МЯГМАР
2025.05.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Мягмарсүрэн татвар төлөгчдийн нуруун дээр “ачаа” нэмжээ
Б.Мягмарсүрэн татвар төлөгчдийн нуруун дээр “ачаа” нэмжээ
Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит хоёрдугаар хуралдаан энэ сарын дундуур боллоо. Ээлжит хоёрдугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны бодлогын Үндсэн чиглэл батлах тухай ИТХ-ын хороо байгуулах, бүрэлдэхүүнийг сонгох тухай Аймгийн 2015 оны Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын дүнгийн тухай Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, 2015 оны төсөвт байгууллагуудын санхүүгийн тайлан, аудитын тухай Аймгийн 2016 оны тодотгосон төсөв батлах тухай Бусад гэсэн долоон асуудал хэлэлцсэн юм. Хэлэлцсэн асуудлаас хамгийн  анхаарал татсан нь Аймгийн 2016 оны тодотгосон төсөв батлах тухай байлаа. Үүн дотор “Орон нутгийн төсөв хөрөнгө оруулалтаар зарцуулах зардлын тодотгосон жагсаалт”-ын Эд хогшил, машин тоног төхөөрөмж дэд хэсгийн 5-д “Аймгийн ИТХ-ын ажлын албанд тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 115 сая төгрөг гаргах” гэсэн заалт  өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн. Улс орны төсөв санхүү хүндэрч, Монгол орон бараг л дампуурлын ирмэг дээрээ ирчихсэн энэ цагт цоо шинэхэн төлөөлөгчид буюу 2020 он хүртэл Орхон аймгийн ард түмний итгэл найдвар, нүүр царай болсон эрхмүүд маань уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлж байна уу гэлтэй хөрөнгө мөнгөөр туйлах нь гэж хардсан. Гэтэл энэхүү 115 сая төгрөг рүү өнгийгөөд харвал арай ч дээ гэж дуу алдсан. Аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэн албан тушаалаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө хууль бус төдийгүй татвар төлөгчдийн нуруун дээр ачаа нэмсэн шийдвэр гаргасан байх юм. Шинэ ИТХ-ын зарим нэг төлөөлөгчийн албан бус тайлбараар эрх мэдлээ хэтрүүлэн аймгийн ИТХ-ын ажлын албаны зарим эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан аж. Ингэснээр 2012-2016 онд ажилласан аймгийн ИТХ-ын 31 төлөөлөгч нарт албан хэрэгцээний нөүтбүүкийг нь хувьд нь өгөхөөр болжээ. Үүний уршгаар шинээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчдөд шинэ нөүтбүүк авахад хүрсэн байна. 2013 оны хавар аймгийн ИТХ-ын 31 төлөөлөгчид тус бүрт нөүтбүүк авч өгөхийн тулд иргэдийнхээ халаас руу гараа дүрэхээс өөр аргагүйд хүрч, сая төгрөгийн үнэ бүхий нийтдээ 35 сая төгрөгийн өртөгтэй нөүтбүүкээр хангасан. Одоо өнөөдөр дахиад л багагүй хэмжээний мөнгөөр 33 төлөөлөгч нарт нөүтбүүк авч өгөхөөр болж байна. Ядаж байхад манай улсад ам.доллар, юанын ханш өдөр өдрөөс өсч байгааг хэлэх үү, тэдний нөүтбүүк ч нэлээн үнэтэй орж ирэх нь. Нэг сураг дуулдсан нь ОРА 00 02 улсын дугаартай машиныг акталж шинээр жижиг тэрэг авч унахаар П.Пүрэвлхагва дарга хөрөнгийг нь дээрх 115 сая төгрөгт багтаасан байх юм. Аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэн тухайн үеийн тэргүүлэгчдийн хамт тогтоол гаргаж ИТХ-ын даргын жолоочоор аймгийн ЗДТГ-т хоёр жил шахам хүрэхгүй хугацаанд ажилласан гэх багын найздаа улсын өмч хөрөнгө болох нэг өрөө байрыг  үнэ төлбөргүй бэлэглэжээ. Харин шинэ ИТХ-ын зарим нэг төлөөлөгч түүний бусдад байр бэлэглэсэн энэ шийдвэрийг цуцлуулах тухай саналыг тун удахгүй асуудал болгон тавих гэж байгаа сураг гарч байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж чухам л иргэдийнхээ төлөө халуун цусаа ч зориулахад бэлэн нөхөд үнэн хэрэгтээ ганц нөөтбүүкний өмнө өвдөг сөгдөн иргэдийнхээ төлөө гэсэн “тангарагаа” худалддаг юм байна. ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн энэ оны тавдугаар сард Хүндэтгэлийн хаалттай хуралдаан зарлаж 31 төлөөлөгч бүртээ нэг бүр нь 500 мянган төгрөгийн үнэтэй зэс домбо, тус бүр нь 86 мянган төгрөгийн үнэ бүхий зэс аяганы бэлэг дурсгалын зүйлс гардуулсан байдаг. Энэ нь Орхон аймгийн орон нутгийн удирдлагын түүхэнд гараагүй “гэнэтийн бэлэг” байсныг манай сайт уншигчиддаа өмнө нь хүргэж байсан. Иргэд нь бараг л амьд явахын тулд ганц өдөрт тал талхыг таван хүн хувааж идэн шар нар бор хоногийг өнгөрөөж байсан тэр үед манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сар бүр шагнал гэж авдаг 200 мянган төгрөг дээрээ нэмээд 586 мянган төгрөгийн өртөг бүхий зэс домбо, зэс аяганы өмнө бүгд өвдөг сөхөрч байсан. Өмнөх ИТХ-ын 31 төлөөлөгчөөс “Би энэхүү зэс домбо, зэс аягыг авахгүй, авахаасаа ичиж байна” гэж хэлээд гараад явчих эр зоригтон үнэхээр гараагүй. Бүгд л баярлаад, алгаа тосоод Б.Мийгаа даргыгаа буянтай, нүнжигтэйгээр нь дурсаад л алхаж явсан даа. Шинэ ИТХ-ын төлөөлөгчид 2020 оны хавар нөөтбүүкээ “хувьчилж” аваад хачир болгож алтан аяга авна гэвэл эрдэнэтчүүд гайхаад байх хэрэггүй л болов уу.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил