ПҮРЭВ
2025.05.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөгжилд нэмэрлэх санаа: Автомашины зогсоолд агаарын орон зайгаа л түлхүү ашиглая
Хөгжилд нэмэрлэх санаа: Автомашины зогсоолд агаарын орон зайгаа л түлхүү ашиглая
Эрдэнэтийн орон сууцны хорооллуудын байрны үүдэнд машинууд багтахаа байсныг харахаар ард иргэдийн амьдрал дээшилжээ гэж бахархмаар ч юм шиг. Тэдгээр машины хажуугаар явган хүн зөрж өнгөрөх аргагүй байдал үүссэн болон ахмадууд, нялх хүүхдүүд агаарт гарч нарладаг ногоон байгууламжууд машины зогсоол болж хувирсныг харахаар “арай ч дээ” гэж сүүрс алдмаар болжээ. Энэ давчуу байдлыг хэрхэн шийдэх вэ? гэдэг бас л нэг том асуудал болсон байна. Байруудын дундах ногоон байгууламж дээр гараад зогссон тээврийн хэрэгслийн эздэд Замын цагдаагийн газар торгууль ногдуулдаг ч гэсэн одоо нэгэнт дийлэхээ байжээ. Яагаад гэвэл иргэдийн хувийн өмч болох тээврийн хэрэгслүүдийн зогсоолын асуудлыг шийдвэрлэж амжаагүй байгаа учраас тэднийг торгож шийтгэх нь бараг илүүц болж хувирлаа. Энэ талаар Орхон аймгийн Тээвэр, авто замын газрын дарга Д.Энхзоригтой ярилцахад: - 2013 оны эцсийн байдлаар Орхон аймаг 11560 тээврийн хэрэгсэлтэй гэсэн тооцоо гарсан. Улсын баруун чиглэл рүү явж буй тээврийн хэрэгслүүд Орхон аймгийг дайран өнгөрдөг учраас манай аймгийн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, зам ашиглалтанд муугаар нөлөөлдөг болсон. Орхон аймгийн 1-6 дугаар хорооллын хоорондох замууд нэг эгнээтэй, нэг гарцтай. Тиймээс орсон машин эргээд гарахдаа орсон замаа ашигладаг учраас урдаас нь машин ороод ирвэл түгжрээд зогсохоос аргагүй болдог. Байр хоорондын зам дээр түгжирсэн машинууд дуут дохиогоо ямар нэг хэмжээгээр дуугаргаж иргэдийн амар амгалан амьдрах боломжийг алдагдуулдаг болсон. Байр хоорондын зам нарийн учраас эзэнгүй осол, гэмтэл их гарч, иргэдэд эд материалын хохирол учирдаг. Энэ бүх хүрдрэлээс гарахын тулд байр хоорондын авто машины замыг хоёр гарцтай болгох, зорчих хэсгийг нь нэг эгнээгээр нэмэх ажил 2014 онд хийгдэж эхэлнэ. Ингэснээр авто машины түгжрэл тодорхой хэмжээгээр багасна. Замын эгнээг нэмэх ажлын хүрээнд машины зогсоолуудыг бас нэмнэ. Орхон аймгийн тээврийн хэрэгслүүдээс зам ашигласны хураамж авах бодлогыг Тээвэр, авто замын газар баримталж байгаа. Уг асуудлыг шийдвэр гаргах түвшинд дэвшүүлсэн. Энэ хураамжийг Дархан-Уул аймаг олон жилийн өмнөөс авч эхэлсэн. Улаанбаатар тээврийн хэрэгслүүдээсээ зам ашигласны хураамж авах шийдвэрийг саяхан гаргалаа. Энэ хураамжийн мөнгөөр тухайн орон нутгийн тээврийн хэрэгслүүдийн зогсох талбай, замын арчилгааг хийдэг. Одоо авахаар төлөвлөж байгаа авто зам ашигласны хураамж Орхон аймгийн жилийн замын ажлын мөнгөний 10 хувьд ч хүрэхгүй юм. Энэ онд гэхэд Эрдэнэтэд 7 тэрбум төгрөгөөр замын ажил хийхээр төлөвлөсөн. Орхон аймагт нийт 40 тэрбум төгрөгийн өртөг бүхий зам ашиглагддаг. Эдгээр замын засвар, арчилгааг сайн хийвэл тээврийн хэрэгслүүд эвдрэл гэмтэлгүй байх боломж бүрдэнэ. Авто зам ашигласны төлбөрийг машин бүрээс авах учраас нэг айл олон машинаас татгалзах нөхцөл бүрдэж, нэг талаар тээврийн хэрэгсэл ихсэхэд хязгаарлалт болох ч магадлалтай. Мөн цаашид байруудын урд байгаа тоглоомын талбайн доор нүхэн зогсоолууд хийхээр төлөвлөж байгаа. Нүхэн зогсоолыг эхний удаад Эрдэнэтийн 4 цэгт хийнэ гэв. Байр хоорондын замыг өргөсгөх, нүхэн болон давхар зогсоол хийх ажил төлөвлөгдөөд байгааг албаны хүн ийнхүү ярьж байна. Нэг айл хэдэн машинтай байх нь иргэн хүний эрхийн асуудал учраас цаашид орон сууцны гадна зогсох машин улам ихсэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс авто зогсоолын асуудлыг өнөөдрөөс дорвитой шийдвэрлэхээс аргагүй болсон байна. Эрдэнэтийн автомашины анхны давхар зогсоол 5-р бичил хорооллын ард баригдаж эхэлжээ. Бид очиж үзлээ. Нэгдүгээр давхарт нь 50 машины зогсоол бүхий авто гараж баригдсан байна. Дээшээ харин авто зогсоолууд байх бололтой. Дээшээ 4 давхар баригдана гээд бодохоор энд 250 машины зогсоол шийдэгдэх аж. Орхон аймаг 11560 автомашинтай гэж дээр хэлсэн. Тэгэхээр тэр олон мянган машины зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэх асуулт гарна. Эдгээрийг байр тус бүрийн тоглоомын газрын доор нүхэн зогсоол, орон сууцны хороолол тус бүрт ядаж 200-250 машины давхар авто зогсоол хийж байж асуудал нааштай шийдэгдэх бизээ. Гадаадын газар нутаг багатай орнууд машины зогсоолуудыг агаарын орон зай, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан олон давхар хийж, түүнд машинуудыг тавихдаа тусгай авто ачигч ашигладаг, эсвэл орох, гарах урсгал замтайгаар шийдсэн туршлага олон байна. Бид тэднээс суралцах нь нэн тустай санагдана. “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад олноор оршин суудаг хоёр, гуравдугаар бичил хороололд тус үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн үлгэр загвар болох олон давхар авто зогсоол хийх арга замыг хайж бас болох юм. Орон сууцны хорооллуудад давхар авто зогсоол байгуулвал түгжрэл 70 хувь багасдаг гэсэн тооцоог нийслэлийнхэн хийсэн байна. Эрдэнэт хот тойрсон олон намхан гараашийн газрыг ашиглан цаашид олон давхар авто зогсоол бий болговол бага орон зайд олон машин байрших боломж бүрдэх төдийгүй хотын үзэмжид нэн ач тустай санагдана. Барилгачдын талбайгаас “Эрдэнэт” үйлдвэр рүү дугуйн зам тавихаар төлөвлөж байгаа тухай Д.Энхзориг дарга бас ярьсан. Үйлдвэрийн ажиллагсад энэ зориулалтын замаар, бусад иргэд хот доторх замаар дугуйгаар олуулаа зорчдог болвол эрүүл мэндэд тустай төдийгүй авто машины нягтрал ихээхэн багасна. Түүнчлэн байгууллагуудын гадна өдөржин үр ашиггүй зогсож, зай талбай эзэлсээр буй тээврийн хэрэгслүүдээс талбайн төлбөр авах тухай санал ч бас гарч эхэлсэн байна. Энэ бас л тээврийн хэрэгслүүдийн ашиггүй ашиглалтыг багасгана. Социалист нийгмийн төлөвлөлтөөр баригдсан орон сууц хоорондын давчуу орон зайд зах зээлийн чөлөөт нийгмийн бийлэгжүү ард иргэд зохицож амьдрах гэж өнөөдөр хэрдээ л зүдэрч байна. Айл бүхэн машинтай боллоо гэж саяхан бид бахархан ярьж байсан бол одоо өрхийн гишүүн болгон машинтай болох нь холгүй болсон болохоор ингэж багшралдахаас ч яах билээ. Машины үнэ жилээс жилд нэмэгдсээр байхад иргэд худалдан авч чадаж байна гэдэг монгол хүний амьдралын чадвар дээшилж байгаагийн нэг илэрхийлэл юм. Тэр үнэт өмчөө тэнгэр газрын хоорондох орон зайд байршуулахаас өөр аргагүйд хүрсэн байна. Эрдэнэт шиг газар багатай орон нутагт өөр арга байгаа гэж үү? Газрын гүн рүү байрлуулах зогсоол нэг давхраас хэтрэхгүй, харин агаарын орон зайд хэдэн ч давхар авто зогсоол хийх боломж бүрэн байна. Гагцхүү орчин үеийн өнгө дизайн, хийц загвараар аль болох олон давхар зогсоол хийвэл иргэдийн өнөөгийн хэрэгцээг бүрэн хангана. Гадаадын зарим орон авто зогсоолын асуудлаа хэрхэн боловсронгуй шийдсэнийг уншигч танаа энэ далимд тольдуулья. Таалан харна уу. Ж.ОЮУН
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРУУЛСАН АСУУДЛУУД БУЦААГДЛАА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
35/6 кВ-ын Чингэл баг дэд станцаас тэжээлтэй Оросын булаг дахь айл  өрхийн цахилгаан хангамжийн 6 кВ-ын 3.2 км ЦДАШ байгуулах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдол, мэдээллийг хянан шалгав
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Дэнж баг АТП-26 дэд станцын хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ШШХ-т хөлийн мөр илрүүлж, бэхжүүлэх иж бүрдэл, парафин цутгах аппарат худалдан авах
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уртын гол багт байрлах 6/0.4кВ-ын АТП-501 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил