НЯМ
2025.05.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Оффшортон Д.Батбаярыг эрэн сурвалжилж, Эрдэнэтээс олжээ
Оффшортон Д.Батбаярыг эрэн сурвалжилж, Эрдэнэтээс олжээ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн клубээс эрхлэн гаргасан оффшор бүсэд данстай дэлхийн хэмжээний улстөрч бизнесмэнүүд болон бусад нэр хүндтэй хүмүүсийн талаарх мэдээлэл ил болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Монголчууд бид юун тоон дотор үсэг цохиж явах манатай гадаадад мөнгөө нуусан хүн байхгүй гэж мэдэмхийрч байтал харин ч оффшор бүсэд нэг байтугай нэлээн хэдэн компанитай, түүнийгээ ор тас мартсан, эсвэл үнэхээр татвараас нуун далдлах зорилгоор компани байгуулсан эрхмүүдийн нэр ил болоод байгаа. Оффшор бүсэд нэг биш нэлээн хэдэн компанийг бусадтай нийлэн байгуулсан Монгол улсын иргэн Даваагийн Батбаярын талаар өнгөрсөн хаврын эхэн сараас “тэр бөхийн нэр хэний хэн бэ” гэдэг шиг энэ хүн хэн бэ гэж ирээд шуугисан. Монголчуудын хувьд хамгийн сайн мэддэг Даваагийн Батбаяр энэ үед ганцхан, эх хувиараа байлаа гэхэд буруудахгүй. Цагтаа УИХ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхий сайдын Эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх гэсэн цол гуншинтай Даваагийн Батбаяр бол Япончуудын сайн мэдэх “Мэхний их дэлгүүр” хочтой мэргэжлийн сүмогийн маэгаширагийн дээд зиндаа хүртэл дэвшин барилдаж байсан бөх учраас хамгийн түрүүнд түүний нэр оффшор данстан болоод амжсан даа. Даваагийн Батбаяр ч хийгээгүй хэргийнхээ төлөө юу гэж амаа хамхиад явахав. Хамгийн түрүүнд “Би гадаадад оффшор дансгүй” хэмээн мэдэгдэл хийж өөрийгөө шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан удаатай. Яг сонгуулийн өмнөхөн санагдана, Авлигатай тэмцэх газраас “Оффшор данстан Даваагийн Батбаяр бол та биш байна” гэсэн албан бичгийг АТГ-аас Кёкшюүзан Батбаярт өгчээ. Энэ талаас нь харвал “Мэхний их дэлгүүр”-ийн хувьд ямар ч байсан оффшорчин биш болоод, шалгадаг байгууллагаас нь хамааралгүй болохыг нь тогтоов. Тэгвэл оффшор бүсэд 3-4 компани эзэмшдэг “том гар” болох Даваагийн Батбаяр гэж хэн бэ хэмээн монголчууд битүүхэн хайсан. Бүр зарим нэг нь түүний гэгээн дүрийг ч болтугай харах юмсан хэмээн мөрөөдөж суутал Даваагийн Батбаяр буюу оффшор бүсэд компани байгуулсан эрхэм яах аргагүй та бидний дунд Эрдэнэтийн гудамжаар халаасандаа гар хийсэн шигээ алхаж явсан гэвэл та итгэх үү. “Монгол HD” телевизийн сэтгүүлчид Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн клубээс гаргасан оффшор бүсэд компанитай манай улсын томоохон улстөрч, төрийн албан хаагчдын талаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнийн нэр оффшор бүсэд данстай эрхмүүдийн нэг байсан төдийгүй түүний ард өнөөх эрээд эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд болсон оффшортон Даваагийн Батбаяр гараад ирэх нь тэр. Даваагийн Батбаяр бол Орхон аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч, 2012-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оны долоодугаар сараас аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаа эрхэм юм. Бүр тодруулбал, Эрдэнэтчүүдийн сайн мэдэх “Эрдэнэт зочид буудал”-ын эзэн, “Баян” худалдааны төвийн хувь эзэмшигч гэх тодотголтой хүн гэдгийг зарим нь гадарладаг. Өнөөдрийн байдлаар Панамын оффшор бүсэд Даваагийн Батбаяр “ABROS Co LTD” “CUMAX Co LTD” “IMPOX Co LTD” гэсэн гурван компанийн хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн байх юм. Түүний хамтрагч нь өнөөх алдарт Х.Бум-Эрдэнэ буюу Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга. Х.Бум-Эрдэнэ, Даваагийн Батбаяр нар “ABROS Co LTD” компанийг 2007 онд Панамын оффшор бүсэд байгуулж 2016 он хүртэл ажиллуулсан байж мэдэх гэнэ. Тэд энэ компанийг байгуулахдаа хоёр талаасаа 25 мянган ам.долларыг босгон нийтдээ 50 мянган ам.долларын дүрмийн сантайгаар байгуулжээ. Энэ компани өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байж мэдэх гэнэ. “Монгол HD” телевизийн Мэдээний албаныхан энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнээс тайлбар авахад “Би нэлээн хэдэн жилийн өмнө ийм компани байгуулсан. Хятадуудтай нийлж уул уурхайн чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн байсан ч бүтээгүй. Одоо үйл ажиллагаа явуулдаггүй учраас татан буугдсан” гэдэг хариулт өгөөд байгаа ч түүний 2015, 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхаарлыг татаад байгаа. Түүний ХОМ-тээ гаргасан “Умбайн шим” гэдэг компани Даваагийн Батбаяртай холбогдоод байгаа. Тэгвэл Даваагийн Батбаяр гэж хэн бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Аймгийн МАН-ын хорооны энэ цагийн шилдэг боловсон хүчин, Эрдэнэтийн өнгөтэй, мөнгөтэй эрхмүүдийн албан бус судалгаанд “Эрдэнэт зочид буудал”-ын эзэн, “Баян” худалдааны төвийн нууц ноёнтон гэх Даваагийн Батбаярын талаар аймгийн ИТХ-ын цахим хуудсанд ингэж танилцуулжээ. 1982-1991 онд бүрэн дунд сургууль 1991-1995 онд ХААИС-ийн экологич 2003-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль дүүргэсэн, экологич, эрх зүйч мэргэжилтэй. 1996-2000 онд “Дамбо трейд” компанийн захирал 2000-2013 онд “Умбайн шим” компанийн захирал 2012, 2016 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, НАМЗХ-ны тэргүүлэгч, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч хэмээн бичсэн байна. Дээрх мэдээллээс харвал Даваагийн Батбаяр бүрэн дунд боловсролыг 9 жилийн хугацаанд эзэмшсэн байх юм. Нэр нэгтний чих нэг гэгчээр Эрдэнэтийн Даваагийн Батбаяр бусдын нэрээр буюу Кёкшюүзан Даваагийн Батбаярын нэрийн дор нуугдан “Оффшортон Даваагийн Батбаяр”-ыг нууж чадсан ч саяхнаас ил болоод ирлээ. Тэгвэл Даваагийн Батбаярын нэр холбогдоод байгаа “Эрдэнэт зочид буудал”, “Баян” худалдааны төвийг ямар мөнгөөр босгосон бүтээн байгуулалт вэ. Даваагийн Батбаярын цаана хэн гэдэг эрхэм нуугдана вэ. Үнэхээр Даваагийн Батбаяр 2000-2013 онд “Умбайн шим” компанийн захирлаар ажиллаж байхдаа “Баян” худалдааны төвийг бариулж, “Эрдэнэт зочид буудал”-ыг өөрийн хөрөнгөөр сүндэрлүүлсэн үү гэсэн асуулт гарч байна. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ энэ оны ХОМ-ийнхээ хуудсанд өөрийн эцгийг Алтанхуяг гэж мэдүүлсэн тухай “Монгол HD”-ийн сэтгүүлчид мэдээлсэн. Харин Эрдэнэтэд “Баян худалдааны төвийн цаад эзэн нь Монгол улсын Ерөнхий прокурор байсан Алтанхуяг гэдэг хүн байдаг” гэх ярианы аль нь үнэн, юу нь худал болохыг тогтоох цаг болсон.            Энэ оны зургаадугаар сарын 29-нд болж өнгөрсөн аймгийн ИТХ-ын сонгуулиар Раншаант багийн сонгогчид Эрдэнэтийн иргэн Даваагийн Батбаярыг бус Панамын татваргүй бүс буюу оффшор бүсэд бүртгэлтэй дэлхийд данстай эрхмийг өөрсдийн төлөөлөгчөө болгон сонгосон байх юм. Г.Батдэлгэр даргатай аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн үсний ширхэгийг тоолох нь халаггүй шалгаад байсан хэрнээ дэлхийд данстай эрхмийг анзаараагүй өнгөрсөн нь юуг хэлээд байна вэ. “Өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид оффшор бүсэд данстай эрхмийг нэр дэвшүүлж болохгүй гэсэн цагаан дээр хараар бичсэн заалт байхгүй. Харин Даваагийн Батбаярын цаана хэн гэдэг эрхэм өөрийн хөрөнгөө оффшор бүсэд нуув. Даваагийн Батбаяр бол нэр төдий л хүн шүү дээ” хэмээн цахим ертөнцөд саналаа илэрхийлсэн бичээчийн үгээр нийтлэлээ өндөрлөж байна. Үнэхээр оффшор бүсэд хөрөнгөө нуусан эрхмүүд Эрдэнэтэд их бүтээн байгуулалт хийгээд, Эрдэнэтийн улс төрд багаа бүрдүүлээд эхэлчихэв үү. Даваагийн Батбаярыг 2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАН шууд сонгох буюу жагсаалтаар суулгасан. Харин одоогийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгосон нь түүнд улс төрийн нөмөр, дээвэр хэрэгтэй болсон уу. Рашаант багийн иргэдийг хууран мэхэлж, оффшор бүсийн бохир хөрөнгөөр хахуульдаж саналыг нь авсан уу. Түүний хамтрагч Х.Бум-Эрдэнэ төрийн албан хаагчийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оффшор компаниудаа яагаад нууцлав. Үүний цаана хаанахын ямар бохир хөрөнгө урсаж буйг таахын аргагүй. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/