ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МАН-ын томилгоо А.Наранболд, Б.Оюунбаяр нараар үргэлжилж байна
МАН-ын томилгоо А.Наранболд, Б.Оюунбаяр нараар үргэлжилж байна
Аймгийн Засаг даргын захирамж гарч томилгоо хийгдсэн байна. Энэ удаад Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Наранболдыг томилсон байна. Тэрбээр өмнө нь МАН-ын хорооны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Өмнөх дарга Ц.Хонгорзулын талаар аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр “Чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлаа хаяж явсан тул ажлаас халах тушаал төлөвлө” хэмээн яригдаж байсан. Гэвч тэрбээр энэ удаад өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар асуудал намжиж оронд нь А.Наранболд дарга болон томилогдлоо. Түүний хувьд Төрийн албан хаагчийн шалгалтыг давбал тус газрын даргаар жинхлэх юм. Аймгийн Хот тохижуулахын газар энэ хавраас хойш даргагүй хавсран гүйцэтгэгчтэйгээр зуны гурван сарыг үдэж намрын улиралтай золгоод байсан. Тэгвэл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаярыг томилсон байна. Ингэснээр эзэнгүй байсан Хот тохижуулах газрын даргын суудал эзэнтэй болж хотын өнгө, үзэмжийг эмэгтэй хүний нүдээр харах боломж энэ удаад эрдэнэтчүүдийн хувьд гарсан нь шинэ дэвшил гэж зарим хүн үзэж байна. Б.Оюунбаяр өмнө нь Баян-Өндөр сумын Булаг багийн Засаг даргаар ажиллаж байжээ. Хот тохижуулах газрын өмнөх дарга Р.Рагчаа аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших болсон тул өнгөрсөн хавар ажлаа хуулийн дагуу хүлээлгэн өгөөд байсан. Ойрын өдрүүдэд зарим нэгэн томоохон томилгоо хийгдэх сураг Нутгийн удирдлагын ордон хавиас гарч эхэллээ. АН-ыг засгийн эрх барьж байх үед намын нэрээр даргын суудалд заларсан эрхмүүд эхнээсээ хэл ам татлалгүй өргөдлөө өгч байгаа бол зарим нэг нь “Ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд миний оролцоо хэрэггүй” гэж хэлээд ноосоо тушаахаар шулуудсан сураг ажиг гарч байна. Албан бус мэдээллээс харвал аймгийн ЗДТГ-ын зарим нэг хэлтсийн дарга нар МАН-ын удирдлагуудад “Хамтарч ажиллая л даа” хэмээн хандарч, хошуу цорвойж байгаа сураг ажиг дуулдана. Өнөө цагт Монголын улс төрд бүү хэл төр, засгийн амьдралд “Нам” гэдэг байгууллагын тоглоомын дүрэм үйлчилж байгаа нь нууц биш. Ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ханцуй шамлаж байхад ялагдсан намын гишүүд нь ноосоо тушаагаад гудамжинд “лааз өшиглөх” ажилдаа гарч буй дүр зураг Монгол даяар өрнөж байна.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН