ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засаг даргын хамгийн том амбиц нэг өрхийн нэг гишүүнийг ажилтай болгох
Засаг даргын хамгийн том амбиц нэг өрхийн нэг гишүүнийг ажилтай болгох
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут 100 хоногийн ажлынхаа хүрээнд нийгмийн томоохон зорилт дэвшүүлсэн нь “Нэг өрхийн нэг хүнийг ажилтай болгох” хөтөлбөр юм. Иргэдийн өмнө хүлээсэн уг хариуцлага, амлалтаараа Орхон аймгийн МАН-ын хороо Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Иймд энэ дөрвөн жилд Засаг дарга Д.Батлут хамгийн том амбицаа биелүүлэхийн төлөө хүч бололцоогоо дайчлан ажиллах биз ээ. Уг ажлын эхлэл нь аймгийн Засаг дарга Д.Батлут, ҮЭХ-ны дарга М.Батцоож, “Ажил олгогч эздийн холбоо” ТББ-ын тэргүүн н.Цэдэнсодном нар “Орон нутгийн нийгмийн түншлэл”-ийг бэхжүүлэх буюу ажлын байрыг хадгалах, цалин, орлогыг бууруулахгүй байх, хямралын үед төр, хувийн хэвшил хамтарч уян хатан бодлого баримтлах чиглэлээр “Санамж бичиг”-байгууллаа. Дээрх санамж бичиг нь орон нутгаас хэрэгжүүлж буй “Эрдэнэтчүүд бид эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөр буюу нэг өрхийн нэг гишүүнийг ажлын байраар хангах зорилттой уялдаж байгаа юм. Тодруулбал, Орхон аймгийн 2380 өрхөөс нэг ч иргэн хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгааны хүрээнд тэднийг ажлын байраар хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Аймгийн Засаг дарга 100 хоногийн ажлаа танилцуулах үеэр өгсөн мэдээллээс дараахь мэдээллийг онцолж байна 6.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгахаар болжээ            Хөрөнгөгүйн улмаас саатаад байсан 1А хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад уламжилж эхний ээлжинд шаардлагатай дэд бүтцийн зардал буюу 6.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгахаар Засгийн газарт саналаа хүргүүллээ. Ингэснээр Орхон аймагт 1230 айлын орон сууц ашиглалтад орох суурь тавигдаж байгаа юм. Цэвэрлэх байгууламжийг эзэнтэй болгоно        2013 оноос Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга хугацаандаа ашиглалтанд орж амжихгүй байгаа шалтгаан нь улсын төсвийн санхүүжилт удаашрах зарим тохиолдолд төсөвлөгдсөн хөрөнгө нь төсвийн тодотголын үед хасагдсан байна. Үүнийг шийдвэрлэхэд холбогдох яам руу саналаа хүргүүлсэнээс гадна эзэмшлийг нь тодорхой болгохоор ажиллаж байна. Булган аймагтай хамтран ажиллахаар боллоо                  Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд Орхон-Булган аймаг дөрвөн жил тутам хамтран ажиллах гэрээ байгууллаа. 2016-2020 оны гэрээний хүрээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Гамшиг осол болон гал түймэртэй тэмцэх зэрэг 15 чиглэлээр 58 ажил хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар боллоо. Гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд жил тутам гэрээний биелэлтээ дүгнэж ажиллана. “Буган Орд”-ын гэрээг цуцалжээ            Аймгийн Засаг даргын А /412 дугаар захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгалаа. Шалгалтын хүрээнд ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон “Буган Орд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Шанд, Хабитатын чиглэлд дахин тендер зарласан. Шалгаруулалтын дүнд хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж маршрутыг нь шинээр баталжээ. Мөн нийтийн тээврийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж байна. “Бранк 1”-ийг жинхэнэ жишиг хотхон болгосон байна              Аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн “Бранк 1” байрны оршин суугчдын хүсэлтийн дагуу уг нийтийн байрны нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр 30 гаруй жил болсон байрны цахилгаан, бие засах газар ашиглагдах боломжгүй гэж оршин суугчид нь хэлж байсан. Иймд орон нутгийн зүгээс дэмжлэг хүсч буйгаа уламжилсан юм. Үүний дагуу Засаг дарга Д.Батлут Хотын захирагчийн алба, ГХБХБГ болон Засаг даргын орлогч С.Батжаргалд эл асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгосон. Уг байрны цахилгаан холболт нь гэмтэлтэй, бие засах өрөөгүй, дээвэр нь нурчихсан, дотор засвар нь муудсан байсныг яаралтай засч өрх бүр өрөөндөө “00”-ын өрөөтэй болж цахилгаанаар хангагдаад байна. Үүнийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдсэн юм. Эл байранд 20 гаруй өрх амьдардаг аж.    Д.Батлут: Төрийн тусын тулд хувь хүн амьдардаггүй Хувь хүний тусын тулд төр ажилладаг                Энэ үгийг өөрийн багийнхандаа хандаж нэг бус удаа аймгийн Засаг даргын шуурхай дээр хэлсэн Д.Батлут дарга Засаг даргын 100 хоногийн үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ ч төрийн албаныханд хандан хатуухан сануулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын зүгээс ирэх жилүүдэд хийж бүтээхээр зорьж буй зарим ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА