ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Монголын зэс” компанийн ард хэн байж болох вэ
“Монголын зэс” компанийн ард хэн байж болох вэ
Сонгууль эхлэхэд ганцхан хоног үлдээд байхад Монголчуудыг гэхээсээ илүүтэй Эрдэнэтчүүдийг цочроосон, айх гайхахыг зэрэгцүүлсэн магадгүй энэ зуны хамгийн “Топ мэдээ” байж болох “Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг худалджээ. Оросын талын хувьд хятадууд эзэн суусан байна , Монголын улс төр, бизнесийн томчууд оросуудаас 49 хувийг нь үнэ цохиод авчихаж” гэх мэт эргэлзэж, тээнэгэлзсэн, үгүйсгэсэн мэдээлэл цахим ертөнцөд өнөөдөржингөө жиргэлээ. Бүр сүүлдээ талцах маягтай болоод ирэнгүүт Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор мэдэгдэл хийв. Гүйцэтгэх засаглалын тэргүүний мэдэгдлээс харвал ямар ч байсан Монголын тал Оросын талын 49 хувийг худалдаж авсан нь ойлгомжтой болсон. Эрдэнэтэд энэ өдрийн турш өрнөсөн бас нэгэн сонирхолтой мэдээлэл бол АН, МАН гээд улс төрийн намуудыг сонгуулийн хаалтаа хийгээд бум бужигнаж түм түжигнэж байх хойгуур Гендирекц болон Орхон аймгийн Худалдаа хөгжлийн банкны ажилчид цурам хийлгүй ажиллан үүр цайлгасан сураг ажиг байна. Албан бус мэдээллээс харвал үйлдвэрийн Хуулийн болон Импортын хэлтсийнхэн ганцхан шөнийн дотор 117 тэрбум төгрөгийн өртөгтэй, 20 хол давсан гэрээ, контрактыг байгуулж мөнгө, төгрөгийг нь ХХБ-аар шилжүүлсэн юм байх. Гэтэл үүнийг үгүйсгэх бас нэгэн албаны биш мэдээлэл ч дуулдана. Үйлдвэрийн ерөнхий захирал гадаадад яваа учраас гэрээ байгуулах, мөнгө шилжүүлэх боломжгүй гэж байна. Ямар ч байсан үйлдвэрийн ажилчид өнөөдөр ажилдаа ирэнгүүтээ Оросын талын 49 хувьтай холбоотой мэдээлэл, өнгөрсөн шөнө үйлдвэрийн нэр бүхий хэлтсийнхэн ажиллаж хоносон гэдгийг дуулаад зарим нь шооконд орж нөгөө хэсэг нь юу болоод байна вэ хэмээн уулга алдсан нь л үнэний ортой гэнэ Үнэхээр оросууд 49 хувиа Монголын талд худалдлаа, өөр гуравдагч этгээдэд худалдахгүй гэсэн албан бичгээ “Ростехнологи”-ийнхэн Ерөнхий сайдад баталсныг тэрбээр цэнхэр дэлгэцээр бидэндээ харуулсан. Тэгвэл Оросын талын 49 хувь яагаад заавал Сонгуулийн өмнө худалдагдав. Энэ асуудал их улс төртэй ямар холбоотой вэ гэдэг дээр Эрдэнэтийн иргэд өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж байна. Эрдэнэтийнхэнд л энэ асуудлаар таамаг дэвшүүлэх, хардах эрх илүү бий болов уу. Түүнээс биш хамтарсан үйлдвэрийн Оросын талын 49 хувийг монголчууд авах эсэх нь Архангайн Болд гуайд, Говь-Алтайн Сүрэн эмээд нэг их хамаагүй л дээ. Орхон аймаг байгуулагдсаны түүхт 40 жилийн ой ирэх сард тохионо. Энэ 40 жилийг бид орос ах нартайгаа хамтдаа туулсан. Тиймээс Оросын талын 49 хувь эрдэнэтчүүдэд Мандухай сэцэн хатны хэлдгээр “Хамгийн их хамаатай” байж таарна. Оросын талын 49 хувийн талаар гарч байгаа эрдэнэтчүүдийн байр суурийг бүхий л талаас сонирхлоо. Үнэхээр Оросын талын 49 хувь Монголынх болж байгаа ч энэ нь улс төрд, цаашлаад эдийн засаг, эрдэнэтчүүдэд ямар хамааралтай болохыг манай нутгийнхан албан бусаар ингэж таамаглаж байх шиг ээ. Нэлээн хэд хоногийн өмнө “Оросын талын 49 хувь зарагджээ” гэж нэг жиргээч жиргэснийг санаж байна. Бусад нь “Тийм юм гэж хаана ч хэзээ ч байхгүй. Тэнэг мангар минь” гэж ирээд л балбасныг зарим нэг нь мэдэх болов уу. Эндээс харвал 49 хувийн наймааны сураг эрт л дуулдаж байж. Оросын талын 49 хувийг худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны охин компани болох “Монголын зэс” гэдэг зомпани худалдан авчээ. Энэ талаас нь харвал ХХБ-ны санхүүгийн чадавх ямар билээ, эднийх дангаараа худалдан авч дийлэх үү гээд маргалдаж байна, хүмүүс. Иргэдийн ам дамжсан яриагаар бол ХХБ-ны ард Швейцарьчууд болон манай улсын нөлөө бүхий лидер болох Н.Энхбаяр нар байсан гэж барин тавих хэлэх нэгэн ч байна. Энэ нь цааш хөвөрсөөр энэ банкны хувьчлал дээр тэднийг холбодог гэнэ. ХХБ-ны хувьчлалын түүхийг эргэн санавал “Марк риич” билүү нэгэн компани тухайн үеийн удирдагч Н.Энхбаяр нартай холбоотой гэсэн таамаг явсан дуулддаг. Гэтэл үүнийг батлах гэсэн мэт саяны “Рекламын пауз” болсон хэд хоногт УИХ гишүүн, Энхбаярын намын гишүүн О.Баасанхүү үйлдвэрийн хоёр талын хувийн талаар илүүтэй мэдээлэлтэй байсан санагдана. Бүр зарим нэг хүмүүсийн ам дамжсан яриагаар бол эрхэм гишүүн “Энэ сарын 30-нд Орос Монголын талын хувиудын тухай нэг юм дуулдах вий гэж хэлсэн” хэмээн мөрийцөхөд ч бэлэн байгаа эрхэм цаана чинь алхаж явна гэнэ. Энэ бол алдарт 49 хувийг хэнтэй холбоотой байж болох вэ гэсэн эхний албан ёсны бус таамаг бололтой. Хоёр дахь албаны биш таамгаар бол Оросын талын 49 хувьтай ямар нэгэн аргаар хятадууд холбоотой гэсэн явган яриа эрдэнэтийн гудамжинд өнгөтөөр хөвөрч байна. Тэгвэл хятадуудыг энэ 49 хувьтай холбосон эрхмүүд хэн байж болох вэ. Орос Монголын талын хоорондын гэрээгээр бол оросууд ноогдол хувиа худалдах бол заавал бидэнд мэдэгдэх үүрэгтэй аж. Ийм тохиолдолд хятадуудтай 49 хувийг хэн холбож өгөх вэ. Улс төрийн намуудаас МАН-ын дарга ойрмогхон БНХАУ, ОХУ-д намын даргын хувиар айлчилсан удаатай. АН-ынхан бол хятадуудтай ойлголцож чадахгүй л болов уу гэнэ. МАН л Хятадын талын ая эвийг олж улс төрийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж чадах боломжтой гэж зарим нэг хүн таамаглаж байгаа сураг ажиг хөвөрч байна. Тэгээд ч дэлхийд өнөөдөртөө хятадууд л хэрэгцээнээсээ хэтийдсэн их мөнгөтэй гэдгийг бид мэднэ. Гуравдугаарт, цаг үе талаасаа харвал өнөөдөр Монголын улс төрийг АН-ынхан атгандаа барьж байгаа. Зарим нэг албан бус мэдээллээс харвал ХХБ-ны удирдлага АН-ынхантай хамтын ажиллагаатай, холбоотой байж болох гэнэ ээ. Энэ банкны гүйцэтгэх захирал нь АН-аас сонгуульд нэр дэвшиж байгаа нь нэгийг хэлээд байгаа бололтой. Тэгэхлээр энэ намын нөлөө бүхий фракцийн удирдлагууд ХХБ-тай холбоотой гэсэн ам дамжсан яриа дуулдана. Энэ бүхнээс харвал Оросын талын 49 хувийг атгандаа оруулаад авсан “Монголын зэс” компанийн ард хэн байгаа гэдэг тухай эрдэнэтчүүд дээрх гурван таамгийг өвөр зуураа дэвшүүлж байна. Цаашдаа үйл явдал хэрхэн өрнөхийг эрдэнэтчүүд бидэнд харах л үлдлээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ