БЯМБА
2025.05.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Малжуулах 10 сая” , “Студи байгуулах 30 сая” төгрөг дэмжигдэж иргэдийн амь насыг аврах 4.5 сая төгрөг уналаа
“Малжуулах 10 сая” , “Студи байгуулах 30 сая” төгрөг дэмжигдэж иргэдийн амь насыг аврах 4.5 сая төгрөг уналаа
               Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан мягмар гарагт боллоо. Энэ удаагийн сумын ИТХ-ын хуралдаанаар Баян-Өндөр сумын 2017 оны төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт хэвлэлийнхэний анхаарлыг ихээхэн татсан юм. Өмнөх хуралдаанаар сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталж түүнийг хэрэгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлийг, хөрөнгө мөнгөнийнх нь хамт хэлэлцсэн энэхүү хуралдаанд сумын ИТХ дахь МАН, АН-ын бүлгүүд ч ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч байлаа. Сумын Засаг даргаас энэ удаад “ЗДТГ-ыг малтай болгож малжуулахад 10 сая төгрөг”, “Сумын ЗДТГ-т студи байгуулахад 30 сая төгрөг”, “Сумын ЗДТГ-ын байрны дэргэд спорт заал барихад хөрөнгө суулгах” зэрэг олон ажил хийхээр оруулж ирсэнд АН-ын бүлгээс нэлээд шүүмжлэлтэй хандаж, харин иргэнд чиглэсэн өрхийн эрүүл мэндийн төв болоод Орхон аймагт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, наймдугаар сургуулийн спорт заалны хүүхдийн хувцас сольдог өрөөний засварт шаардлагатай 3-10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгаж өгөхийг хүсч, шаардаж байлаа. Сумын Засаг дарга С.Ганцогт “Үнэнийг хэлэхэд Баян-Өндөр сумын Засаг дарга, ИТХ-ын даргын зүгээс түүхэндээ анх удаа 31 төлөөлөгчийнхөө нийтлэг эрх ашгийг харгалзаж үзсэн төсвийг анх удаа оруулж ирж байгаа. Би өмнө нь сумын ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан. Хөрөнгөгүй гарч ирсэн удаа олон бий. Харин энэ удаад та бүхний санал хүсэлтийг тусгасан. Байнгын хороогоор анхан шатнаас нь судлуулан оруулж ирсэн төсөв болсон гэдгийг хэлье. Иргэдийг хүлээж авах, тохижилтын төсөв гэж тусгагдсан. Сумын байраар орж ирэхэд хүний нүдэнд аятайхан харагдуулах, засаж сайжруулахад зориулахаар оруулсан. Хоёрдугаарт, Наран багийн ахмадын байр гэж бий. Дотор засал чимэглэлийг нь аятайхан хийгээд зориулалтаар нь авч явахад шаардлагатай хөрөнгө гэж суулгасан. Сүүлийн гурван жил хөрөнгө оруулалт хүссэн санал ирүүлсэн. Юу ч хийгээгүй. Одоо үүнд зориулж төлөөлөгчдийн гаргасан саналыг эрэмбэлж, Наран багийн иргэдийн саналын дагуу засч янзална. Үүний дараа баг нь өөрөө хариуцаад авч явна. Гуравдугаарт, манай суманд нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ил задгай худалдаа эрхлэлт, хотын өнгө зүс байна. Уурхайчин багийн Худалдааны гудамж гэгчийг байгуулсан. Их хөрөнгө мөнгө гарсан. Үүнийг ашиглах хэрэгтэй. Гудамжинд хүний урсгалыг бий болгож, худалдааг төвлөрүүлэх зорилгоор хэд хэдэн явуулын ТҮЦ байгуулна. Өнгө үзэмж сайтай, ийш тийш нь аваад явчих боломжтой худалдаагаа хийдэг зөөврийн ТҮЦ машинд 20 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Баян-Өндөр сумын ЗДТГ-тай холбоотой хамаатай, тэнд ажилладаг 150 иргэн байдаг. Тогтсон цалин хөлс гэж байдаггүй. Урамшуулал л авдаг хүмүүс байдаг. Тэдэнд шагнал гэж байдаггүй. Энэ бүхнээс үүдээд сум өөрийн мал аж ахуйтай болох зайлшгүй шаардлагатай гэж үзээд 10 сая төгрөгөөр мал худалдан авна. Баян-Өндөр сумын Иргэний танхим, багуудын иргэний танхимд хөрөнгө мөнгө суулгасан. Өмнө нь үүнийг байгуулж тохижуулсан, одоо тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Үүнд хөрөнгө мөнгө суулгасан. Сумын ИТХ-аас гаргасан бодого шийдвэрийг иргэдэд хүргэхийн тулд иргэний танхимд зориулж 20 сая, Баян-Өндөр сумын ЗДТГ-т студи байгуулахын тулд 30 сая төгрөг суулгасан. Ингэснээр та бүхэн ажлаа сурталчлахад дөхөмжтэй болно. Мөн сургууль, цэцэрлэгээс маш их хүсэлт ирсэн. Судалж үзээд, эрэмблээд эхний ээлжинд нэр дурдсан газруудад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө суулгасан. Төсвийн тодотгол хийсэн үед, ирэх он жилүүдэд ээлж дараагаар асуудлыг нь шийднэ. Наймдугаар сургуулийн заалны тохижилт орсон байсан. Судалж үзээд энэ нь өнөөдөртөө яаралтай биш, дараа шийдье гээд “Орхон” цогцолбор сургууль, зургаадугаар цэцэрлэгт хөрөнгө, мөнгө суулгасан. Рашаант багт 10 сая төгрөгөөр хог ангилан ялгах савны асуудал орж ирсэн. Уурхайчин багт хогоо гурав ялгаж хийдэг, хоёдогч түүхий эдийг ялгах хогийн савыг байрлуулахаар хөрөнгө суулгасан. Цагаанчулуут багт хогны сав өгөх мөнгө суулгасан. Эрдэнэт үйлдвэрээс 2200 төгрөгөөр хорны сав гардаг. Дотоод журмаар зарагддаг эд л дээ. “Эрдмин” ХХК-иас 400, “Ачит их” компаниас 3000 поошиг авч айл өрхүүдэд буюу гэр хорооллын багт хогны сав болгож тараахад 10 сая төгрөг тусгасан. Яваандаа гэр хороллын айл өрхүүдийг ийм хогны савтай болгоно” гэлээ. Г.Ганзориг: Хүний эрүүл мэнд малжуулах 10 сая төгрөгнөөс үнэгүй болсон уу                Рашаант багаас сонгогдсон төлөөлөгч Г.Ганзориг “ Зарим хөрөнгө мөнгийг тодорхой болгох үүднээс нэршил, байршлыг нь тодорхой заах хэрэгтэй байна. Наран, Булаг, Рашаант, Цагаанчулуут, Уртын гол багийн иргэд үйлчлүүлдэг “Үйлс бадрах” өрхийн эмнэлэгт 3.5 сая төгрөг тоног төхөөрөмж худалдан авах гэж тавьжээ. Өрхийн эмнэлэгт пульс хэмжигч багаж, эхо аппарат хэрэгтэй. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Мөн зүрхний хэм үздэг аппарат эмч нарт хэрэгтэй байна. Та бүхэн кинон дээрээс харсан, зүрний цохилтыг нэмэгдүүлэх гэж эмч гартаа хоёр юм барьж байгаад тогоор цохиулдаг. Энэ аппарат 4.5 сая төгрөгийн үнэтэй. Үүнийг авах хөрөнгийг шийдэж өгөөч. Өнөөдөр Эрдэнэтэд ийм аппарат “Медипас”-т л байдаг. Таван багийн 20 мянган иргэний эрүүл мэндийг дэмжихэд хэрэгтэй энэ аппаратны мөнгийг суулгаж өгөөч. ЗДТГ, Засаг дарга малтай болох гэж байна. Малаас чинь илүү хүний эрүүл мэнд, амь нас чухал байх. Мал худалдан авч малжуулахыг буруу гэхгүй байна. Төсвийн тодотголоор дахиад хөрөнгө мөнгийг нь оруулчих. Түүнийхээ оронд хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой аппартны 4.5 сая төгрөгийг нэмээд суулгуулах горимын санал гаргаж байна. Наймдугаар сургуулийн спорт заалны хувцас сольдог өрөөний засварын 10 сая төгрөгийг иргэний танхимын хөрөнгөнөөс шийдчих боломж байна. Ийм санал гаргаж байна, санал хураалт явуулж өгөөч. Өнөөдөр бидэнд мал худалдаж авахаас илүүтэй хүний амь настай холбоотой асуудалд хөрөнгө мөнгөө илүү тусгамаар байна” гэсэн санал гаргаж байлаа. Гэвч сумын ИТХ-ын олонхийг бүрдүүлдэг МАН-ын бүлгийн зүгээс асуудалд олонхиор түрий барьж хандаж байлаа. Цөөнх болох АН-ын бүлгийн гишүүн Г.Ганзориг, О.Мөнх-Од нарын гаргасан санал дээр төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулалгүйгээр шууд өөрсдийн гаргасан “Төслийг бүхлээр нь батлах санал” гэдэгтээ санал хураалт явуулж асуудлыг шийдэж байгаа нь сумын ИТХ-д дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд хүний эрүүл мэндийг малтай болохоос дорд үзэж байгаа хэрэг гэж ойлгоход хүрч байлаа. Хэвлэлийнхэн аймаг, сумын ИТХ-ын хуралдаанд сууж түүнийхээ талаар мэдээ, мэдээлэл хийдэг. Энэ удаагийн сумын ИТХ-ын хуралдаанаас харвал олонхийн бүлэг цөөнхийн гаргасан санал, тэр дундаа горимын санал дээр ч санал хураалт явуулахгүй асуудлыг олонхиор шийдэж байгаа нь хэтэрхий ааг бярандаа итгэсэн залуу бөхийн шинж харагдаад байх шиг. Аймгийн ИТХ-ын хуралдаанаас ажвал цөөнх гэлтгүй төлөөлөгчдийн гаргасан санал бүрийг Редакцийн комисс тэмдэглэж аваад тус бүр дээр нь санал хураалгадаг зарчмаар асуудалд хандаж явдаг. Гэтэл сумын ИТХ олны хүчээр бусдыгаа сонсолгүй ганцхан “Оруулж ирсэн төслийг нь дэмжих” гэдгээр санал хураалт явуулж, нэгэн дуугаар ярс хийтэл гар өргөж буйгаас харвал ардчилсан орны парламентат жишигт бүрнээ нийцээгүй харин ч хойд Солонгос, коммунист намтай орнуудын хуралд сууж байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлж байлаа. Энэ байдлаас нь харвал АН-ын төлөөлөгчдөд саналаа өгсөн Оюут, Уртбулаг багийн нийт иргэд, Хүрэнбулаг, Рашаант багийн зарим сонгогчид сумын МАН-ын зүгээс, сумын ИТХ-ын зүгээс 2020 он хүртэл нар харахгүй, тэд ч нар харуулахгүй байж мэдэх нь. Хэдийгээр сумын ИТХ-аас асуудлыг эрэмблэж, ээлж дараагаар шийднэ гэж байгаа ч шийдэх асуудал олон, эрх барих хугацаа дөрөвхөн жил гэдгийг бодолцохгүй бол сайн дүр зураг харагдаж өгөхгүй байна. Аяганы алагаас адууны алаг нь дээр гэдэг үгийг монголчууд зүгээр ч нэг хэлдэггүй дээ. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/