МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Булганыхан ногоон гэрлээр албан тушаалд очиж байна
Булганыхан ногоон гэрлээр албан тушаалд очиж байна
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэнгийн нутаг нэгтнүүд Орхон аймгийн төрийн албанд шууд томилогдож, зарим нэг нь томоохон дарга, албан тушаалтан болохоор хор найруулж байгаа бололтой. Ойрын ганц, хоёрхон сарын дотор аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт гэхэд хоёр ч хүн Булган аймгаас шилжиж ирээд ажилд оржээ Цагтаа Булган аймгийн Улсын бүртгэлийн газарт тасгийн даргаар ажиллаж байсан Б.Долгорсүрэн гэдэг эмэгтэй хэдхэн сарын өмнө Эрдэнэт хотод шилжиж ирээд 10 жилийн ангийн анд, багын найз, аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн хаалгыг 14 хоног сахиж байгаад Нийгмийн хөгжлийн хэлтэст мэргэжилтнээр ажилд орсон аж. Б.Долгорсүрэн тус хэлтэст сар гаруй хугацаанд ажиллаад дараа нь аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт Үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн даргаар дэвшин ажиллах болжээ. Гэсэн ч хатагтай Б.Долгорсүрэнд хэлтсийн даргын суудал багадсан уу, яасан бэ аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Лувсаншаравын оронд очих хүсэлтээ нутгийн ангийн найз болох Б.Мягмарсүрэн даргад уламжилсан гэсэн яриа ч гарчээ. Үүний дагуу Хурлын даргын зүгээс “комбинац” зохион байгуулах үүрэг хүлээсэн гэх шуум аймгийн захиргаа хавиар хөвөрч байна. Б.Долгорсүрэн Булган аймгаас шилжиж ирээд, Эрдэнэт хотод ажилд орохын тулд АН-д гишүүнээр элсэн орж гэнэ. Бүр Б.Мягмарсүрэн даргын тэргүүлдэг “Шинэ ардчилал клубт элссэн” гэсэн явган яриа Булганы иргэдийн амны зугаа болж байгаа бололтой. Б.Долгорсүрэн цагтаа МАН-ын төлөө улаан гал руу үсрэхээс ч буцахгүй явсан гэж нутгийнхан ярьдаг гэнэ. Тэрбээр Булган аймгийн Улсын бүртгэлийн газрын тасгийн даргаар ажиллаж байхдаа 16 мянган иргэний үнэмлэхний мөнгө идсэн уусан асуудалд холбогдон шалгагдаж байсан гэдгийг Эрдэнэт дэх Булган хангай нутгийнхан ам уралдан ярьдаг ажээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэнгийн багын найз Б.Долгорсүрэнгийн үндсэн мэргэжил нь компьютерийн программист. Улаанбаатар хотод Компьютер техник, менежментийн сургуулийг дүүргэсэн байна. Эндээс харвал Монгол улсын Засгийн газраас үйлдвэр хөдөө аж ахуй салбар тэр дундаа газар тариаланг бодлогоор дэмжиж байгаа. Гэтэл Орхон аймгийн орон нутгийн удирдлагууд Засгийн газар, УИХ-ын бодлого, шийдвэрийг эсэргүүцдэг болсон юм уу гэх хардлага төрж байна. Аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн даргаар компьютерийн мэргэжилтэй хүн ажилладаг болсон нь мэргэжлийн тариаланчдаас, үйлдвэрлэл эрхлэгчдээс бид улаан нүүрээ хаана хийх вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрж байх шиг. Орхон аймагт жижиг дунд үйлдвэр эрчимтэй хөгжсөн. Мөн газар тариалангийн хувьд сүүлийн гурван жил дараалан улсын аварга тариаланч хамт олон Жаргалант сумаас төрөн гарсан. Тэрхүү улсын аваргуудад компьютерийн мэргэжилтэй үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн дарга ямар зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах вэ. АН, “Шинэ ардчилал клуб”-т элссэн л бол мэргэжил, ажлын дадлага туршлага хамаагүй ширээний ард суудаг дарга л байх ёстой гэсэн дүрэм гарчээ гэж ойлгогдох болжээ. Мөн аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн даргаар Г.Одсүрэн гэдэг эмэгтэй томилогдоод удаагүй. Бас л Булган аймгаас шилжиж ирээд Б.Мягмарсүрэн даргын чихээсээр энэ албан тушаал дээр очсон бололтой. Эндээс харвал Эрдэнэт хотын 100 гаруй мянган хүнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт хэлтсийн дарга хийчихээр боловсрол, чадвартай боловсон хүчин байхгүй гэж үү. Аль эсвэл “Нэг дошны хүүхдүүд” төрийн бус байгууллагын тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн 10 жилийн найз болон нутгийнхаа эгч нарыг албан тушаалд шууд томилоод байна уу. Нөгөө ил тод байдал, нээлттэй шударга ёс, энэ тэр хаана байна. Эсвэл аймгийн дарга нартай хамааралтай хүмүүс шууд албан тушаалд томилогддог дүрэм журам Орхон аймагт үйлчилдэг болсон уу.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН