ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”, Х.Бадамсүрэн хоёр зүүрмэглэж байна
“Эрдэнэт үйлдвэр”, Х.Бадамсүрэн хоёр зүүрмэглэж байна
           Тус үйлдвэрийн удирдлага солигдоод МАН-ынхны хувьд ёстой “шинэхэн дээрээ соньхон” гэгчээр өөрчлөлт хийгээд хөдөлгөөнд оруулж эхэлнэ гэж байсан хүлээлт таг чиг болжээ. Бүр сүүлдээ чихэндээ ч итгэмээргүй зүйл дуулдана. “Гендерекц” хавиар дэд захирал, хэлтсийн дарга нартай уулзахаар очсон хүмүүсийн нүд орой дээрээ гарах дөхсөн болтой. Зарим нэг дарга нар өрөөнд нь орохлоор “чишш” гэж долоовор хуруугаар хошуугаа дарж байгаад бичгээр харилцдаг болсон гэнэ. Эндээс харвал удирдлага дарга нарын өрөөнд нь тагнах, чагнах төхөөрөмж тавьчихсан юм болов уу даа, янз нь. Тэгээд элдэв асуудалд орохгүй гэсэндээ бичгээр албан өрөөндөө харилцах хэмжээнд хүрсэн юм болов уу. Үйлдвэрийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар өмнө нь ”Фортуна” Б.Батбаярын  Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр үед өрөөнийнх нь таазанд чагнах төхөөрөмж тавьсан байсныг илрүүлж цагдаа, тагнуулынхныг нэг хэсэг ажилтай болгоод байсан. Тэгэхлээр энд тэнд хэн нэгнийг тагнах, чагнах төхөөрөмж дагаад байдаг бололтой. Харин үнэхээр тийм бол тэрхүү чагнах төхөөрөмжийг 49 хувийн талаас уу, төрийн талаас уу гэдэг нь ихээхэн сонирхол татаж мэднэ. Шинэ захирал Х.Бадамсүрэн ажлаа аваад хоёр долоо хонож байгаа ч одоогоор ямар нэгэн халаа сэлгээ хийгээгүй байгаа. Бүр хэвлэлийн төлөөлөгчөө ч солиогүй гэнэ. Томоохон ажил албан тушаал дээр очсон хүмүүс эхлээд жолооч, нарийн бичиг, хэвлэлийн төлөөлөгчөө өөрчилдөг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Нийтийн жишгээс гажихгүй болов уу гэж шинэ захирлыг харж буй аймгийн МАН-ынхан одоохондоо гайхаж, эхний нүүдлийг нь битүүхэндээ харж байх шиг. Дээр нь түүний эргэн тойрон дахь хүмүүс өмнөх захирлын дотны нөхөд хэвээр байгаа аж. Эсвэл Ц.Даваацэрэн захирлын үед чемоданаа чирээд Эрдэнэтэд ирсэн нөхдүүд “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгтэй ТОП менежерүүд гээд өөрсдийгөө рекламдсан юм болов уу, янз нь. 2013 онд цагаан сарын өмнөхөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар Ц.Даваацэрэнг томилогдонгуут тухайн үеийн Ч.Ганзоригийн талынхан дуу дуугаа авалцан ажлаас чөлөөлөгдөх  өргөдлөө өгч байсан удаатай. Тэгвэл ийм дүр зураг энэ удаад харагдахгүй нам гүмхэн байгаа нь араасаа хардлага дагуулж зарим нэгний хувьд “эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” зарчмаар Ц.Даваацэрэнгийн дагуулууд хэзээ нутгийн зүг хүлгийн жолоо залах бол гэж харж байна. Гэтэл шинэ захирал Х.Бадамсүрэн одоог болтол ганц ч нүүдэл хийхгүй байгаа нь гайхшрал төрүүлэх шиг. Энэ бүхнийг батлах гэсэн үү, ямартай ч албан бус ийм нэгэн мэдээлэл хөвөрч эхэллээ. Ирэх оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр болтол үйлдвэрийн удирдлага Х.Бадамсүрэн бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийхгүй байх үүрэг хүлээсэн гэсэн шуум гарч байна. Энэ дэл сул яриа тус үйлдвэрийн Д.Цэрэнбадам даргатай Хууль зүйн хэлтэс хавиас гарч байгааг нотлох хүн ч мэр сэр таарах юм. Бүр зарим нь барин тавин тааварлахыг нь яана гээч. Тухайлбал, “Иргэдийн төрд итгэх итгэлийг үйлдвэрийн 51, 49 хувийг эзэмшигчид тун анхаарч байна. Массын уур амьсгалыг дарахын тулд Ерөнхий захирлыг сольсон. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль болтол Х.Бадамсүрэн бүтцийн өөрчлөлт хийхгүй. Тэгээд ч Ц.Даваацэрэнг уул уурхайд хөтөлж оруулсан хүн нь Х.Бадамсүрэн аж. Энэ хоёр Өмнөговийнх. Тиймээс өмнөх захирлын бүрдүүлсэн багийг яаравчлан хөндөхгүй байх талаар ТУЗ дээр хоёр тал тохиролцсон” хэмээн мэдэмхийрэхийг сонслоо. ”Энэ бүхнээс харвал Х.Бадамсүрэн тэр болтол  Ерөнхий захирал нэртэй билэгдлийн чанартай зүүрмэглэсэн удирдлага байх бололтой, нэг хэсэгтээ л. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ