ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Засаг дарга байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өгөв
Аймгийн Засаг дарга байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өгөв
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн болж өнгөрлөө. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс тодорхой чиглэлээр хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, долоо хоногт ганц удаа болдог Засаг даргын шуурхай зөвлөгөөнд албан байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, сумдын удирдлага, ЗДТГ-ын хэлтэс, газар, албадын дарга нарыг өөрсдөө сууж байхыг үүрэгдсэн. Сүүлийн үед Засаг даргын шуурхай зөвлөгөөнд байгууллагын орлогч дарга нар сууж харагддаг ч өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, хийсэн ажил нь тодорхойгүй, өгч буй мэдээлэл нь өөр хоорондоо зөрүүтэй, цаас харж уншихаас хэтрэхгүй байгаа нь ажиглагдсан тухай онцоллоо. Ийм байдлыг таслан зогсоохын тулд Д.Батлут дарга байгууллагын дарга нарыг долоо хоногт ганц удаа иргэдийн төлөө, эрдэнэтчүүдийн төлөө нэг цагийг зориулж байхыг үүрэгдлээ. Мөн энэ үеэр албан ажлын уялдаа холбоо байхгүйн улмаас иргэдийг чирэгдүүлж байгаа “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт амьдрал” ОНӨҮГ-ын удирдлагуудыг хатуухан шүүмжилж “Дахин иргэдийг хохироосон үйлдэл гаргавал суудалтай чинь ярина” гэдгээ шулуухан анхааруулаад авлаа. Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг босоо удирдлагатай байгууллагуудын дарга нар суух ёстой ч хэлбэр төдий байдагт цэг тавихаар шийджээ. Энэ тухай Засаг даргын зүгээс “Дулаанц цахилгаан станцын дарга О.Ганбаатар шуурхайд суух ёстой бол ганц цагийг ч гэсэн иргэдийнхээ төлөө зориулж ажил төрлөө танилцуулан, үүрэг даалгавар авах ёстой. Том толгойлсон энэ мэт дарга нарт хатуухан арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн нь шуурхайд оролцогчдыг ширээн дээрээ навтасхийхэд хүргэсэн юм. Нялуунаас шулуун нь ч дээр, Ч.Баттуяа, Р.Гантулга, О.Ганбаатар зэрэг “том толгойтой” дарга нар хаа нэгтээ аймгийн Засаг даргын шуурхайд ирж гэгээн дүрээ үзүүлдэг, аймаг, орон нутгийн удирдлагыг үл тоодог, өөрсдийгөө “яамны хүн” гэж сэрүүн зүүдэлдэг нөхдийн хувьд Д.Батлут даргын шаардлага цаг үеэ олсон, зөв зүйл болсон гэж харагдаж байлаа. Үүнээс гадна аймгийн Засаг даргын зүгээс өгсөн бас нэгэн үүрэг даалгавар нь шуурхайн хэлбэрийг өөрчлөх цаас харж ярьдаг, нэг салбар чиглэлийн байгууллагуудын мэдээлэл хоорондоо зөрүүтэй байдлыг эвдэх тухай байлаа. Энэ сарын эхээр аймгийн Засаг дарга БОЭТ-д ажилласан. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан, БОЭТ-ийн дарга Ч.Цэрэндагва нарын Д.Батлут даргад өгсөн мэдээлэл, тоон үзүүлэлт нь гурван өөр байсан. Зүй нь эрүүл мэндийн бодлогыг зангиддаг, энэ талын мэдээллийг үнэн зөвөөр бодитой гаргаж, Засаг даргын шийдвэр гаргахад нь зөв мэдээлэл өгөх үүрэгтэй ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн мэдээллийг аваад нэгтгэн танилцуулах ёстой. Гэтэл манайд дээрх гурван газрын дарга нар өөр өөрсдөө “аманд багтсан” аймшигт тоон мэдээллийг Засаг даргад танилцуулж шийдвэр гаргуулахыг хүсдэг зэрэг нь ажиглагддаг. Энэ бүхнийг таслан зогсоох үүднээс аймгийн Засаг даргын үнэн, зөв, бодитой мэдээллээр хангахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Иргэдээс ирүүлдэг санал, гомдлын дийлэнх нь БОЭТ-ийн эмч, ажилтны харилцааны ёс зүй, ажлын цаг барилт, удирдлагын ажлын чадамж, гаргаж буй шийдвэртэй холбоотой байдаг. Саяхан БОЭТ-ийн удирдлагаас төсөв, мөнгө хэтэрсэн гэдэг шалтгаанаар халдварт, сүрьеэ зэрэг тасагт жижүүр эмч ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан нь иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироход хүрч байгаа талаар иргэдийн зүгээс аймгийн Засаг даргын нэр дээр гомдол ирүүлжээ. Д.Батлут даргын зүгээс БОЭТ-ийн дарга Ч.Цэрэндагвад “Хэд хэдэн тасагт жижүүр эмч ажиллуулахгүй болсоноор гарах хариуцлагыг та үүрнэ шүү” гэдгийг сануулсан. Ер нь тэгээд БОЭТ-ийн өнөөгийн удирдлага нь МАХН-ын нэрээр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын дэмжлэгтэйгээр томилогдсон гэдэг ч эмч нартаа хүлээн зөвшөөрөгддөггүй, ажлаа сайн мэддэггүйгээс энэ том айлыг тойрсон хэл ам тасардаггүй. Эмч нарын ёс зүй, харьцааны соёл авах юмгүй болсон энэ цагт хорт ургамлыг устгахдаа үндсээр нь тасалдгийн адил ЭМГ, БОЭТ-д өөрчлөлт хийх цаг болжээ. Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн эмч ажилтнууд, дарга нарын өмнө иргэд үйлчлүүлэх гэж ирэхдээ бөхөлзсөөр, тав тух тааллыг нь харсаар байгаад нуруугаа авахуулсан морь шиг, сүүлдээ өвдөөд эмнэлэг явъя гэхийн оронд эмчээс нь айгаад байна гэдэг болсон нь нууц биш. Ямар ч байсан аймгийн Засаг даргын зүгээс эдгээр үүрэг даалгаврыг өглөө. Хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжихийг харах л үлдэж байна.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ