ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.Содбилэг: Эрдэнэт хот Монголын Давос болох ирээдүйтэй
О.Содбилэг: Эрдэнэт хот Монголын Давос болох ирээдүйтэй
“Бизнес форум Эрдэнэт 2017” уулзалтад хүрэлцэн ирсэн зочдын дунд УИХ-ын гишүүн О.Содбилэг байсан юм. Тэрбээр нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн билээ.                  “Бизнес форум Эрдэнэт 2017” уулзалтад хүрэлцэн ирсэн гадаад дотоодын зочид төлөөлөгчид та бүхэндээ баярлалаа. Эрдэнэтэд хотод саатан тухлаарай. Энэ форумыг санаачилсан аймгийн Засаг дарга Д.Батлут танд талархал илэрхийлье. Хамтран ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд талархаж байна. 2013-2016 онд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт улс төрийн шалтгаанаас болоод муудсан. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар макро эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр багагүй ажил хийж байна. Үүний үр дүн ч эхнээсээ харагдаж байгаа. Улс төрийн тогтворгүй байдлаас болоод эдийн засаг савладаг, тогтворгүйтдэг, улмаар хямардаг. Бид энэ гажгийг арилгахын төлөө ажиллаж байна. Улс төр нь тогтвортой байсан тэр жижлүүдэд эдийн засгийн өсөлт жилдээ 17 хувьд хүрдгийг бид мэднэ. ОХУ, Монгол, БНХАУ-ын удирдагчдын санаачлагаар эдийн засгийн коридор байгуулах чиглэлээр талууд хамтран ажиллаж байгаа энэ цагт үүний эхлэл болгож Эрдэнэтэд бизнес форум зохион байгуулж буйд та бүхэндээ талархаж байна. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах тал дээр УИХ, Засгийн газар анхаарч ажиллаж байна. Өнөөдөр манай улсын эдийн засгийн гол хүндийг уул уурхайн салбар нуруун дээрээ үүрч байгааг бид сайн мэдддэг. Гэхдээ тэнд хөдөлмөрийн насны хүмүүсийн 3-4 хувь нь л ажилладаг. Тиймээс дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засаг биш гадаадын хөрөнгө оруулалтыг татсан эрүүл эдийн засаг хөгжихөд анхаарч байна. Энд хүрэлцэн ирсэн гадна дотны зочиддоо хандан Эрдэнэт хотынхоо талаар хэлэхэд Эрдэнэтэд хаа хаанаас илүүтэй ажил хэрэгч соёл байдаг. Хамгийн ажилсаг хүмүүс Эрдэнэтэд ажиллаж, амьдардаг. Эрдэнэт хот залуу боловсон хүчний хамгийн их нөөцтэй. Монгол олны хувьд дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн газар. Энэ бүх давуу талууд Эрдэнэт хотод гадаадын хөрөнгө оруулагчдыг татах түлхүүр болохыг Эрдэнэт ирсэн манай зочид та бүхэн олж хараарай. Орхон аймаг, Эрдэнэт хотын ирээдүйг Монголын соёл урлаг, спортын төв гэж би хардаг, тийм ч байх учиртай. Та бүхэн мэднэ. Швейцарийн Давос гэдэг жижиг тосгон байдаг. Өнөөдөр түүнийг дэлхий сайн мэднэ. Дэлхийн эдийн засгийн форум Давост болдог. 1971 онд 450 гаруйхан оролцогчтойгоор дэлхийн эдийн засгийн форум нээлтээ хийж байсан бол өнгөрсөн онд 5100 гаруй зочин оролцсон. Давост дэлхийн эдийн засгийг тодорхойлдог. Тэгвэл миний Эрдэнэт хот ирээдүйд Давос болох учиртай. Ирээдүйн Давос болно гэж би хувьдаа мөрөөддөг. Энэ мөрөөдлийн минь эхлэл өнөөдрийн бизнеё форум болж байна. Эрхэм хүндэт зочин, төлөөлөгч та бүхэн Эрдэнэт хотод дахин дахин зочлоорой. Эрдэнэтийн нэрийн хуудас нь Уулын баяжуулах Эрдэнэ үйлдвэр. Эрдэнэт үйлдвэрийн нөөц дуусах болоогүй байна. Эрдэнэтийн ордыг тойроод зэсийн өндөр агууламж бүхий орд газар байх боломжтой тухай таатай мэдээлэл гарч эхэллээ. Эрдэнэтийн ирээдүй гэрэлтэж байгаа энэ цагт бизнес форум оролцохоор хүрэлцэн ирсэн та бүхэнд ажлын амжилт хүсье. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ