БЯМБА
2025.05.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Энхцолмон: Эхнэрийн хүндлэл, нөхрийн хайр халамжинд гэр бүлийн амьдрал оршин тогтнодог
Д.Энхцолмон: Эхнэрийн хүндлэл, нөхрийн хайр халамжинд гэр бүлийн амьдрал оршин тогтнодог
Залуу хосууддаа зориулж  гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн амьдралын тухай “Үгийн хүч”  нийгэмд үйлчлэх ТББ-ын “Хайрын булаг” сэтгэл зүйн төвийн гэр бүл судлаач, сэтгэлзүйч Д.Энхцолмонтой ярилцлаа.                 -Гэр бүл төлөвлөлтийг яаж зөв хийж, авч явах вэ? Гэр бүл төлөвлөлт гэдгийг бид эхлээд сайтар ойлгох хэрэгтэй. Хүн амьдралынхаа  эхлэлийг зөв тавьснаар цаашдын зам дардан байх болно. Уламжлалт сэтгэлгээтэй хүмүүс гэр бүл төлөвлөлтийг төдийлөн ойшоодоггүй. Гэр бүлийн тухай төлөвлөх  нь байтугай хуулиар зохицуулахад бэрх гэдэг. Амжилттай, сайхан амьдрахад гэр бүл төлөвлөх нь гарцаагүй үр дүнтэй гэдгийг сэтгэлзүйч, судлаачид баталсан. Сүүлийн үед залуу охид эрт ээж болж, гэр бүл зохиож байна. Ялангуяа өсвөр насныхан энэ зүйлийг тогтоох нь зөв юм. Зөвхөн хүүхэд төрүүлэхээ төлөвлөх гэж ойлгож болохгүй. Гэр бүлээ төлөвлөснөөр үүрэг хариуцлага давхар ирж байгаа юм. Хүүхдээ төрүүлж өсгөж хүмүүжүүлэх, санхүү тооцоогоо гаргах гээд олон хариуцлага тулгарна. Өсвөр насныхан, залуучууд гэр бүл болсны дараа хийх зүйл гэж анхаарлаа хандуулалгүй орхидог. -Тэгвэл залуу гэр бүлүүд юуг илүү анхаарах ёстой вэ?  -Намайг  оюутан байхад “Амьдралын чиг шугам, зарчим” гэж  заадаг байсан. Гэр бүл судлаач, зөвлөгч хүн өөрөө амжилттай, зөв явах хэрэгтэй. Тэгвэл бусдад үлгэр жишээ болж, сайн зөвлөгч байхыг ойлгуулсан. Гэр бүлээ төлөвлө, хэзээ гэрлэх, хэдэн хүүхэдтэй болох, үүний хажуугаар яаж хөгжих, мэргэжлийн хувьд яаж чадавхижих вэ гэдгийг төлөвлөхийг заадаг. Эргээд бодоход эрт бодчихсон байхад эрсдэл бага байдаг. Амьдралын турш цэгцэлж засна. Өөрийн дурсамжаа эргэн санавал, архи, тамхины зуршилгүй байх гээд ирээдүйн нөхрийнхөө тухай бичсэн  байсан. Өнөөдөр сайн хань ижилтэй амьдарч байгаад маань энэ төлөвлөгөө нөлөөлсөн гэж боддог. Тиймдээ ч бусдад зөвлөж байгаа болов уу. Ямар ч ажилд  төлөвлөгөөтэй байж амжилт гаргадаг, түүнтэй адилхан юм. -Гэр бүлийн тухай ойлголтыг хаанаас эхэлж авах нь зүйтэй вэ? -Гэр бүл төлөвлөлтийг арван наснаасаа эхлэн бодно гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Онцолж заахаас илүү үр дүнтэй байгааг ойлгуулах нь чухал юм. Төлөвлөөгүй гэр бүл бологсод урсгалаараа амьдардаг. Амьдралын аясаар болно гэсэн үг. Заавал боловсролын байгууллага, эцэг эхэд хариуцлага өгч ялгах хэрэггүй. Яг одооноос байгаа газраасаа эхэлье. Энэ талын хичээл сургалт цөөхөн байдаг. Эцэг эхчүүд зөв зааж байгаа нь эргэлзээтэй. Сүүлийн үед эцэг эхчүүд завгүй амьдрах болсон. Ядаж долоо хоногт нэг удаа үр хүүхэддээ цаг зав гаргаж, санаа тавьдаг болчихмоор. -Богино хугацаанд үерхээд гэр бүл болж, хүүхэд төрүүлсэн залуу хосуудад зөрчил маргаан их үүсдэг шүү дээ? Та үүнд ямар зөвлөгөө өгөх вэ? -Гэр бүл болсны дараах үе шатууд гэж байдаг. Таваас долоон жилийн дотор романтик үе, 7-15 жил нь бодит байдлын үе гэж бий.  Манай залуучууд “Гэр бүл болоход бэлэн байна уу” гэвэл тааруухан үнэлгээ авна. Гэр бүл болоод салсан хүмүүсийн насны үечлэлийг харвал романтик үе дээрээ салсан хүмүүс байдаг. Эхний хоёр гурван жил нэгнийхээ сайхныг мэдэрдэг. Үүний дараа алдаа дутагдал сул талыг харж эхэлдэг. Сайхныг л хардаг байсан харц муухайг нь харахаар уур хилэн болон бадардаг. Энэ үеийг давж чадалгүй гэр бүл салалт үүсдэг.  Ерөнхийдөө гэрлэлтэнд бэлтгэж чаддаггүй гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Гэр бүлийн амьдрал гэдэг дардан биш.  Асуудал, зөрчил, маргаан гарна. Түүнийг давах аргаа мэдэхгүй учраас олон асуудал, салалт үүсч байна. Гэр бүлийн боловсрол, төлөвлөлтийг мэдэхгүй байгаа нь ийм аюулд хүргэдэг. Өнөөдөр залуучууд гэр бүл төлөвөлтөнд бэлэн биш байна. Санхүүгийн асуудал, ямар нэгэн харилцааны асуудал тохиолдоход “Болохгүй бол сална” гэсэн арга замаар шийддэг. Гэр бүлд ямар ч асуудал гарна. Түүнийг шийдэх арга замыг мэдсэн байх нь чухал. -“Арван  гэр бүл тутмын дөрөв нь салж байна “гэсэн судалгаа гаргасан байдаг. Салалт гэдэг нь энгийн үзэгдэл юм шиг ойлголттой болчихов уу? -Эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн өдрийн турш ярих  21 мянган үгсийн сантай.  Харин эрэгтэй хүн өдөрт 8000 үгсийн сантай.  Асуудал шийдвэрлэхдээ эрэгтэй хүн дотогшоо буюу бодож эхэлнэ. Дотогшоо агуйдаа орох гэдэг. Харин эмэгтэй хүн гадагшаа буюу их ярьдаг. Бие биенийхээ онцлог ялгааг мэдэхгүйгээс болоод хэрүүл маргаан үүснэ. Хайрыг мэдрэхдээ ч ялгаатай ханддаг онцлогтой. Эхнэр нөхрийн хэрэгцээ, харилцах арга зам нь өөр байдаг. Хосууд өөрийнхөөрөө зүтгэж нэгэндээ тулгалт үүсгэдгээ мэдэлгүй асуудлыг хүндрүүлдэг. Таарч тохирохгүй  байна гээд ихэвчлэн тусдаа амьдардаг. Энэ нь буруу үйлдэл юм. Гэр бүл болсон бол амьдралаа авч явахад хоёулаа хамтдаа хичээх үүрэгтэй. Амжилттай яваа гэр бүлүүд тэвчсэний эцэст ийм үр дүнд хүрсэн байдаг. Залуучууд дургүй нь хүрвэл хэлдэг, хэдэрлэдэг. Үйлдлээсээ илүү ам нь түрүүлдэг. Эгдүүцэл хүрэхэд эргээд нэгэн рүүгээ хатуу үг чулуудна. Энэ эгдүүцэл бухимдал нь хуримтлагдсаар хогийн цэг шиг овоордог. Эмчилж цэвэрлэхгүй бол өмхий үнэртдэг. Салахаас өөр арга зам байхгүй гэж бодно. Өсвөр насныхан олны танил хүмүүсийг харж үлгэр дуурайлал авдаг. Тэдний амьдралаа авч явж байгаа нь төлөвшөөгүй байдаг. Тэр хүмүүсийг дуурайж  салах ёстой юм байна гэдэг ойлголтод хүрнэ. Харин  уламжлалт монгол ахуй соёлд нэг хүнтэй насан туршдаа амьдарч, салж сарнихыг урьтал болгодоггүй байсан. -Салалт үүсэх шалтгаан нь юу байна вэ? -Олон талын хүчин зүйл нөлөөлдөг. Тэр дундаа аав ээж, ах дүү, хамаатан садан нөлөөлнө. Асуудал бэрхшээлээ гэрийнхэндээ хэлдэг. Гэтэл ганц тэр хүн биш бүх хүн асуудалтай тулгардаг. Хүргэн бэрдээ асуудлыг тохож сал гэж зөвлөдөг. Аль болох бүтэх талаас нь хараарай гэж зөвлөмөөр байна. Болохгүй гэж хойш суух хэрэггүй. Архинаас хамааралтай гэр бүл салалт үүсдэг. Эхлээд тэр хүний архи уух болсон уг үндсийг олно. Мэргэжлийн хүмүүст хандах нь зөв. Заавал хэцүү байдалд хүрсэн хүн сэтгэлзүйч, мэргэжилтнүүдэд ханддаггүй. Учрах эрсдлээс сэргийлж эрүүл сэтгэлгээтэй байх ёстой. Архинаас хамааралтай хүн архи уух болсон шалтгаан нь багадаа доромжлуулж, ичгүүрт байдалд орсноос болдог. Сэтгэлийн хямралд орсноос, эсвэл үнэхээр уух дуртай байна уу гэдгийг судална. Сэтгэл судлалд хүний бага настай холбож үздэг л дээ. Үүнээс гадна бэлгийн амьдралаас үүдэлтэй салалт үүсдэг. Мөн 35-50 насныхны хувьд бэлгийн харилцаанд асуудал гарах тохиолдол байдаг. Хүн хүнээс шалтгаалж эхлээд асуудлыг нь олж харна. Тухайн хүний бага балчир нас, гурван үеийг нь асууж судалсны эцэст асуудлыг олно.   -Та залуу гэр бүлүүдэд юу гэж зөвлөх вэ? -Хосууд нэгнийгээ бусдын хажууд хүндэлж сурмаар санагддаг. Эхнэрийн хүндлэл, нөхрийн хайр халамжинд гэр бүлийн амьдрал оршин тогтнодог. Гэр бүлийн тогтсон хэв загвараа тодорхойлчих хэрэгтэй. Залуу гэр бүлд зөвлөхөд “Асуудалгүй гэр бүл гэж байхгүй, түүнийг яаж шийдэх арга замыг олох нь чухал” гэж хэлье. Гэр бүлийн асуудалтай тулгарсан олон гэр бүл байдаг. Зөвхөн тэр гэр бүлийн  асуудал биш юм. Олон зөвлөгчтэй хүн буруутдаггүй гэдэг. Мэргэжлийн хүнд хандалгүй өөрт туслах хүнээ олж болно. Амжилттай яваа гэр бүлээс зөвлөгөө авдаг гэр бүлүүд байна. Бидний хувьд “Тухайн хүний нууцыг яг тэнд нь үлдээ” гэсэн ёс зүйтэй байдаг. -Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах