ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ГОК-ын хуулийн хэлтэс Ц.Даваацэрэн тэргүүтнүүдийг хөлдөө чирэх нь ээ
ГОК-ын хуулийн хэлтэс Ц.Даваацэрэн тэргүүтнүүдийг хөлдөө чирэх нь ээ
                “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн энэ оны зургаадугаар сарын эхээр нэгэн тушаал гаргаж өөрийн багийн хамтран зүтгэгч Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдааг өвчтэй эмнэлэгт байхад нь үндэслэлгүйгээр, хууль дүрэм зөрчин ажлаас халсан байдаг. Шалтгаан нь тун энгийн, Өмнөговь нутгийн уугуул, Орхон аймаг дахь Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийн төгсөгчдийн 68-ийн бүлгийн нөхөр, аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбатыг орлогч захирал болгохын тулд. Уг нь Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн удирдсан энэ удаагийн томилгооны баг өмнөх багуудаас өөрийн гэсэн онцлогтой. Эрдэнэтийн 35 жилийн түүхэнд, бүр наашилбал 1990 оноос Монгол захиралтай болсон цагаас хойш түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг орлогч захирлын суудалд суулгасан зэрэг давуу талыг харуулж байсан. Гэтэл тэдний багийн эрчүүд ганц эмэгтэйгээ гадуурхан өвчтэй байхад нь тушаал гаргаж гудамжинд гаргасан. Учир шалтгаанаа тоочоод асуудлаа ам хэлээрээ тавьсан бол арай ч эмнэлгийн орон дээр байгаа хүнд эр бяраа гайхуулах эрчүүд биш байлтай. Тэгээд ч Ц.Даваацэрэн тэргүүтнүүд АН-ын  ялалтын буянаар эрх мэдэл, албан тушаал дээр очсон хүмүүс. АН дахь фракциудын сонгуулийн өмнөх зодоон  авгай хүүхний хэмжээнд хүрч эцэс сүүлд нь эмэгтэйчүүддээ нумаа онилж сумаа тавьсаны нэг нь орлогч захирал С.Сувдааг ажлаас нь халсан явдал болсон. С.Сувдааг ажлаас халсан тушаал гарсны дараа Д.Энхбат албан өрөөнд нь орох гэж мөн ч их яарсан. Машиндаа лам нарыг суулгачихаад “АБК”-гийн гадаа нэг бус өдрийг өнгөрөөсөн. Сүүлдээ хаалгыг нь “Одхүүдэх” тухай дуулдаж байлаа. Удалгүй С.Сувдаа ирж ажлаа хүлээлгэн өгч Д.Энхбат гэдэг хүний нар мандсан. Даан ч тэрхүү нар удалгүй жаргасан түүхтэй. Дээрх ажлаас халсан асуудлаар С.Сувдаа “Ажлаас үндэслэлгүй халсан” хэмээн аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Ажлаас үндэслэлгүй халагдсан хэн ч ийм алхам хийнэ. Ц.Даваацэрэнгийн ажлаас халсан үндэслэлгүй тушаал шүүгчийн өмнө очсон тухай сураг гарангуут Үйлдвэрийн хуулийн хэлтсийнхэн тэвдэн сандарч, Ц.Даваацэрэн тэргүүтнүүд С.Сувдаад “Өргөдлөө шүүхээс авчихаач, ярилцъя, ажилгүй байсан хугацааны мөнгийг тань олгоё” гэж санал тавьсан ч эрчүүдийн хувьд хэлсэн амандаа хүрэхийн тулд хуруугаа ч хөдөлгөөгүй нь харагддаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс С.Сувдаагийн талд шийдвэр гарч Ц.Даваацэрэнгийн тушаал хууль бус болох нь тогтоогдсон байна. Байдал бишдэнгүүт н.Цэрэнбадам даргатай Үйлдвэрийн хуулийн хэлтсийнхэн ямар ч үнээр хамаагүй С.Сувдааг буруутгахын тулд шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах гэж байгаа тухай яриа гарсан. Шүүхийн шийдвэр, үүссэн нөхцөл байдлын талаар орлогч захирал асан С.Сувдаагаас тодруулга авах гэсэн бидний хүсэлтэд “Энэ талаар ярих болоогүй. Шударга үнэн зүйлийн төлөө яваа. Одоогоор энэ талаар ярих боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Гендерекц хавиас гарч байгаа мэдээллээр үйлдвэрийн Хуулийн хэлтсийнхэн шүүхэд С.Сувдааг “Үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан” гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргах тухай дуулдлаа. Их хэмжээний хохирол нь өнөөх алдарт 770 сая төгрөгийн үнэтэй байрны асуудал аж. “Тэрхүү 770 сая төгрөгийн үнэтэй байрыг С.Сувдаа өөртөө тушаал гарган худалдан авч үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан” хэмээн өргөдөл гаргах болсон тухай шуугиж байна. Үйлдвэрийн Хуулийн хэлтсийн гаргаж буй энэ сөрөг нэхэмжлэл эргээд Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгээ хөлдөө чирэх тухай дуулдана. Ямар ч байсан энэ оны зургаадугаар сарын 30-ны байдлаар үйлдвэрийн орлогч захирал мөнгө, хөрөнгөн дээр гарын үсэг зурах эрхгүй байсан. Эндээс харвал С.Сувдаа өөртөө тушаал гаргаад 770 саяар байр авсан гэдэг байгаа олоогүй нэхэмжлэл түмний элэг доог болох нь. Б.Намхайнямбуу, Б.Алтанхуяг, Г.Өлзий-Орших, С.Сувдаа, Д.Даваасамбуу  нарт олгосон 680-770 сая төгрөгийн үнэтэй байр худалдах авах тушаалыг гаргасан хүн нь Ерөнхий захирал Ц.Даваацэрэн гэдгийг Хуулийн хэлтсийнхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. С.Сувдаагаас бусад байр авсан захирлууд хоморгонд нь шүүхийн хаалга татах уу. Эсвэл тушаал гаргаж, байраар захирлуудаа мялаасан Ц.Даваацэрэн хуулийн өмнө буруутах уу гэдэг сонирхолтой өргийг Үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга н.Цэрэнбадам яаран сандран нүүх гээд сууж буй бололтой. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН