БЯМБА
2025.05.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Дарга нар файсбүүкээр төрийн нэр хүндийг унагахаа больчихооч”......
“Дарга нар файсбүүкээр төрийн нэр хүндийг унагахаа больчихооч”......
Хөндөх сэдэв Хэл бичгийн ухааны доктор, орчуулагч Ж.Нэргүй “Утга зохиол, уран зохиол хоёрын ялгааг ойлгомжтой тайлбарлажээ. “Баян тансаг монгол хэл, найруулга мартагдахад хүрч байгаа энэ ширүүн хуурай шиг цаг үед утга агуулга нь гэхээсээ илүү уран үгтэй зохиол хэрэгтэй байгаа юм. Монголчууд уран тансаг хэлээ мартаж байна. Монгол хэлээ мартуулахгүйн тулд Төрийн хэлний зөвлөл ч юм уу, Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж байхаасаа илүү хэдхээн жинхэнэ сайн уран зохиолч байвал болно гэж бодох боллоо. Бүр атаархаж үхтэл нь бичдэг тийм зохиолч ядаж ганц, хоёр байг, судлаачид нь тэднийгээ олж хараг. Утга зохиол гэдэг чинь нэгдүгээрт бичгийн бүх л төрлийн бүтээлийн ерөнхий нэр. Тухайлбал зэвсэг, техникийн танилцуулга, эрүүл мэндийн сурах бичиг ч байж болно. Хоёрдугаарт, урныг нь биш утгыг нь голлосон, найруулгын, өөрөөр хэлбэл, логикийн буюу учир шалтгааны зөрчилгүй, зөв бичгийн дүрмийн алдаагүй бичиг хэргийн зүйлийг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл “албан бичиг”-ийг хэлдэг юм” гэж мэдээллийн сайтад \эх сурвалж: Ikon.mn\ өгсөн ярилцлагад ярьсан байна. Төрийн албан хэргийг утга зохиолын хэлээр зөв найруулгатай, логикын зөрчилгүй, монгол хэл бичгийн дүрмийг баримтлан бичих ёстой. Орхон аймагт ЗДТГ-ын даргаар ахлуулсан төрийн хэлний зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл монгол хэл бичгийн мэргэжлийн хүнээс гадна хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл оруулсан бүтэцтэй байсан. Сонин хэвлэл, телевизийн мэдээ мэдээллийг уншиж, зөв бичих, утга найруулгын алдааг зассан зөвлөгөөг ганц нэг удаа өгч байлаа. Зүй ёс нь аймгийн Хэлний зөвлөлийн ажлыг сайжруулах шаардлага амьдралаас урган гарсаар. Эрдэнэт хотын гудамжаар “Барилгачидын талбай” гэсэн хаягтай автобуснууд хөшилдөж, үг үсгийн алдаатай нэр хаяг байшин барилгын ханан дээр хадаастай байх нь жирийн үзэгдэл мэт болжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд редакцийн үүргээ биелүүлэхгүй олон нийтэд алдаатай мэдээ мэдээллийг цацаж байна. “Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэж ухаантны хэлсэн үг олон утга учрыг агуулна.             Цэцэрлэгийн багачуул шүлгийг уран унших уралдаан тэмцээнд бэлдэж, монгол хэлнийхээ яруу тансагийг бага ахуйгаасаа мэдэрч өсдөг. Та хаана ч бай, захын нэг цэцэрлэгээр ороход хүүхдүүд тансаг сайхан монгол хэлээр бичсэн нэрт яруу найрагчдын бүтээлийг цээжилчихсэн байна. Б.Чимэдийн “Би Монгол хүн”, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншиж, “Төрийн дуулал”-аа дуулж байна. Харин томчуул нялх балчир үрсээсээ дор түмэн алдаатай, мянган буруу үг, өгүүлбэр бичиж, эх хэлээ доройтуулахад үүрэг гүйцэтгэсээр. Хэлний агуу соёл буртаглагдаж, төрийн ноён нуруу хазаймаар увайгүй буруу жишиг Орхон аймагт сүүлийн үед газар аваад байгааг бид ярих цаг болсон. Төрийн албан хаагчид тэдэн дотроос удирдах албан тушаалтнууд буруу дуурайллыг тогтоогоод байна. Цахим мэдээлэл буюу файсбүүкээр төрийн ажлыг явуулдаг, үзэл бодлоо илэрхийлдэг, хэн нэгэнд хаягласан ил захидал илгээдэг, төрийн нэрийг барьж мэдэгдэл хийдэг, өөрийнхөө дэмжигчдээр дургүйг нь хүргэсэн нөхдийг Сэтгэгдэл гэгчээр дайрч доромжилдог. Энэ буруу, тэнэг гэхэд ч багадахаар жишгийг одоогийн МАН, АН-ын удирдлагад байгаа хүмүүс анх дэлгэрүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим хуудас хоёр тэнгэр, газар мэт ялгаатай. Хэн нэгэн үзэл бодол, үнэлэлт дүгнэлт, мэдээллээ бусадтай хуваалцахын тулд Зукербергийн оюуны гайхамшиг “Файсбүүк”-д чөлөөтэй зочлох эрх дэлхийн долоон тэрбум хүнд бүгдэд нь нээлттэй. Олон нийтийг цочроосон гэмт хэрэг, аллагад уриалан дуудсан, хүчирхийлэл, терроризмын утга агуулгыг илэрхийлсэн мэдээлэл оруулсан хэрэглэгчийг тэр дор нь олоод тогтоочих хүчин чадал хүний оюун ухаанаар бүтээсэн энэ “Файсбүүк гуайд” бас бий. Харин төрийн нэрийн өмнөөс ажлаа гүйцэтгэж явуулах албан ёсны орон зай биш гэдгийг манай эрхэм дарга нар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Том толгойтой дарга нар Улсын бүртгэлтэй, редакцитай, мэргэжлийн Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн бодлогоо ярих ёстой баймаар. Гагцхүү ийм буруу байдлыг тогтоогоод буй нь эрх мэдэлдээ хэтэрхий бялуураад “намайг хэн хэлэхэв, нохойг хэн саах вэ” гэсэн шиг дэндүү бүдүүлэг авирлаж байна. Тэрбайтугай төр түшилцэж яваа гишүүн хүн “файсбүүк гуай” дээр Мэдэгдэл гаргаж,  хэвлэлээр шүүмжлүүлсэн дарга “Зуд болоход нохой цаддаг, зовлон болоход сэтгүүлч цаддаг” гэж хэлц үг зохион бичиж, өөрийнхөө эсрэг хэвлэлийн хурал хийсэн ажилчид руугаа намынхаа нөхдөөр “үгэн агсам” тавиулж, энэ хүний хүн чанарыг би ингэж харахаас илүү яахав дээ” гэж байгууллагын дарга халаглаж суудаг дүр зэрэг Эрдэнэтэд л бий. Мөн Орхончуудын хувь заяаг атгаж аймаг удирдаж явсан эрхэм хүртэл фейсбүүкээр “Муу банди минь, чи надтай таарна шүү. Аятайхан байгаарай” гэж бичээд түүнээсээ кайф авдаг донтой болсон байна. Эсвэл хувийн мэдээллээ оруулангуут, миний даргын хөөрхөн царай, сайхан дарга минь гэсэн бялдуучлал хэдэн арваараа хөвөрчихнө. Хүүхдүүд наадахыг чинь уншаад шоолж байна. Монгол төрийн ноён нуруу, төрийн хүний эрхэм чанар өнөө цагт Орхон аймагт файсбүүк дээр навс унаж байна. Үүнийг бодолцох цаг болж. Саяхан манай аймагт Төрийн албаны зөвлөлийнхөн ажиллах үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй “Үндэсний аюулгүй байдал түүний асуудлууд” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан. \эх сурвалж: Erdenetnews.mn\  Жирийн иргэд, төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний ажилтнуудын хувьд Үндэсний аюулгүй байдал гэхлээр түүнийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн тусгай албад байдаг. Тэдэнтэй холбоотой асуудал учраас бидэнд хамааралгүй гэж бодож ирсэн бол Б.Нэргүй даргын илтгэлээс харах юм бол Монгол үндэсний аюулгүй байдал, түүний үзэл баримтлал зэрэг нь бидний алхам тутамд хамаарч байдаг, монгол хүн бүрийн санаж сэрж байх тулгамдсан асуудал гэдгийг сургалтад оролцогчид ойлгож мэдэж авсан юм. Тэрбээр “Томчууд та бүхэн бага насны хүүхдүүддээ орой бүр монгол үлгэр ярьж, уншиж өгч байгаач ээ. Энэ бол Монголын тусгаар тогтнолтой шууд хамааралтай” гэж онцлон ярьсан.  Төрийн нэр хүндийг энгийн хүн ойлгохдоо, дээд хөх тэнгэртэй адилтган цэвэр ариун, иргэдээ халамжилсан, бусдыг ялгаварлахгүй чигч шударга байх ёстой гэж бодож ирсэн. Төрийг ариун байлгах нэг үндэс суурь нь эх хэлнийхээ өв соёлыг зөв түгээн дэлгэрүүлэх үүргийг төрийн албан хаагч бүр эрхэмлэн дээдлэж биелүүлэх учиртай. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ “Дэд сайд нар цахимаар ажлаа хийхээ больчихооч” гэж аргаа барж, учирласан байдаг. Түүнтэй адил Эрдэнэт хотын захын хүүхэд “Дарга нар файсбүүкээр төрийн нэр хүндийг унагахаа больчихооч” гэж загнахаар болж шүү. Н.Төр [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах