлынхан Манжуурыг зорьжээ
Сумын хурлынхан Манжуурыг зорьжээ
Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид айсуй сонгуулийн өмнө БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Манжуур хот тийш хүлгийн жолоо залжээ. Тэд энэ удаад ах нарынхаа “заасан зам”-аар буюу аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн Манжуурын зүг гаргасан жимээр замнаж Жоу даргын халуун тогооны хоолонд орохоор өмнөд хөршийг зорьсон нь анхаарал татаж байна. Эдийн засаг хямарсан, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтон 50 грамм ургамлын тос, 50 грамм элсэн чихэр, 1200 төгрөгийн үнэтэй “Атар” талхыг таллан худалдан авч байгаа энэ үед багагүй татвар төлөгчдийн хөрөнгө, мөнгийг үрж нүднээс далд “туршлага судлах” нэрээр зугаалж яваа нь цагаа олоогүй шинэ санаачлага гэдгийг хэлэх хэрэгтэй. Албан бус мэдээллээс харвал сумын ИТХ-ын төлөөлөгчдийг Манжуурт зугаацуулахын тулд татвар төлөгчдийн багагүй хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулсан бололтой. Баян-Өндөр сумын ИТХ 31 төлөөлөгчтэй, тэднийг “Манжуурын толгод” хэмээх вальсны аялгуунд бүжиг эргэж, халуун тогоонд хошуугаа дүрэхийг нь дэмжихийн тулд сумын ИТХ-аас 6.2 сая, Баян-Өндөрсумын ЗДТГ-аас мөн төдий хэмжээний хөрөнгө мөнгө гаргасан сураг байна. Дээрээс нь иргэдийн хэл амыг хаах, хэвлэл мэдээллийнхэний хардлага, сэрдлэгийг төрүүлэхгүйн тулд төлөөлөгч тус бүрээс 200 мянган төгрөг гаргуулсан бололтой. Хувь, хувьсгалаас нийлээд арван хэдэн сая төгрөг гаргаж сумын ИТХ-ын 31 төлөөлөгчийг Манжуурт зоогонд оруулах ямар шалтгаан улс төрийн болоод Эрдэнэтчүүдийн амьдралд үүсээд байгааг иргэд ойлгохгүй байна. Б.Мягмарсүрэн даргатай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн БНХАУ-ын Манжуур хотын зүг гаргасан халуун тогооны хоолны жим улам бүр тодорч зам болох дээрээ тулаад байгаа нь энэ болов уу. Одоо тун удахгүй Жаргалант сумын ИТХ-ынхан “Бид ч бас юугаар дутахав. Хөрөнгө мөнгө баталдаг эрх мэдэл нь байна. Энүүхэн энэ Манжуурт очоод халуун тогооны хоолонд хошуугаа дүрчихээд ирэхэд яадаг юм бэ” гээд санал гаргавал Орхон аймагт л лав тэднийг хорих албан тушаалтан бүү хэл хууль эрх зүйн зохицуулалт ч алга. Ардчилсан нам засгийн эрхийг барьж буй энэ цагт иргэдийн өдрийн амьдрал уртаашаа өргөөшөө 1000 төгрөгт багтан ургамлын тос, элсэн чихрээ 50 граммаар, талхаа таллан авч цувдай, толгой төдийхнөөр шар нар бор хоногийг өнгөрөөж байхад төлөөлөгч нэртэй эрхмүүд хэдэн арван саяар нь зугаа цэнгээнд зарцуулж баярхах нь энэ төрийн өнгө бололтой. Юм үзэж нүд тайлаагүй зарим нэг төлөөлөгч энэ удаад тун их баярлаж гар утсаа “Мессиж роуминг” үйлчилгээнд шилжүүлж гадаад явдаг их ажилтай том даргын дүрийг иргэдэд харуулж байна. Өнөөдрийн байдлаас харвал аймаг, сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч болох гэж улайрч эрх мэдэлд хүрсэн хойноо татвар төлөгчдийн мөнгийг айлчлал нэрээр үрэн таран хийх, иргэдийн төлөө ажиллах биш идэж уухын төлөө сонгогддог гэж улайрч болдгийг энэ удаагийн явдал харуулаад байх шиг. Дараагийн удаад АН-ын гишүүнчлэлтэй дарга нарын удирддаг захын нэгэн байгууллагынхан бөөнөөрөө Манжуур явжээ гэвэл нэг их гайхах зүйл биш болох нь, Эрдэнэтэд.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ