БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Даваацэрэнгийн тушаал шүүх дээр унажээ
Ц.Даваацэрэнгийн тушаал шүүх дээр унажээ
              “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, “Эрд сүлж” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Даваацэрэнгийн гаргасан “Эрдсүлж” ХХК-ийн захирал Н.Бэхбаатарыг ажлаас халсан тушаал Захиргааны хэргийн шүүх дээр унасан байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэн Н.Бэхбаатарын “Ажлаас үндэслэлгүй халсан” тухай гомдлыг хянан хэлэлцээд түүнийг ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал, нийгмийн даатгалыг нөхөн олгохыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад даалгасан шүүгчийн захирамж гарсан аж. “Эрдсүлж” Эрдэнэт үйлдвэрийн охин компани юм. Тиймээс ТУЗ-ийн даргаар нь Ерөнхий захирал ажилладаг.       Орхон аймгийн Засаг даргын орлогч байсан Д.Энхбатыг ажилтай байлгахын тулд Эрдэнэт хот дахь Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөл, “68-ын бүлэг”-ийнхэн Ц.Даваацэрэнгээр хүч түрэмгийлсэн тушаал гаргуулж эхлээд түүнийг үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлын сэнтийд тухлуулсан. Гэтэл нэг их удалгүй Оросын талын 49-хувийг худалдан авсан “Mongolian cooper corporetion”  компанийнхан Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлын орон тоог үгүй хийсэн. Ажил үүргээ хэвийн явуулж байсан “Эрд сүлж” компанийн захирал Н.Бэхбаатарыг хууль эрх зүйн үндэслэлгүй ажлаас нь халж Д.Энхбатыг  дарга болгосон байдаг. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс Д.Энхбатыг “Эрдсүлж” ХХК-ийн захирлаар томилсон Ц.Даваацэрэнгийн тушаал хууль бус гэдгийг нотолжээ. Ийнхүү үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн хоёр, гурвын зэрэг хүнийг ажлаас халсан тухай тушаал шүүх дээр бүдэрч үйлдвэр багагүй хэмжээний нөхөн төлбөр төлөхөөр болж байгаа нь тэмээн дээр ямааны гарз болж байна.                 Уг нь үйлдвэрийн захиргаанд Хууль зүйн хэлтэс гэж 20 шахам орон тоотой нэгж ажилладаг. Тэдний хувьд үйлдвэрийн захирлын тушаал шийдвэр хууль зүйд хэрхэн нийцэж байгааг хянах үүрэгтэй. Гэтэл Хууль зүйн хэлтсийн хянасан ажлаас халсан тухай тушаалууд яагаад шүүхийн өмнө бүдрээд байна вэ. Тэгэхлээр үйлдвэрийн хуулийн хэлтсийнхэн юу хийдэг, юу хянадаг албатууд вэ. Өндөр цалин, ахуй хангамж эдэлсэн хэсэг нөхөд үйлдвэрийг хохироохоос бус хамгаалах тал дээр маруухан гэдгээ харуулаад байна уу. Үйлдвэрийн 49 хувийн талынхан удаа дараалан энэ мэтээр шүүх дээр унасан үйлдэлд гарч буй хохирлыг буруутай этгээдээр гаргуулах тухай яригдаж байгаа гэнэ. Ингэснээр ажлаас гэнэт халагдаж хохирсон иргэдийн хохирлыг тушаалд гарын үсэг зурсан Ц.Даваацэрэн, тушаалыг хууль зүйн талаас нь хянасан Хуулийн хэлтсийн дарга нар хариуцахаар асуудал яригдаж байгаа сураг байна. Бид энэ талаар Н.Бэхбаатараас тодруулахад “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн шийдвэр ажилд нь эргүүлэн томилох, хохирлыг барагдуулах тухай гарсан. Шүүх хуралд хариуцагчийн тал болох Эрдэнэт үйлдвэрийн талаас хүн оролцоогүй. Хариуцагчийн тал энэ сарын 10-ны дотор давж заалдах эрхтэй гэдгийг шүүгчийн захирамжид заасан байгаа. Миний хувьд шүүгчийн шийдвэрийг яаж биелүүлэх нь вэ гэдгийг хүлээж байна” гэсэн юм. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ