НЯМ
2025.08.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Жижиг дунд үйлдвэрлэлийг зээлээр дэмжиж чадахгүй бол мянга бодлого яриад хэрэггүй
Жижиг дунд үйлдвэрлэлийг зээлээр дэмжиж чадахгүй бол мянга бодлого яриад хэрэггүй
  Засгийн газраас хүлэмж, фермерийн аж ахуй эрхлэгчдийг “Чингис” бондоос санхүүжүүлж, хөл дээр нь босгохоор дэмжлэг үзүүлж байгаа. Мөн Зээлийн батлан даалтын сан байгуулагдаж, жижиг дунд аж ахуй эрхлэгчдийг зээлийн бодлогоор үйлдвэрлэлийг нь бойжуулж байна. Харин манай аймагт энэ жил хүлэмж, оёдол, сүлжмэл, ахуйн үйлчилгээний салбаруудыг илүү дэмжихээр бодлого барьж байгаа аж. Иймд дээрх үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан зөвлөгөөн зохион байгуулав. Зөвлөгөөнөөс дараахь сурвалжлагыг бэлтгэлээ. Г.Батдэлгэр: Орон нутгийнхаа бүтээгдэхүүнийг борлуулах худалдааны төвтэй болно Оёдол, сүлжмэл, хүлэмж, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг нэгэн дор цуглуулсан зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсээс зохион байгууллаа. Зөвлөгөөнийг санаачлагч Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэртэй ярилцлаа. -Дор бүртээ жижиг аж ахуй эрхэлж, өрхийн амьжиргаагаа авч явдаг үйлдвэрлэгчдэд зориулсан энэ зөвлөгөөнийг санаачилсан нь цагаа олсон ажил болжээ. Дээрх аж ахуй эрхлэгчдийг яагаад онцлох болов? - “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын санаачлагаар өнгөрсөн гуравдугаар сард иргэдийн оролцоотой өрхийн амьжиргааг судлах судалгааг манай аймагт хийсэн. Энэ судалгааны хүрээнд манай аймагт өрхийн үйлдвэрлэгчдийн хамгийн их эрхэлдэг аж ахуй нь оёдол, сүлжмэл, ахуйн үйлчилгээ, хүлэмжийн аж ахуйн салбар гэсэн дүн гарсан. Үүнээс дээрх дөрвөн салбарыг сонгож аваад, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зөвлөл байгуулан ажиллаж байна. Дээрх ажлынхаа хүрээнд дөрвөн салбарынхны бизнес зөвлөгөөнийг хийж, мэргэжлийн байгууллагуудыг нь чадавхижуулах тал дээр ажил зохион байгуулах шаардлагатай гэж үзээд, энэ зөвлөгөөнийг хийж байна. Оёдол, сүлжмэл, ахуйн үйлчилгээ, хүлэмжийн аж ахуй гэсэн дөрвөн салбар манай өрхийн үйлдвэрлэгчдийн голлох салбар юм. Бид энэ зөвлөгөөнийг угтаж нэлээд ажлууд хийсэн. Хүлэмжийн аж ахуйнуудыг байгуулаад, иргэдийг бүлэг болгож, эхний ажлыг нь эхлүүлсэн. Оёдол, сүлжмэл, ахуйн үйлчилгээний салбар дээр тодорхой төлөвлөгөө гаргаад явж байна. Бодлогын хувьд бид өнгөрсөн тавдугаар сард Жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ-аар батлуулсан. Энэ хүрээнд дээрх салбаруудаа илүү дэмжих бодлого барьж байгаа. -Өрхийн үйлдвэрлэгчдийн хувьд тулгамдаж байгаа зээл, эргэлтийн хөрөнгийг шийдэхэд ямар бодлого баримталж байгаа вэ? -Өрхийн үйлдвэрлэгчдэд маань санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Мөн байнгын ажлын байр шаардлагатай гэж үздэг. Бид өрхийн үйлдвэрлэгчдийнхээ санхүүгийн чадавхийг дээшлүүлэхийн тулд зээлийн санг нэмэгдүүлэх, орон нутаг дахь Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих санг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна. Нөгөө талаар ажлын байр дутагдалтай харагддаг. Ажлын байр гэдэг нь манай оёдлынхон орон сууцны подвальд үйл ажиллагаа явуулдаг, үсчид гэхэд орон сууцны байр түрээслэн ажиллаж байх жишээтэй. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байна. Үүнд бид орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн худалдааны төв байгуулах бодлоготой судалгааны ажлууд хийгдэж байгаа. -Зөвлөгөөнөөс гарах үр дүн юу байх вэ? -Энэ удаагийн зөвлөгөөний үр дүнг бид дээрх дөрвөн салбарын өнөөгийн байдлыг тодорхой хэлэлцээд, цаашид хөгжлөө яаж авч явах вэ гэдэгт зөвлөлдсөн, гарц хайсан, үр дүнд хүрэхийг зорьж байна. -Мэргэжлийн байгууллагын хүмүүсийг олноор урьсан энэ удаагийн зөвлөгөөнд ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Энэ утгаараа өрхийн үйлдвэрлэгчдэд зөвлөх, туслах мэргэшсэн ямар байгууллагын төлөөллүүд зөвлөгөөнд оролцож байгаа вэ? -Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гүүр болох байгууллагууд бол мэргэжлийн холбоод юм. Тиймээс мэргэжлийн холбоодыг чадавхжуулах, тэднийг ажилтай байлгахын тулд төвийн холбоодыг нь урьсан. Мөн төрийн байгууллага, яамдаас төлөөлөл ирж оролцож байна. Т.Наранбаяр: “Чингис” бондоос оёдлын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа Зөвлөгөөнд оролцож байгаа Үйлдвэр Хөдөө аж ахуй яамны “Оёдол, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийн захирал Т.Наранбаяртай ярилцлаа. -Монгол улсын Хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжлийн ямар шатанд байгаа вэ? Өнөөдрийн зөвлөгөөний ач холбогдол юу байна вэ? -Энэ зөвлөгөөнд миний бие зөөлөн оёдлын чиглэлээр илтгэл тавьлаа. Үүн дээр нэмээд хэлэхэд, миний хариуцаж байгаа ажлын нэг хэсэг болох “Чингис” бондоос оёдлын үйлдвэрүүдийг санхүүгийн хувьд дэмжих, бусад үйл ажиллагааны хэлбэрээр дэмжих зэрэг бодлогын талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар илтгэл тавьсан. Мөн сурагчийн дүрэмт хувцас оёсон талаар мэдээлэл өглөө. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд яамнаас бодлогын олон талын ажил хийж байгаа. 1990-ээд оноос хойш унасан энэ салбарыг хөгжүүлэхэд хөлд орж байгаа хүүхэд мэт бойжуулах гэж мэрийж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ноос ноолуур, бод, арьс шир, оёдлын салбарууд багтдаг. Энэ салбарын үйлдвэрлэл өнөөдөр арьс ширнийхээ бондыг гаргаад, зээл олгохоор манай яамныхан ажиллаж байна. Оёдлын чиглэлээр бид сурагчийн дүрэмт хувцаснаасаа эхлээд, “Чингис” бондноос дэмжлэг үзүүлж байна. Модны салбарын хууль эрх зүйн орчин бүрдэж, хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжүүлэхээр бэлтгэл хийж байна. Ойн хаягдлаар барилгын хавтан үйлдвэрлэх зэрэг ажлуудыг хийсэн. Ноос ноолуурын салбар бол нэлээд тогтворжсон салбар. Ноолуурын салбарын хувьд энэ салбараа аваад явчих төрийн бус байгууллагатай болсон. Тогтвор суурьшилтай, ажиллагсадтай, хөл дээрээ тогтсон нэлээд олон үйлдвэртэй болчихсон. Одоогоор голлон ажиллаж байгаа салбар бол оёдол, арьс ширний салбар байгаа. Эдгээр салбарт хууль эрх зүйн болоод бусад тусламж дэмжлэг ямар байх ёстой юм бэ, бусад улс орнууд яаж хөгжүүлж байна вэ гэдэг дээр яамныхан бодлоготой ажиллаж байна. Ц.Эрдэнэбаатар: Зээлийн батлан даалтын сангаас 500 сая төгрөгийн зээл олгосон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатартай ярилцлаа. -Ажил олгогч эздийн холбооноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? -Монгол улсын хэмжээнд 70 гаруй мянган аж ахуй эрхлэгч байдаг. Үүнээс 34 мянга орчим нь татварт тайлангаа өгч, татвараа төлөөд явж байна. Эдгээр бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь жижиг дунд үйлдвэрлэгчид байгаа. Жилийн нэг тэрбум төгрөгийн борлуулалттай ч аж ахуйн нэгж байна. Оёдлын, сүлжмэл эдлэлийн , хоршооны чиглэлийн зэрэг бичил салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Ийм аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг яаж дэмжих вэ. Хамгийн боломжит хувилбар гэвэл манай байгууллагын зүгээс Засгийн газартай хамтраад хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж байгаа. Жишээ нь, нэмүү өртгийн албан татвар гэж байгаа. Бизнес эрхлэгчдэд хамгийн ихээр дарамт учруулдаг татварын нэг төрөл. Энэ татварыг Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэхдээ буруу зарчмаар хэрэгжүүлээд байна. Хоёрдугаарт, нэмүү өртгийн татвар ийм өндөр өртгөөр хэзээ ч явдаггүй. Үүнийг реформ хийх байдлаар нэг, хоёр хувиар нийтээрээ төлдөг болгох. Татварын шат дамжлагыг цөөлсөн ийм өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Жижиг аж ахуйн нэгжүүдийг санхүүгээр яаж дэмжих вэ гэдгийг ярьж байна. Жилийн 1,5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлье гэж ярьж байгаа. Нийт борлуулалтын орлогын 90 хувийн буцаан олголтыг хөнгөлье. Нэг зуун сая төгрөгийн татвараас 90 саяыг нь чөлөөлөөд өгье гэсэн үг. Энэ бол маш том боломж болно. Мөн одоогийн хэрэгжиж байгаа Тендерийн тухай хууль бол жижиг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг боомилсон хууль болсон. Төчнөөн сая, хэдэн тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ эрхэлж байсан туршлагатай байх зэрэг заалттай. Энэ нь томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хууль болчихоод байгаа. Хуулиас иймэрхүү заалтуудыг авахыг бид шаарддаг. Зээлийн батлан даалтын сан гэж байгуулагдсан. Жижиг аж ахуйн нэгжүүд банкнаас биш Зээлийн батлан даалтын сангаас зээл авдаг болох боломж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Өнгөрсөн жил Орхон аймаг нэг тэрбум төгрөгийн зээл өгье гэж байгаад чадаагүй, 500 сая төгрөгийн зээл олгосон. Таван зуун сая төгрөгийн зээл гэдэг бол ердөө тавхан аж ахуйн нэгжийн зээл шүү дээ. Зээл авахыг хүссэн 100-гаад аж ахуйн нэгж байгаа. Ихэнх нь банкинд ханддаг, банкны өндөр шалгууранд унадаг. Банкны хүүг дийлдэггүй, ингээд бизнесийн үйл ажиллагаа зогсож байна. Дараагийн бодлогын шинж чанартай зүйл бол, Зээлийн батлан даалтын сангийн ажиллагааг манай Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо санаачлаад явж байгаа. Өнгөрсөн онд жижиг дунд үйлдвэрүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 11 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Энэ бол асар том боломж. Яагаад гэвэл барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүдийн 60 хувьд нь зээл олгосон. Жижиг зээлүүд хурдан гарах нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүгийн хувьд нь бага хүүтэй зээлээр дэмжиж чадахгүй бол мянган удаа бодлого яриад, цаас үйлдвэрлээд хэрэггүй. Ийм болохоор Зээлийн батлан даалтын санг зөв ашиглаж, үр дүнг нь аж ахуйн нэгжүүддээ хүртээмжтэй хүргэх ёстой. Зээлийн батлан даалтын сангаас авах ёстой хөрөнгөө танай аймаг бүрэн авч чадаагүй, энэ нь цаанаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ ээлгүй байна л гэсэн үг. Б.Рэнцэнханд
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА