ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үлгэрийн баатрууд амилжээ, Эрдэнэт хотод
Үлгэрийн баатрууд амилжээ, Эрдэнэт хотод
Ард түмний олонхийн саналыг авч 2012 оны арванхоёрдугаар сарын 5-наас 2016 оны зургаадугаар сарын 29-н хүртэл Орхон аймагт төр, засгийн эрхийг авч явсан АН-ынхан Эрдэнэт хотын нэгэн цагийн түүхийг бичилцэж байлаа. Тэр хэрээр ард түмэн “Ардчилал” гэдэг үгний утга учрыг бага ч атугай ойлгож, түүний үр жимсийг хүртэж байна хэмээн тэдэнд талархаж байсан ч АН-ын нэрийг барьсан хуурамч ардчилагчид түмний хөрөнгөөр гараа угааж өөрсдийгөө түүхэн хүмүн болгож Эрдэнэтчүүдийг төдийгүй газар усны лус савдагуудыг ч бухимдуулахад хүргээд байгаа бололтой. Учир нь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэнгийн санаачлагаар хийсэн бүтээн байгуулалт болох олны дунд “Мийгаа даргын бортгон малгай” араасаа хэл ам дагуулж эхэллээ. Б.Мягмарсүрэн дарга олны хэл амнаас жийрхсэн үү ямар ч байсан бортгон малгайндаа “Хөх Монгол” хэмээх нэр өгч Монголд өөр хаана ч байхгүй хамгийн том тэнзэн ташуур өлгөж үүнийгээ энэ дөрвөн жилийн хамгийн шилдэг байгууламж хэмээн багагүй сурталчилсан. Гэтэл өнөөх “Хөх Монгол” байгууламжид нь саяхнаас үлгэрийн баатрууд амилж аймаг, орон нутгийн шинэ удирдлагуудыг сандаргаад байна. Уншигчид санаж байгаа бол 1980-аад оны дундуур цэнхэр дэлгэцээр Чехийн телевизийн олон ангит “Үлгэрийн баатрууд амилсан нь” гэдэг хүүхдийн уран сайхны кино гарч байсан. Яг түүн шиг өнөөдөр Эрдэнэтэд үлгэрийн баатрууд амилчихаад байгаа ажээ. Тухайн үеийн эрх баригчид бортгон малгайгаа магтахдаа 4D кино театртай, зоогийн газартай фонарамтай гээд Монголд ч байхгүй зүйлийг эндээс үзэж болох тухай ухуулж байсан. Саяхан аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Хөх Монгол”-оор зочилтол өмнөөс нь үлгэрийн баатрууд амилж тэр бүү хэл, Эрдэнэтийн гудамжинд хаа нэгтэй тааралддаг, цагтаа албан тушаалын бялууны хамгийн томыг хүртэж байсан эрхмүүд бараг л 13 дугаар зуунд оччихсон зочдын өмнөөс ирээд өөрсөддөө сөгдөн мөргөхийг тушаасан бололтой. Ямар сайндаа хурлын дарга маань цочихын эрхэнд “Энэ чинь юу билээ хэмээн уулга алдаж, хаана орчихов оо” хэмээн гайхсан сураг байдаг. Энэ талаар “Хөх Монгол”-ын гүйцэтгэх удирдлага болон уран бүтээлчдээс асуухад тэд “Хоёр ханан дээр Чингис хааны үе буюу 13 дугаар зууны түүхэн баатруудын зургийг зурсан. Монгол хүний дүр төрх нийтлэг болохоор бүгдийг нь нэг адил зурчих гээд байсан. Тийм учраас зарим нэгийг нь одоогийн хүмүүсийн дүр төрхөөр төлөөлүүлсэн” хэмээн учирлажээ. Эндээс харвал АН-д цаг нь болохоор “Ардчилал” гэж хашхираад гэнэтхэн гараад ирээд аймгийн удирдлага болдог, зэс нь цухуйхаар Чингис хааны шадар туслах болчихдог үлгэрийн баатрууд буюу орчин цагийн шинжлэх ухааны хэллэгээр бол хий үзэгдлүүд гарч ирээд ч байгаа юм шиг ойлгомжгүй, хошин урлагийн нэг гайгүй үзэгдэл болох дүр зураг Эрдэнэтэд өрнөөд байна. Энэ хоёр зургийг сайн ажвал аймгийн ИТХ-ын дарга байсан Б.Мягмарсүрэн Чингис хааны есөн өрлөг жанждын нэг Сүбээдэй, Хувилай, эсвэл Боорчи, Мухулайн аль нэгний дүрд хувилчихсан сууж байна. Арай Европыг байлдан дагуулж өмнөө сөхрүүлсэн өрөөсөн нүдэт Зэв жанжинтай адилтгаад зурчихаагүй нь аз гэмээр ч юм шиг. Түүний дэргэд ШАК фракцын зарим эрхмүүд, ардчиллын партизанууд өөрсдийгөө баатруудын дүр мөнхөлж амжсан байх юм. Эндээс харвал “Хөх Монгол”-д зочилсон гадныхан бол “Танай аймгийн хурлын дарга Б.Мягмарсүрэн Чингис хааны шадар баатар Сүбээдэйтэй яасан адилхан юм бэ. Удмынх нь хүн үү” гэж асууж эрдэнэтчүүдийн бөгсийг нь улайлгаж мэдэх нь.              Ардчилал бол энэ цаг үед амьдарч байгаа миний чиний бид бүгдийн өмч. Түүнээс биш 1990-ээд онд Монголд ардчиллыг авчиралцсан, тэдний үйл хэргийг залгамжилсан хэдэн хүний хувийн өмч биш. Ардчиллын партизанууд, тэдний залгамжлагчид Ардчиллыг өмчлөх ёсгүй байсаар. Татвар төлөгчдийн 3.2 тэрбум төгрөгөөр нэг бортгон малгай барьчихаад түүндээ өөрсдийнхөө, нэг фракцын нөхдийнхөө зургийг баатруудын дүрээр амилуулахыг Ардчилал гэдэггүй байх. Б.Мягмарсүрэн тэргүүтэй хэдэн хүний зургийг үлгэрийн баатрын дүрээр амилуулах гэж Эрдэнэт хот, Орхон аймгийн олон зуун мянган татвар төлөгчдийн 3.2 тэрбум төгрөгийг зарцуулах ёстой юу. Энэ чинь Ардчилал юм уу. Тэгвэл өнөөдрийн эрх баригчид буюу МАН-ынхан “Тэд 13 дугаар зуунд оччихож, бид тэгвэл 2200 жилийн өмнө буюу Хүннү гүрний их хаан Модун шаньюгийн цагт очно. Би Атилла хааны удмын хүн” гээд бас нэг бортгон малгай бариулж эхэлвэл эрдэнэтчүүд хаана амьдрах вэ, ардчилагчид аа. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ