ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Юун дахин сонгууль вэ, мал тооллого болж байна, маргаашнаас шинэ жилийн баяр......
Юун дахин сонгууль вэ, мал тооллого болж байна, маргаашнаас шинэ жилийн баяр......
АН-ын зургаадугаар Их хурал нийслэл хотноо хоёр өдөр хуралдаж өндөрлөв. Үүний дараа тус намын дарга З.Энхболд их хурлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр МАН-ын удирдлага буюу эрх баригчдад хандан зургаан заалт бүхий шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Уг зургаан зүйл заалтын нэгд “Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулах Улсын дээд шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх” гэжээ. Ёстой “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг үгийг Орхон аймгийн АН-ынханд хэлмээр санагдлаа. Бид “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо” гэж ярьдаг. Энэ үг Орхон аймгийн АН-ын мянга мянган жирийн гишүүн, дэмжигчдэд хамааралгүй. Харин аймгийн АН-ын гол цөмийг бүрдүүлэг ШАК, “Шонхор”, “МоАХ” зэрэг фракцийн удирдлага нэр бүхий нөхөд, намын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, дэд дарга С.Сувдаа, Б.Мягмарсүрэн, Р.Гантулга нарт хамгаас илүү хамаатай. Дээр нь тус намын хорооны нийт гишүүдэд ч хүртээлтэй. Ний нуугүй хэлэхэд мордохын хазгай гэгчээр 2015 оны эхээр хуралдсан аймгийн АН-ын хорооны хурал 2016 оны сонгуулийн ялагдлын үндэс байсан гэдгийг тус намын зарим нэг хүн хэлдэг. Учир нь тус хурлаар “ШАК”-ынхан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага болох Д.Даваасамбуу, Б.Намхайнямбуу, Тамгын газрын дарга Д.Баттулга, Боловсон хүчний хэлтсийн дарга Ш.Батдэлгэр нарын эрх мэдэл, мөнгө хөрөнгөний дэмжлэгийг авч УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг Орхон аймгийн АН-ын дарга болгосон үйлдэл нь сонгуулийн ялагдлын үндэс болсон аж. Намын хорооны хурлаар М.Батчимэг арай гэж өрсөлдөгч Ц.Батхуягаас нэг хүний саналаар илүү гарч тамга атгасан. Сүүлд намын хорооны зарим нэг гишүүний амнаас “Ерөнхийлөгчийн хүн гэгддэг М.Батчимэгийн төлөө С.Сувдаа, Ц.Батхуяг хоёр саналаа өгсөн байдаг юм” хэмээснийг сонсоод тухайн үед нэг их итгээгүй. “УИХ-ын эрхэм гишүүн” гэсэн цол гуншинтай М.Батчимэг арай гэж аймгийн намын хороог удирдах эрхийг авсан нь нэг талаар түүх болон үлдэж буй ч нөгөө талдаа аймгийн АН-ын хувьд сонгуульд ялагдах, намын гишүүд хагаралдахын үндэс эндээс эхтэй. Намын хорооныхоо нийт гишүүдийн дөнгөж 50 хүрэхгүй хувийн дэмжлэгийг авч байсан М.Батчимэг даргын улс төрийн нүүдэл, гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байдал нь 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуультай тулж ирсэн. Гэм нь урдаа гэмшил нь хойноо гэгчээр М.Батчимэг хэрэг бишдэж мэдэхийг анзаараад хариуцлагаас мултрахын тулд бушуухан гэгч нь намын даргын тамгаа өгсөн. Дээр нь түүний хувьд УИХ-ын сонгуульд Орхон аймгаас өрсөлдөх холын бодолтой байсан ч энэ мөрөөдөл нь талаар болохыг бас мэдэрсэн. Гэхдээ нэгэн зэрэг буюу намын даргын тамгаа өгөөд дээр нь “би Орхон аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй” гээд хэлчихвэл түүний хувьд ёстой хэн ч биш болох байсан учраас тэгэж дуугараагүй амаа барьсан. Хожим нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бүхэн аймгийн АН-ын сонгуулийн ялагдлын үндсэн шалтгаан юм. “ШАК”-ынхан аймгийн ИТХ-д нэр дэвших 33 хүний нэрээ зоогоод, бараг л орондоо унтаж байсан эрхмийг хүртэл багтаагаад, үсээ ч самнаж нүүрээ ч угаагаагүй суусан нэгнийг гэрээс нь дуудаж нэр дэвших эрхээр шагнаж шооконд оруулаад балласан. Нөгөө талд “Шонхор”-ынхон аймгийн ИТХ-д өрсөлдөх боломжтой өөрсдийн 18 хүний нэрээ зоочихоод “ШАК”-аас нэрээ өгөхийг гуйгаад өнөөдүүл нь утсаа салгаж, гэдийгээд. Үнэхээр ялна гэсэн дүрдээ хэт итгэчихсэн, амьдралаас тасарчихсан, мөнгө хөрөнгөтэй болчихсон тэдэнд сонгогчид бол юу юм бэ гэж хашхирахад бэлэн байсан. Сүүлдээ аймгийн Сонгуулийн хорооны шаардлагад хоёр тусдаа нэр барьж гүйлдээд сонгуулийн хорооны үүдэн дээр бие биенээ нударгалаад, хаалга үүдийг нь дэлбэ татчих гээд аархуу байсан. Үүнд аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Батдэлгэр тодорхой хэмжээнд буруутай. Энэ нөхдүүд Сонгуулийн хорооны үйл ажиллагааг тасалдуулах гэж, нээлттэй хаалгыг нь хаах гэж байсныг цагдаад өгөөд шалгуулахад буруудахгүй. Энэ бүхэн аймгийн АН-ын сонгуулийн ялагдал болсон. “ШАК”-ынхан шүүхээр яваад Улсын дээд шүүхийн шийдвэр гаргуулсан ч өнөөдөр нэгэнт “галт тэрэг хөдөлчихсөн”. Хэзээ улстөрчид, улс төрийн намууд шүүхийн шийдвэрийг нэг их тоож байлаа. Зүгээр л нэг цагаан цаас гэж л хардаг. Одоо “Стоп кран” татах ямар ч боломж байхгүй. Харин ийм байдалд хүргэсэн, намаа ялагдуулсан фракцынхандаа хариуцлага тооцох нь зүйтэй болов уу. Алдаагаа өөрсдөөсөө хайгаад, хариуцлагагүй нөхөддөө улс төрийн хариуцлага тооцож чадвал, сонгогчид та бүхнийг өөр нүдээр харах болов уу. Юун дахин сонгууль вэ, мал тооллого болж байна, маргаашнаас шинэ жилийн баяр эхэллээ шүү. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА