ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Томилгоо ингэж хийгдэх бололтой
Томилгоо ингэж хийгдэх бололтой
  Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН-ынхан орон нутагт олонхи болж засаг, төрийн эрхийг гартаа авсаар багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд МАН-ын зүгээс аймгийн ИТХ-ын дарга, хурлын Ажлын албаны дарга, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилсоноос өөр хөдөлгөөн хийгээгүй байна. Аймгийн Засаг дарга Д.Батлут Ерөнхий сайдтай гэрээ байгуулж батламжаа авсан хэдий ч орон нутагт боловсон хүчний томилгоо хийхгүй байгаа нь МАН-ын залуу боловсон хүчнүүд төдийгүй хуучцуулын хувьд гайхширлыг нь төрүүлэхийн зэрэгцээ намын одоогийн удирдлагуудад эргэлзэх, тээнэгэлзэх сэтгэлгээг төрүүлж эхэлжээ. Ямар сайндаа л зарим нэг хүний зүгээс “П.Пүрэвлхагва, Д.Батлут, А.Түвшинжаргал, Д.Соёлчхүү нарыг л дарга болгох гэж энэ намын сонгуулийн ажилд зүтгэсэн болж байна уу. Тэд даргын сэнтийд сууж машины ард тухлангуутаа намынхнаа мартаж Сумын сонгууль өнгөртөл томилгоо хийхгүй гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Сумын сонгуульд МАН ялагдвал ямар ч томилгоо хийхгүй гээд гэдийх нь энэ хэд” гэхчлэн хамаг уур уцаараа барж ядан явааг юу гэж ойлгох вэ. Үнэндээ 2012 оноос хойш гудамжинд лааз өшиглөж байгаа, АН-ын үед ажлаасаа хусагдсан нөхдүүд МАН ялсан энэ үед ажилтай, орлоготой болох гэж яарч байгаа нь нууц биш. Энэ бүхнээс харвал аймгийн Засаг дарга Д.Батлут түүний багийнхан томилгоог яагаад хийхгүй алгуурлаад байгааг МАН-ынхан төдийгүй АН-ын данстай төрд ажиллаж байгаа эрхмүүд ч гайхаж ядан байна. Зарим нэг хүний зүгээс “Ажлаа авна гэвэл өгчихнө дөө. АН ялагдсан нь үнэн, Ардын нам ялсан нь бүр үнэн. Ноосоо тушаах ээлж ирсэн бол хамаа алга” гэсэн эр хүний нүнжиг заасан үйлдэл үзүүлж байхад ганц нэг амиа хичээсэн АН-ын кадруудаас МАН-д хандив өргөж ажил, албан тушаалтайгаа үлдэх хор найруулж яваа ч сураг байна. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг босоо удирдлагатай хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарыг өөрчилж оронд нь томилох МАН-ын гишүүдийн нэр аймгийн Засаг даргын ширээн дээр байгаа ч намын зүгээс горилогчдын нэрийг зоосноос өөр хийсэн зүйл одоогоор алга. Хэдийгээр босоо удирдлагатай байгууллагын даргыг томилохдоо аймгийн Засаг даргын хувьд тухайн салбарын сайдтай нь зөвшилцөж байж удирдлагыг нь томилдог. Тэгвэл бид энэ удаад босоо удирдлагатай зарим нэг байгууллагын дарга болохоор яригдаж нэр нь цаасан дээр зоогдсон эрхмүүдийн талаарх мэдээллийг хүргэе.          Байгууллага аж ахуйн нэгж                   Удирдлагад томилуулахаар санал                                                                                 олгож буй боловсон хүчний нэр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц                                Л.Эрхбаатар Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК            Ц.Баяржаргал Орхон аймгийн МСҮТ                                                           Н.Төгсбаатар Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Орхон салбар     Г.Эрдэнэбат “Монгол шуудан” ТӨХК-ийн Орхон салбар                         Б.Түмэндэмбэрэл Төмөр замын “Эрдэнэт” өртөө                                             М.Амарсайхан Сэлэнгэ голын сав газрын захиргаа                                   Э.Ганхуяг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар                      Х.Эрдэнэбат Улсын бүртгэлийн хэлтэс                                                     Д.Мөнхболд Орхон аймгийн Гаалийн газар                                            Т.Ариунболд Татварын хэлтэс                                                                   Ц.Нармандах Нийгмийн даатгалын хэлтэс                                                Г.Ганхуяг Бүсийн оношлогоо эмчилгээний төв                                    Б.Батсүх Шүүхийн шинжилгээний алба                                              Б.Болдбаяр Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний    Ерөнхий газрын Хойд бүс дэх газар                                      Б.Хашчулуун Ус, цаг уур орчны шинжилгээний алба                               Я.Тунгалаг Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн Орхон салбар   Ц.Алтаншагай Орхон АЗЗА ТӨХК                                                                 Д.Мөнхбат Эдгээр нэрнээс харвал энэ удаад МАН-ынхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч эрхмүүдэд нэлээн тал засаж тэдэнд ажил санал болгож байна гэх хардлага төрж байна. Тухайлбал, Л.Эрхбаатар, Ц.Баяржаргал, Д.Мөнхбат, Г.Эрдэнэбат, Ц.Алтаншагай нар дан дээлэндээ багтахгүй давхар дээлэнд халууцаж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нэрэн дээрээ байгууллагын дарга гэсэн гуншинтай болох гэж зүтгэсэн бололтой. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход томилгоо хийх эрх нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал ч нам талаас нь харвал энэхүү нэрсийн жагсаалт аймгийн МАН-ын хорооны гишүүдийн, тэргүүлэгчдийн хурлаар ч ороогүй гэдгийг зарим нэг хүн онцолж байлаа. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг энэхүү 18 нэр дотор сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй эрхмүүд танил тал, нутаг нугаараа дамжуулан дарга болох боловсон хүчнүүдийн нэрсийн жагсаалтад багтсан байх юм. Тэд нөгөө талаар намдаа боломжийн хэмжээний мөнгөн хандив өргөснөөр албан тушаал дээр нэрээ зоолгосон байхыг үгүйсгэх аргагүй дээ. Цэргийн тэтгэвэрт гарсан, Онцгой байдалд ажиллаж байсан Б.Хашчулуун дарга болох гэнэ. Мэргэжлийн хяналтын газрын автын байцаагч Т.Ариунболд Орхон аймгийн Гаалийн газрын дарга болох юм байх. Энэ эрхэмд дарга болох ёс зүй байгаа бил үү гэж зарим хүн харж байна. Нэг хэсэг паактлаад цагдаа хавиар эргэлддэг ажилтай байснаа удалгүй даргын жагсаалтад нэр нь давхиж явахыг бодвол овоо л хаалгатай эрхэм бололтой. Эрдэнэтийн тэмцэгч Ц.Алтаншагай энэ удаад энд тэнд хашхирч явдагаа болиод албан тушаалаар амаа үдүүлж байгаа юм байх. Ямар ч байсан аймгийн Засаг даргын зүгээс тун удахгүй эдгээр эрхмүүдийг МАН-ын өмнө байгуулсан гавьяаг нь үнэлээд албан тушаалд томилох нь бололтой. Гэхдээ “юманд учир, суманд занги” гэгчээр аймгийн Засаг даргын томилгоон дээр УИХ-ын эрхэм гишүүн болох О.Содбилэг, Д.Дамба-Очир нарын эрх ашиг гэж нэг зүйл байгаа. Энэ хоёр эрхэм ч сонгуулийнх нь сурталчилгаанд сөхөртлөө гүйсэн хүмүүсээ мартчихаад чи хэрэггүй гэж хэлээгүй л бол ажил албан тушаалд хүргэх тал дээр нэгийг бодож яваа болов уу.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ