БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орлогч захирлуудын өөр нэгэн хувилбар....
Орлогч захирлуудын өөр нэгэн хувилбар....
      “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал болчих санаатай нөхдүүд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын хөшигний ард Цагаан байр хавиар эргэлдэж байгаа гэнэ. МАН-ын удирдлагуудын төвшинд ийм нэгэн хувилбар явж байгаа, бараг л шийдэгдэх болов уу гэх албан бус мэдээлэл гарч байна. Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар З.Ганбаатарын нэр дуулдаж байх юм. Тэрбээр гавьяаныхаа амралтад гарсан. Гэхдээ түүнийг энэ албан тушаалд зүтгүүлж буй хүмүүс дотроо юу эсийг төлөвлөснийг хэн мэдэхэв. Харин үйлдвэрийн ажилчдын хувьд одоо байгаа тэтгэвэрийн хөгшнийг бушуухан шиг гавьяаныхаа амралтад гараад зайгаа тавиад өгөөсэй гэж хүсч, хүлээж байгаа нь нууц биш. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга асан Д.Дэлгэрбаярын нэр бас нэгэн орлогч захирлын суудалд  дуулдана. Түүнийг намын дарга М.Энхболдын дэмжлэгээр энэ суудалд сууна гэж таамаглаж буй. Харин бас нэгэн орлогч захирлаар бусдын таамагт төдийлөн нэг их ороогүй “битүү морь” болох хүний нэр дуулдана. Булган аймгийн Засаг дарга асан Маанийн Оюунбат үйлдвэрийн орлогч захирал болох гэнэ. Ирэх онд 60 нас хүрч байгаа түүнийг Булганыхан энэ удаад дэвшүүлэн зайлуулахаар дээд төвшинд тохиролцоо хийсэн сураг чих дэлсэж байна. М.Оюунбат Булган аймгийн Засаг даргаар 12 жил ажилласан. Одоо аймгийн ИТХ-ын даргаар ажилладаг. Булган аймгийн МАН-ын шинэ үеийнхэн түүнийг дэвшүүлэн зайлуусанаар орон нутагтаа өөрсдийн дүрмээр улс төрийн тоглолт хийх боломжтой болно. Энэ оны зун болсон Булган аймгийн ИТХ-ын сонгуулиар орон нутагт МАН, АН-ынхан ойролцоо суудал авчээ. Энэ үеэр М.Оюунбат аймгийн Засаг дарга болохоор зүтгэсэн аж. Харин Булганаас УИХ-ын сонгуульд гарсан “сахал” Д.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн хүн болох Г.Батзоригийг  аймгийн Засаг дарга болгосон. М.Оюунбат ч зүгээр хараад суухгүй учраас өөрийн нөхдөө уруу татан АН-ын талд орно гэж намынхнаа айлгасан сураг байдаг. Энэ бүхний эцэст М.Оюунбат аймгийн ИТХ-ын дарга болсон. Харин аймгийн намынхан нь түүнийг Булганы улс төрөөс холдуулахын тулд ийнхүү дэвшүүлэн зайлуулахаар шийдэж багагүй хчиээл зүтгэл гаргасны үр дүнд М.Оюунбатыг Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал болгохоор төлөвлөжээ. Ингэснээр Орхон аймгийн иргэдэд ч ашигтай гэх яриа гарч байна. 2012-2016 онд Булган, Орхон аймагт АН-ынхан төрийн эрхийг атгаж байсан ч хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гавьтай ажил хийгээгүй. Дундын суурьшлын бүс байгуулна, дундын нисэх онгоцны буудал хийнэ гэж том том бүлтэрч байсан АН-ынхан амнаас цааш нэг их хол гавиагүй. Харин энэ удаад хоёр аймгийн эрх мэдлийг атгаж байгаа МАН-ын төлөөллүүд багагүй нарийн төлөвлөгөө боловсруулсаны эцэст М.Оюунбатыг үйлдвэрийн орлогч захирал болгож нэг нүүдэл хийнэ. Харин дараагийнх нь нүүдэл бол Булган аймгийн ИТХ-аас манайхнаас гарч байгаа санал санаачлагыг дэмжиж, Дундын суурьшлын бүс байгуулахаас эхэлнэ Дэнж, Эрдэнэ багийнхан Булган аймгийн Бугат сумын нутаг дээр амьдардаг манайхны зовлонг тус аймгийн ИТХ-ын хэмжээнд шийдэхээр талууд тохиролцсон бололтой. Өнөөдөр манай аймгийн улс төрд Булган гэсэн мини фракц байдаг. Нэг хэсэг энэ фракцын нүүр царай нь Б.Мягмарсүрэн байсан бол тэрбээр энэ удаад сул иргэн болсон. Одоо аймгийн улс төрд Булганы фракцыг Д.Дэлгэрбаяр, Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нар төлөөлнө гэж нутгийнхан нь дээлийнх нь захыг мушгидаг гэнэ. Энэ бүхнээс шалтгаалан зарим нэг хүнийг улс төрөөс дэвшүүлэн зайлуулж, Эрдэнэт үйлдвэрийн орлогчоор томилж Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хувьд тун удахгүй орлогчуудаа хүлээн авна хэмээн ярьж таамаглаж байна. Үнэхээр ийм болвол Х.Бадамсүрэнгийн багт 51 хувийн буюу төрийн талаас З.Ганбаатар, Д.Дэлгэрбаяр, М.Оюунбат гэсэн МАН-ын төлөөллүүд багтах бол 49 хувийн талаас Ц.Шинэбаатар, Д.Эрдэнэбилэг нар ороод таван орлогч захирал ажиллана. Ц.Шинэбаатар тэргүүн дэд захирал байх бол Д.Эрдэнэбилэг үйлдвэрийн санхүүг атгах юм уу даа. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ