ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрэн сурвалжлагч сэтгүүлчид анхдугаар чуулганаа хийлээ
Эрэн сурвалжлагч сэтгүүлчид анхдугаар чуулганаа хийлээ
Монголын Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Монгол” Телевиз хамтран зохион байгууллаа. Чуулган эхлэхийн өмнө Нобелийн шагналт, эдийн засагч Жозеф Шпиглицийн яриаг хүргэсэн. Энэ хүн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг яагаад хөгжүүлэх ёстой вэ гэдгийг товч, тодорхой илэрхийлсэн. Тухайлбал, “даяарчлагдаж байгаа манай дэлхий дээр улс орны эдийн засаг эрүүл байх үндэс нь ганцхан утгаар илэрхийлэгддэг. Энэ нь тухайн улс оронд эрэн сурвалжлах сэтгүүл зүй зөв, эрүүл хөгжиж байна уу гэдэг шалгуур юм” хэмээн тодорхойлсон. Чуулганыг Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нээж, Азийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн холбооны бага хуралд оролцсон талаараа мэдээлэл хийсэн. Азид зохион байгуулсан хуралд дэлхийн 50 орчим орны 370 гаруй сэтгүүлч Непалын нийслэл Катмандуд цуглаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ололт амжилт, чиг хандлагын талаар санал солилцож, туршлага хуваалцсан байна. “Азийг нээхүй” сэдвийн хүрээнд болсон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Азийн чуулга уулзалтын халуун сэдэв яах аргагүй “Panama Papers” байлаа. Хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага, тэдгээрийн сэтгүүлчид болон судлаачдыг татан оролцуулсан “Panama Papers” төсөл нь сэтгүүл зүйн шинэ эрин эхэлснийг тунхагласан юм. Нэг талаас, асар том хэмжээний мэдээлэл, нөгөө талаас, тэр их мэдээлэл дээр ажиллах сэтгүүлчдийн далайцтай хамтын ажиллагаа нь урьд өмнө үзэгдээгүй онцгой жишээ болсныг Колумбын Сэтгүүл зүйн сургуулийн Шейла Коронел онцолсон. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэсэн зарчим л энэхүү төслийг амжилтад хүргэсэн тухай тэрбээр тэмдэглэж байсан. “Panama Papers” төслийн багт ажилласан сэтгүүлчид “Blacklight” гэх платформ дээр бүтэн жилийн турш ажиллаж, сая сая баримтуудыг задалсан. Мэдээж хэрэг технологигүйгээр “Panama Papers” гарч ирэхгүй байсныг ICIJ буюу Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын дата болон судалгааны газрын дарга Мар Кабра онцлоод “Гэхдээ технологи бол зөвхөн эхлэл. Бидний хийсэн бүх юм итгэл дээр суурилсан” гэлээ. Хоорондоо өрсөлддөг 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг нэгтгэсэн ганц юм нь итгэлцэл байжээ. “Монгол HD” телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ: “Манай мэдээний албаны дарга Лхагваа эрэн сурвалжлах чиглэлийн ажлаа сайн хийх бүрт манай телевизийн харилцагч реклам өгдөг газруудын тоо хасагддаг. Мөн миний найз нарын тоо багасч, уулзалтын урилга ч цөөрдөг. Зар сурталчилгаагаар санхүүждэг хэвлэлийн байгууллага эрэн сурвалжлах материал цацах бүрт эрсдэл үүрч байна. Үүнээс яаж гарах вэ гэдгийг бид ярилцах цаг болсон. Солонгосын эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн холбоо мэдээллийн сайтууд дээрээ гурван товчтой лайк даруулахдаа мөнгөөр хэмждэг. Үүнээс жилд 5 сая ам.долларын орлоготой ажилласан байна” гэсэн саналыг дэвшүүлсэн. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр Монголд сүүлийн үед сайн ажиллаж байгаа “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ikon.mn сайтын ерөнхий редактор Ч.Болортуяа, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Р.Саруултөгс, Eagle телевизийн сэтгүүлч У.Болортуяа, “Монгол” ТВ-ийн Мэдээний албаны дарга Э.Лхагва нар санал бодлоо солилцлоо. Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжүүлэх үндэслэл муу байгаа, олон нийтийн сэтгэл зүйд эерэг хандлага төрүүлэх талыг илүү гаргах нь чухал гэдгийг санал нэгтэй ярилцлаа. Мөн чуулганы үеэр хэвлэл мэдээллийн эздүүд хэвлэлийн бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах вэ, хамтран ашигтай яаж ажиллах вэ зэрэг асуудлаар саналаа солилцсон юм. Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулганыг хийсэн нь энэ удаагийн бидний зорилго нэг алхмаар урагшиллаа гэж оролцогчид дүгнэлээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН