ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Алтаншагай: Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нартай уулзлаа, сонин л юм ярьж байна
Ц.Алтаншагай: Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нартай уулзлаа, сонин л юм ярьж байна
“Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай үйлдвэрийн 49 хувийн төлөөлөл болох дэд захирал Б.Шинэбаатар, Санхүү эрхэлсэн орлогч захирал Ж.Эрдэнэбилэг нартай уулзах хүсэлтийг гаргаад байсан. Үүнийхээ дагуу тодорхой шаардлага ч хүргүүлсэн. Харин үйлдвэрийн дээрх удирдлагууд Ц.Алтаншагайгаас зугатан “Гендерекц” хавиар муур хулгана болж гүйсэн удаатай. Бүр сүүлдээ эрхэм захирлууд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагайгаас зайгаа барихын тулд өрөөнийхөө үүдэнд цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гаргуулж, хамгаалалтын алба хөлслөөгүй гэнэ. Үйлдвэрийн 49 хувийг захиран зарцуулах эрх мэдэлтэй болоод байгаа эрхэм захирал Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нар хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагайтай уулзахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг байлцуулахгүйгээр, цагдаагийн хамгаалалттай хаалттай хаалганы цаана нууц байдалд уулзах санал тавьсан байдаг. Ингээд энэ сарын 7-нд үйлдвэрийн нэр бүхий удирдлага Хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагайг 15 минут хүлээн авч уулзжээ. Энэ талаар Ц.Алтаншагайгаас зарим зүйлийг тодрууллаа. -Үйлдвэрийн 49 хувийн төлөөлөл болсон Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нартай Хаалттай хаалганы цаана болсон уулзалт ямар уур амьсгалд өрнөв. Танай хөдөлгөөний шаардлагыг хэрхэн хүлээж авсан бэ? -Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг худалдаж авсан гэх “Mongolian cooper corporation” ХХК-ийн төлөөлөл болсон Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нартай уулзах хүсэлт гаргасан. Улмаар шаардлага хүргүүлж түүнийхээ хариуг авахаар хандсан. Таны хэлж байгаа үнэн. Энэ хоёр захиралтай уулзах гэж багагүй хөөцөлдлөө. Та бүхэн ч харсан байх. Хэвлэлийнхэний дэргэд уулзахгүй, ганцаарчилж уулзана гэсэн. Дээр нь цагдаагаар хамгаалуулсан байгаа нь үнэн. Өчигдөр 15.00 цагт товлогдсон уулзалтын өмнө 5-6 цагдаа хамгаалалтад гарчихсан миний гар утсыг хурааж аваад их нарийн хамгаалалт дор дээрх хоёр захиралтай 15 минут хэртэй уулзлаа. Миний зүгээс захирлуудад гурван асуулт тавьсан. Нэгдүгээрт, Оросын талын 49 хувийг та бүхэн 390 сая ам.доллараар худалдаж авсан. Үүнийхээ 10 хувийг эрдэнэтчүүдэд өгөх ёстой. Үлдсэн 39 хувиа Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэйгээр монголчуудад худалдах ёстой. Энэ талаар та бүхэн ямар хариу өгөх вэ гэж асуусан. Тэдний хувьд бид Оросын талын 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл нь үнэн. Гэхдээ бид шийдвэр гаргах төвшиний хүмүүс биш. Бид гэрээт ажилчид. Гэрээний үндсэн дээр ажил эрхэлж байгаа учраас шийдвэр гаргах эрхгүй. Таны асуултад хариулт өгөх эрх мэдэл бидэнд байхгүй. Харин бид үйлдвэрийн зарим дүрэм журам хуульд нийцээгүй, Моголын хууль тогтоомжоос давсан зэрэг зүйл байгааг судалж Хөдөлмөрийн дотоод журам, гэрээ контрактыг нь хууль эрх зүйд нийцүүлэх тал дээр ажиллаж байна. Ийм ажил хийх гэрээтэй гэсэн хариу өгч байна. -Захирлуудад хандаж хоёрдугаарт ямар асуудал тавьсан бэ? -Шинэ удирдлагууд ирсэнээр нийгмийн цехүүдийг хувьчлахаар болсон. Бүр зарим тохиолдолд хувьчилж авч байгаа хүний нэр ч дуулдаж байна. Мөн ажилчдыг их хэмжээгээр цомхотгох асуудал яригдаж байгаа. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хувьд гарсан ажилчдын мөнгийг танах нь зэрэг нийгэмд үүсээд байгаа асуудлууд хэр үнэн бодитой вэ. Үүнд хариулт өгөөч гэсэн. Б.Шинэбаатар захирал нийгмийн цехүүдийг хувьчлах тал дээр бид судалгаа хийж байгаа. Цаашид үйлдвэр энэ цехүүдийг хэрхэн яаж авч явах боломжтой вэ, хувьчилбал ямар вэ гээд судалж байна. Бид одоогоор ажилчдыг халах талаар шийдвэр гаргаагүй. Харин үйлдвэрийн захиргааны ажлын байрны дотоод давхардлыг арилгах чиглэлээр ажиллаж байна. Санхүү, эдийн засгийг албыг нэгтгэх гэм мэтээр ажил хийж байна. Захиргаанд ажиллаж байсан орос ажилчдыг буцааж байгаа. Буцсан оросуудын орон тоон дээр нэмж хүн авахгүй гэсэн бодлого барьж байна. Аль болох хэмнэлт хийх зарчмаар ажиллаж байгаа гэдэг хариулт өгсөн. -Өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараа үйлдвэрт өгсөн Эрдэнэт хотын иргэн, оршин суугчдын асуудлыг хөндөж гаргана гэж байсан. Энэ талаар асууж амжсан уу? -Миний тэдэнд тавьсан гурав дахь асуудал бол таны асуугаад байгаа энэ зүйл мөн. Харин Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нарын хувьд Өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараа үйлдвэрийн ажилчид, Эрдэнэт хотын иргэд Эрдэнэт үйлдвэрт өгсөн гэдгийг таны амнаас анх удаагаа сонсож байна. Хэдий хэмжээний хувьцаа үйлдвэрт өгсөн, тэр нь хаана байгаа зэргийг бид мэдэхгүй учраас судалж хариу өгье гээд их л сонин юм ярьж байна. -“Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөний зүгээс үйлдвэрийн Оросын талын 49 хувийг худалдаж авсан “Mongolian cooper corporation” компанийн талаар нэлээн судалсан. Улаанбаатар дахь оффис дээр нь очсон сураг байдаг. Үнэхээр ийм компани байдаг юм уу? -Эхлээд нэг зүйлийг хэлье. Анх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхдээ “Оросын талын 49 хувийг Монголын Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Монголын зэс” гэдэг компани худалдан авлаа. Эрдэнэт үйлдвэр монголчуудынх боллоо” гэж мэдэгдсэн. Эндээс л тухайн үеийн эрх баригчид Худалдаа хөгжлийн банкныхантай хуйвалдан ард түмнийг төөрөгдүүлж эхэлсэн байдаг. Ч.Сайханбилэгийн хэлээд байсан “Монголын зэс” гэдэг компани манай улсад байдаггүй юм билээ. Улсын бүртгэлд ийм нэртэй аж ахуйн нэгж ч байхгүй гэсэн үг. Харин тэд цаасан дээр “Mongolian cooper corporation” нэртэй компани байгуулаад Оросын талын 49 хувийг худалдаж авсан байдаг. Улаанбаатар хотын “Блью скай” цамхагт “Mongolian cooper corporation” компанийн оффис байдаг гэхээр нь очсон. Хаягнаас өөр хэн ч юу ч байхгүй юм билээ. Цаасан дээр л байдаг компани гэдэг нь эндээс харагдаад байгаа юм. -“Ростех” гэдэг корпорациас Оросын талын талын 49 хувийг 500 сая ам.доллараар авсан гэж мэдэгдэж байсан. Сүүлдээ үнийн дүн зөрүүтэй байгаа дуулддаг. Үүнийг судалж үзэв үү? -Судлалгүй яах вэ. Ёстой хөгийн юм харагдаж байна билээ. Ч.Сайханбилэг “Монголчууд 500 сая ам.доллараар авчихлаа” гээд байсан. Бид “Ростех” руу нь болоод бусад газраас хэдэн ам.доллараар авсаныг нь судлаад үзтэл 2-3 янзын зөрүүтэй мэдээлэл гараад байгаа. Зарим нэг мэдээллээс харвал Худалдаа хөгжлийн банкныхан 340-350 сая ам.доллараар авсан гэсэн баримт гарч ирсэн. Хамгийн сүүлд 390 сая ам.доллараар худалдаж авчээ гэсэн сураг байгаа. Оросын талын 49 хувийг хуйвалдааны зарчмаар ийм хямдхан худалдаж авсан нь эргэлзээ төрүүлж байгаа. Бид энэ талаар цаашид судалж байгаа. Баримтуудаа гартаа оруулж байгаад нийтэд ил болгоно. -49 хувьтнуудын төлөөлөлтэй уулзлаа. Танай хөдөлгөөний цаашдын ажил хэрхэн өрнөхөөр төлөвлөгдөж байна вэ? -Б.Шинэбаатар, Ж.Эрдэнэбилэг нар өөрсдийгөө 49 хувийн төлөөлөл, гэрээний дагуух гэрээт ажилтан гэж байгаа ч үйлдвэрт гаднаас ирдэг чемодантангууд өдөр бүр нэмэгдэж байгаа нь нууц биш. Үйлдвэрийн ажилчид ч энэ талаар ярьж байна. Энэ хэрээр жирийн ажилчдын хувьд орон тооны цомхотголд өртөх, ажилгүй болчихно гэсэн айдас хүйдэстэй амьдарч байна. Энэ асуудлыг цаашид шинэ төвшинд гаргаж тавина. Нөгөөтэйгүүр Оросын талын 49 хувийн 10 хувийг нь эрдэнэтчүүдэд өгөх, үлдсэн 39 хувийг хөрөнгийн биржээр нээлттэй худалдахыг шаардсан шаардлагаа үргэлжлүүлж тавих болно. МАН-ын ч бай, мангасын ч бай Засаг, төр байсан бид энэ асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ. Бидний ард 15 мянган иргэн байгаа. Бид эхлээд Сангийн сайд Б.Чойжилсүрэнд шаардлага хүргүүлнэ. Хариу өгөхгүй бол тэмцэнэ дээ. Өдөр бүр гадагшаа ачигдаж байгаа зэсийн баяжмалыг зогсоох, үйлдвэрийн удирдагуудыг огцруулах гээд тэмцлийн олон төрлийн хэлбэрээр асуудлыг тавих болно. Энэ 49 хувийг тойрсон түүний төлбөр болох 390 сая ам.долларын талаар би таньд нэг сонирхолтой зүйл хэлэх үү. -Тэг л дээ, сонирхъё? -Хэдэн сарын өмнө оффшор данстай иргэдийн талаар нэг хэсэг шуугисан даа. Худалдаа хөгжлийн банкнаас гарсан 390 сая ам.доллар гарал үүслийн хувьд их эргэлзээтэй мөнгө бололтой. Энэ банк ч гэсэн, нарийн шалгавал оффшор бүсээс үүдэлтэй байж мэдэх талтай. 390 сая ам.долларын эх үүсвэр болох компани нь жилдээ 88 мянган ам.долларын бараа ажил, үйлчилгээ эрхэлдэг компани байдаг тухай баримтын зах зухыг олоод байгаа. 88 мянган ам долларын ашиг олдог компани биш шүү. -Энэ мэдээллийг хаанаас олж байна вэ. Хэзээ ил гаргах вэ? -Манай хөдөлгөөнийг 15 мянган иргэн дэмжиж байгаа гэж хэлсэн. Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд ч биднийг дэмжиж байгаа. Тэднээс их мэдээлэл олдоно. Бүр зарим нэгийг нь мөнгө төлж хүртэл олж авч байгаа. Эх орноо гэсэн, Эрдэнэт үйлдвэрээ гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй олон монгол хүн байдаг. Бид асуудлыг ном журмынх нь дагуу эхлээд тавих гэж ажиллаж байна. Болохгүй бол тэмцэнэ, баримтуудыг нийтэд ил болгоно доо.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА