БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа хүлээн авлаа
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа хүлээн авлаа
Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н дашнямтай билэгт сайн өдөр “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдсон Хоохорын Бадамсүрэн ажлаа хүлээн авлаа. Гендерекцийн “Оюу” танхимд болсон тамга хүлээлцэх ёслолд тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, ТУЗ-ийн гишүүн Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, О.Орхон, М.Мөнхбаатар, Б.Доржсэмбэд нар ирсэн байлаа. Ажил хүлээлцэх комиссын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн Хөлсөөр ажил гүйцэтгэх тухай тогтоолыг хүчингүй болгосон тухай, үйлдвэрийн захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнтэй Хөлсөөр ажил гүйцэтгэх тухай тогтоол батлагдсан тухай, тус үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22, 23 тоот тогтоолыг уншиж танилцуулсан юм. Үүний дарааЦ.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын тамгыг Х.Бадамсүрэнд гардууллаа. “Жаст” группын 100 сая ам.долларын асуудал Английн шүүх дээр байгаа Энэ үеэр Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн өнгөрсөн гурван жил 10 сарын хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч тайлагнаж ирэх жилийн төсвийн төсөл, төсөөллөө танилцуулсан. Тэрбээр хэлсэн үгэндээ “Бизнес хөгжиж байгаа газарт өр авлага, өглөг байдаг. Зээл авдаг, түүнийгээ эргэн төлдөг зарчим үйлчилдэг. Үйлдвэрийн хувьд Казахстаны Балхашмыст 9.8 мянган тонн зэсийн баяжмал өгснөөс үүдсэн 10 сая ам.долларын авлагын асуудал байгууллагын балансыг эхнээс нь зөрүүтэй гарахад нөлөөлсөн. Бид энэ өрийг барагдуулах талаар нэлээн хөөцөлдсөн. Казахстаны тал 10 сая ам.доллар өгнө гэж байгаа ч өгөх төлөв нь сайн харагдахгүй байгаа. Мөн улс төр бизнесийн томоохон бүлэглэлийн дэмжлэгтэй хийгдсэн “Жаст” группын Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан 100 сая ам.долларын асуудал Английн шүүх дээр байгаа. Эхний хурлаар шүүхээс манай үйлдвэрийг 53 сая ам.доллар төлөх тухай шийд гарсан. Хэрэв энэ шийдийг хүлээн авбал үйлдвэрт нэлээн хүнд тусна. Бид шүүхийн дараагийн шатанд хандаад байгаа” хэмээсэн юм. Үйлдвэрийн цех, нэгж тасгуудаар явж, нэгбүрчлэн танилцана Харин Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Эдийн засгийн хямралтай, хүнд хэцүү цагт Ц.Даваацэрэн захиралтай үйлдвэрийн хамт олон, удирдлагын баг хэмнэлтийн бодлогыг баримталж сайн ажилласаныг бид мэднэ. Цаашид үйлдвэрийн ажил уламжлал, шинэчлэлийн бодлого дээр тулгуурлан явах болно. Маргаашнаас эхлэн би үйлдвэрийн цех, нэгж тасгуудаар явж ажилтайгаа нэгбүрчлэн танилцана. Монголын төрөөс үйлдвэрийн хувь заяаг авч явах хүндтэй, хариуцлагатай үүргийг надад хүлээлгэсэн. Үүнийг үйлдвэрийн ажилчдынхаа хамт нэр төртэй хийж гүйцэтгэнэ. Энэ ажилд маань үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд дэмжиж туслана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Дараа нь ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид “Уурхайчин би” дууг дуулсанаар албан ёсны арга хэмжээ өндөрлөсөн юм.
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ