ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Бумансор, Ж.Бат-Амгалан, Б.Анар, Г.Пүрэвдээ нарыг албан тушаалд томилсныг танилцуулав
А.Бумансор, Ж.Бат-Амгалан, Б.Анар, Г.Пүрэвдээ нарыг албан тушаалд томилсныг танилцуулав
Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр дараахь албан тушаалд МАН-ын боловсон хүчнүүдийг томилсныг танилцууллаа. Эдгээр томилгоо нь төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт хүртэл үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байна. Үүрэг гүйцэтгэгчид сонгон шалгаруулалтад орж тэнцсэний дараа жинхлэх юм. Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Бумансорыг томилжээ            Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Б/34 тоот тушаалаар Алагаагийн Бумансорыг төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт явагдан нэр дэвших хүртэлх хугацаанд Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. А.Бумансор нь УБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн аж. Тэрбээр 2002-2003 онд “Шинэ мэдээ” сонинд сурвалжлагч, 2003-2004 онд “Лха” телевизэд сурвалжлагч, 2004-2007 онд МАХН-ын хорооны хэвлэлийн төлөөлөгч, 2007-2009 онд Улс төрийн боловсролын академид сургалтын менежер, 2009-2012 онд “Гэр бүлийн ордон” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, 2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Боловсрол, соёл, урлагийн газрыг Ж.Бат-Амгалан удирдана            Аймгийн Засаг даргын 2012 оны аравдугаар сарын 6-ны Б/44 тоот захирамжаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Бат-Амгаланг томилсон байна. Монгол улсын Засгийн газраас аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийг шинэчлэн баталсан тул 2016 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Боловсрол, соёлын газрыг Боловсрол, соёл, урлагийн газар болгон өөрчилж байгаа ажээ. Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Бат-Амгалан нь Архангай аймгийн багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр төгсчээ. 2000 онд МУИС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1992-2000 онд Завхан аймгийн Ургамал сумын сургуульд бага ангийн багш, биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2000 оны наймдугаар сараас Орхон аймгийн Баян-Өндөр цогцолборын зургаадугаар бага сургуульд биеийн тамирын багш, 2001-2005 онд Завхан аймгийн Ургамал сумын дундсургуулийн захирлаар ажиллаж байжээ. 2005-2009 онд Орхон аймгийн 14 дүгээр сургуульд нийгмийн ажилтан, 2009-2015 онд 17 дугаар сургуулийн захирлаар ажилласан байна.  Түр орлон гүйцэтгэгчээр Б.Анар томилогдсон байна            Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын аравдугаар сарын 3-ны өдрийн Б/131 тоот тушаалаар Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Баярсайханы Анарыг томилсон байна. Б.Анар 1987 онд төрсөн, Австрали улсын Мельбурны их сургуулийг олон улсын бизнес, харилцааны мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2009-2012 онд Австрали улсад олон улсын байгууллагад мэргэжилтэн, менежерээр ажиллаж байсан. 2012-2013 онд Австрали улс дахь НҮБ-ын хүний эрх, үйл ажиллагааны сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан, 2013-2015 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 2015-2016 оны тавдугаар сар хүртэл олон улсын байгууллагад зөвлөх бөгөөд төслийн зохицуулагчаар ажилласан. 2016 онд “Андел” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Нийтлэг үйлчилгээний алба байгуулагдаж, даргаар нь Г.Пүрэвдээг томилов          Аймгийн ЗДТГ-ын дэргэд Нийтлэг үйлчилгээний алба байгуулагдаад байгаа. Тус албаны даргаар Гүрийн Пүрэвдээг томилсон аймгийн Засаг даргын Б/45 тоот захирамж энэ сарын 6-нд гарчээ. Г.Пүрэвдээ нь 1960 онд төрсөн. МУБИС-ыг 1982 онд багш мэргэжлээр төгссөн. Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд байцаагч, зохион байгуулагч, Зохион зааварлах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагчаар ажиллаж байжээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН