ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэр эрдэнэтчүүдэд үлдэх үү, аль эсвэл...
Эрдэнэт үйлдвэр эрдэнэтчүүдэд үлдэх үү, аль эсвэл...
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” эрдэнэтчүүдийнх биш болоод багагүй хугацаа өнгөрч байна. УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөхөн хэний ч үл таних “Монголын зэс” гэдэг компани Оросын талын 49 хувийг 500 сая ам.доллараар худалдан авснаар Орхон аймаг, Эрдэнэт хотын нутагт оршдог энэ үйлдвэр бараг Монголынх биш болсон гэхэд буруудахгүй.Нэг хэсэгтээ цахим ертөнцөөр “Эрдэнэт үйлдвэрийг хятадууд худалдаад авчихлаа” гэж шуугисан. “Монголын алт” компанийн ард Худалдаа хөгжлийн банк байгаа гэдэг ч өнөөдрийн байдлаар Монголын улс төр, бизнесийн томоохон бүлэглэл болсон 6 гэр бүл  500 сая ам.доллараар 40 шахам жилийн түүхтэй, цаашид 40, 50 жил ашиглах нөөцтэй энэ үйлдвэрт эзэн сууж жил бүр ашиг нэрээр 100 сая ам.доллар авах гэж буй  нь нэгэнт ил болоод байх шиг. Өнгөрөгч зургаадугаар сарын 27-ноос хойш өнөөдрийн хүртэл Эрдэнэт үйлдвэр хаалттай ертөнц болон хувирсан. Зургаадугаар сарын дундуур Эрдэнэт үйлдвэрийг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтад авч жирийн иргэдийг төдийгүй хэвлэл мэдээллийнхэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байсан. Үүнийгээ тэд “АСЕМ болох гэж байгаа учраас хамгаалалтын зэрэглэлийг нэмэгдүүлсэн” гэж тайлбарлаж билээ. Хаа хол нийслэлд болох АСЕМ-д Эрдэнэт үйлдвэрт юуны хамаа байхав. Үнэндээ яг энэ үеэр “Монголын алт”-ынхан Эрдэнэт үйлдвэрийгхудалдан авах ажлаа ид хийсэн нь тэр бололтой. Дээрх үйл явц улс төрийн хүрээнд өрнөж буй бол Эрдэнэтэд уур амьсгал ямар байгаа талаар сонирхлоо. Ихээхэн сонирхол татсан баримт монголчуудад энэ үеэр ил болсон. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын тал эзэмшдэг боловч үнэн хэрэгтээ тэрхүү хувийг ньМонголын Засгийн газрын Сангийн яам 28, Засгийн газрын хэрэг эрхлэх газар 23 хувийг нь эзэмшдэг байсан нь  монголчуудад мэдэгдсэн дээ. Харин үүнийг нь 49 хувийн эзэмшигч болох “Монголын алт” овжин ашиглаж “энэ үйлдвэрийн ихэнх хувийг эзэмшиж байгаа учраас эзэн нь бид” гэж тоглоомын дүрмээ Монголын талд тулгасан байдаг. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн Советийг татан буулгаж  өөрсдийн мэдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулсан. Долоодугаар сарын 20-нд ТУЗ-өөс үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг, хөгжлийн асуудал эрхэлдсэн орлогч Э.Галбадрах, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Энхбат нарыг долоодугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа үйлдвэрийн ТУЗ-аас Ерөнхий захирлаар Ц.Давааацэрэн,тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатар, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар Д.Даваасамбуу, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар Ж.Эрдэнэбилэг нарыг томилсон байдаг.  Ингэснээр “Монголын алт” компани Эрдэнэт үйлдвэрийг өөрсдийн гартаа бүрэн оруулах нь тэр. Энэ бүхнээс харвал Монголын ард түмний, тэр дундаа эрдэнэтчүүдийн өмч болсон Эрдэнэт үйлдвэр өнөөдөр ард түмний мэдлийнх биш хэдхэн хүний өмчид шилжсэн нь тодорхой болох шиг. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ажлын хэсэг байгуулж улмаар татан буугдаад байгаа Советийг хуралдуулахын тулд Оросын талыг Улаанбаатарт дуудлан ирүүлээд байгаа гэхмэдээлэл бий. УИХ-ын сонгуулийн үеэр МАН сонгогчдын өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авна, бүх иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх боломж бий гэж амлаж байсан. Тэр бүү хэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цэнхэр дэлгэцээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг тойрсон үйл ажиллагаа бүгд хууль зөрчсөн үйлдэл шүү” гэж мэдэгдэж байсан. Гэхдээ эрдэнэтчүүдийн хувьд МАН-д итгэхэд хэцүү болоод байгаа. Төвийн хэвлэл мэдээллээс харвал “Монголын алт” компанийн ард буй цөөн хэдэн гэр бүлийн дотор МАН-ын нөлөө бүхий хүмүүс байгаа учраас Эрдэнэт үйлдвэр эрдэнэтчүүдийнх, Монголын ард түмнийх болно гэж нэг их итгээд, найдаад хэрэггүй гэсэн мэдээлэл мэр сэр гарч байна. Энэ бүхнээс харвал Эрдэнэт үйлдвэр Монголын ард түмний өмч байх нь бүү хэл эрдэнэтчүүдэд байх эсэх нь тун эргэлзээтэй байна. Тус үйлдвэрийн ТУЗ-өөс нэг л өдөр “Эрдэнэт үйлдвэрт гаднаас ажилтан авч ажиллууна” гэсэн шийдвэр гаргавал нэг их гайхаад, дуу шуу болоод байх нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн хэрэг”-т хүрэхэд гайхах зүйл үгүй болжээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ