ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батбилэг, Д.Даваадорж нар Засгийн газарт ажиллахаар нийслэл рүү морджээ
Д.Батбилэг, Д.Даваадорж нар Засгийн газарт ажиллахаар нийслэл рүү морджээ
Манай аймгийн ИТХ 33 мандаттай. ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН 30, АН 3 суудал авсан. Тэгвэл МАН-ын нэрээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон зарим хүмүүс Засгийн газрын “урилгаар” Монголын төрд зүтгэхээр нийслэлийн зүг нүүдэллэсэн байна. “Уурхайчин” багийн иргэдийн итгэлийг хүлээн орон нутгийн удирдах дээд байгууллага аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон, ИТХ-ын тэргүүлэгч Д.Батбилэг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Тавантолгой дулааны станц” төслийн захирлаар томилогдсон байна. Өмнө нь энэ албыг Монгол улсын Засгийн газрын гишүүн, сайд асан М.Энхсайхан хашиж байсан юм. Мөн аймгийн ИТХ-д Баянбулаг багаас сонгогдсон төлөөлөгч Д.Даваадорж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын даргын суудалд тухалжээ. “Амгалан оршихуйн ордон”-ы эзэн Д.Даваадоржийг энэ суудалд суулгасан хүн нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэмээн намын гишүүд нь шивэр авир хийж байна. Аймгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Таны ачааг би үүрье” гэж ирээд л иргэдээс санал гуйж байсан эрхмүүд эхнээсээ ийнхүү хувиа хичээж, довоо ногооруулж байгаа бололтой. Монгол улсын Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаар Д.Батбилэг, Д.Даваадорж нар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөсөө татгалзаж, улмаар Орхон аймгаас шилжих болох нь. Тэгвэл нөхөн сонгууль болох уу гээд олон асуудал яригдах ч энэ удаад аймгийн ИТХ-ын удирдлагын зүгээс нам гүмхэн сууна. 2012-2016 оны хооронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч “Чингисийн чулуу” ХХК-ийн захирал Д.Чулуунбат “Эрдэнэт үйлдвэр”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдож “Нийслэл хүү” болсон. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчийн ажлаа өгөлгүй давхар дээлтэй манаргаж ИТХ-ын болон тэргүүлэгчдийн хуралдаандаа алдаг оног суудаг байсан “Тэргүүн туршлага”-ыг эрх баригчид хэрэгжүүлэх үү, аль эсвэл тухайн тойрогт дахин сонгууль явуулах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Ямар ч байсан Уурхайчин, Баянцагаан багийн иргэд аймгийн ИТХ-д тус бүртээ хоёр төлөөлөгчтэй, тэд бидний төлөө чөмөгөө дундартал ажиллаж байгаа гэж бодож байсан ч Д.Батбилэг, Д.Даваадорж нар аль хэдийнэ “Нийслэл хүү” болохоор Улаанбаатарыг зорьсон бололтой.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН