ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Дамба-Очир гишүүн “Тусгал-1” телевизийг 50 саяар зарж уран бүтээлчдийг гудамжинд гаргах гэж байна
Д.Дамба-Очир гишүүн “Тусгал-1” телевизийг 50 саяар зарж уран бүтээлчдийг гудамжинд гаргах гэж байна
Орхон аймгийн 48-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир сэтгүүлчдийн эсрэг Мэдэгдэл гаргаж,  төрийн түшээ хүн атлаа жижиг сэтгэж, хэрүүл хийж байгаа нь гутамшигтай. Энэ талаар Erdenetnews.mn сайт, “Хотын шуудан” сонины эрхлэгч Н.Мөнхтөр хэвлэлийн бага хурал хийлээ. -УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эрдэнэтийн Дорждамбын Дамба-Очир” гэсэн өөрийн файсбүүк хуудсаараа Мэдэгдэл гээчийг гаргаж, сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг дайралтууд хийж эхэлсэн. Төрийн түшээ хүн олон нийтийн цахим хуудсаар ингэж бусдын эсрэг албан ёсны байр сууриа илэрхийлж байгаа нь Монгол төрийн түшээ хүний нэр хүндээ шавхайтай хутгаж байгаа арчаагүй үйлдэл юм. Улмаар Erdenetinfo.mn сайт болон бусад мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлж, дахин мэдэгдэл гээчийг гаргасан байна. Уг мэдэгдэлд “Тусгал-1” ТВ-ийн өмчлөлийн асуудлыг хөндсөн байна.  2013 оны тавдугаар сард Д.Дамба-Очир УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан үедээ өөрийн байгуулсан “Тусгал-1” ТВ-ийн ажилчдын цалинг олон сар өгч чадахгүй байна. Энэ ТВ-ийг авч ажиллуулаач гэж сэтгүүлч М.Мөнхцэцэг буюу манай гэр бүлийн хүнд санал тавьсан. Үүний дагуу Д.Дамба-Очир 2013 оны тавдугаар сарын 25-нд “Тусгал-1” ТВ-ийг ажиллуулахаар Хамтран ажиллах, хувь эзэмшүүлэх гэрээг сэтгүүлч М.Мөнхцэцэгтэй 70х30 хувиар  хийсэн. Гэхдээ уг гэрээ нь нотариатаар баталгаажаагүй хууль бус гэрээ юм. Гэсэн ч яваандаа хууль ёсны болгоё гэсэн үгэнд нь хууртаж, нэг талаараа УИХ-ын гишүүн байсан хүнд бүрэн итгэсэн. 2013 оны тавдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл сэтгүүлч М.Мөнхцэцэг, манай гэр бүлийн компани энэ ТВ-ийг ажиллуулж байна. Энэ хугацаанд ажилчдын цалинг нэг удаа ч хоцроолгүй олгож, ТВ-ийн оршин тогтнох үндэс суурийг бүрэн тавьж ирсэн. Манай гэр бүлийн хүн М.Мөнхцэцэг жирийн нэгэн сэтгүүлч. Энэ ТВ-ийн хувь эзэмшигч болохын тулд мэргэжил, ур чадвар, зүрх сэтгэлээ зориулж, өөрөө микрофоноо бариад, мэдээндээ гүйж, гурван жил гаруйн хугацаанд зүтгэсэн. Энэ хугацаанд Д.Дамба-Очиртой хамтран ажиллах, хувь эзэмших гэрээгээ хууль ёсны болгож өгөхийг хүсэж, 20 гаруй удаа Улаанбаатар орсон байдаг. Д.Дамба-Очир УИХ-ын гишүүн биш байхдаа ТВ-ийнхээ ачааг үүрүүлж, ажилчдын цалин, урсгал зардлыг гурван жил гаруйн хугацаанд, 2013, 2014, 2015 оны нийгмийн даатгалын шимтгэл, татварын өрөө биднээр төлүүлсэн атлаа хувь эзэмшүүлэх гэрээг албан ёсны болгож хийж өгөөгүй. Иймд М.Мөнхцэцэгийн зүгээс 2016 оны наймдугаар сард ТВ-ээ хүлээн авахыг хүссэн албан бичгийг Д.Дамба-Очирын оффисс руу явуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Тэгсэн атлаа бид ТВ-ийг нь өгөхгүй гээд байгаа мэт мэдэгдэл гаргаж байна. Телевизийг ажиллуулахад алдагдалтай учир бүрэн хэмжээгээр аваад явчих хүн олдохгүй байгаа тул Д.Дамба-Очир өнөөг хүртэл ТВ-ээ аваагүй. Бидний шаардлага бол сэтгүүлч М.Мөнхцэцэг болон манай гэр бүлийн гурван жил гаруйн хугацаанд ТВ-д оруулсан хөрөнгийг буцааж өгөхийг хүссэн. Мөн Д.Дамба-Очир хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдыг хохироож, 2016 оны 7-р сараас эхлэн ТВ-ийг эзэмших компанигүй, нийгмийн даатгал төлөх харьяалалгүй болгосон. Үүнээс болоод “Тусгал” телевизийн уран бүтээлчид эмнэлэгт үзүүлэх гэтэл ЭМД байхгүй, НДШ-ээ төлөх гэтэл харьяа байгууллагагүй болгож хохироож байна. Энэ талаар удаа дараа шаардлага тавихад “Миний оруулсан 40-50 сая төгрөгийг төлөөд энэ телевизийг ав” гэсэн шантааж хийдэг болсон. Өнөөдөр Монгол улсын хуулиар Телевизийн тусгай зөвшөөрлийг худалдах ямар ч боломж байхгүй. Гэтэл эрхэм гишүүн Д.Дамба-Очир уран бүтээлчдийг хууль зөрчихийг, хууль бус үйлдэл хийхийг шаардаж байгааг ойлгохгүй байна. Сэтгүүлч М.Мөнхцэцэгтэй ТВ-ийг Хамтран ажиллах, хувь эзэмшүүлэх гэрээ байгуулна гэж хууран мэхэлж, олон жил өөрийн ТВ-д хөрөнгө оруулалт хийлгүүлсэн. Энэ нь жирийн сэтгүүлч хүний хөдөлмөрийг  үнэгүйдүүлсэн, ТВ-ийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх компанигүй болгосон зэрэг  Орхон аймгийн 48-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа арчаагүй үйлдэл юм. Д.Дамба-Очир гишүүнийг ядарч явахад нь буюу УИХ-ын сонгуульд ялагдсан үеэс нь хамтран ажиллаж, ТВ-ийнх нь ажилчдын цалинг таслалгүй авч явсан жирийн сэтгүүлчдэд баярлаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болов уу гэж итгэсэн хүмүүсийн нүүр рүү ус цацаж байгаа нь Эрдэнэтчүүд ямар хүнийг төрийн түшээгээр сонгоо вэ гэдэгт гайхахаар. УИХ-ын гишүүн хүн байтлаа жирийн нэгэн сэтгүүлчтэй заргалдаж буй нь өрөвдөлтэй. Энэ асуудал нь зөвхөн цөөн хэдэн сэтгүүлчийн эрх ашгийг хөндсөн биш, хэвлэл мэдээллийн байгууллагын үнэ цэнэ, ажиллагсадын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа явдал гэж үзэж байна. Иймд сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудад хандаж, эрхээ хамгаалах болно гэж албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Д.Дамба-Очир миний хувийн Erdenetnews.mn сайт, “Хотын шуудан” сонины нэр хүндэд халдаж, “намайг удаа дараа гүтгэлээ, би эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хувь эзэмшдэггүй” гэсэн байна. Манай сайт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэр хүндэд халдсан зүйл бичээгүй. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой цуврал хэдэн материал нийтэлсэн ч Д.Дамба-Очир гишүүнийг гүтгэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлган жирийн ажилчдыг гудамжинд гаргах гээд улайрч байгааг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь шийдэх болов уу. Мэдэгдэл үзэх линк    
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ