ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эхний ээлжинд гурван багийг инженерийн шугаманд холбоно
Эхний ээлжинд гурван багийг инженерийн шугаманд холбоно
Орхон аймагт олон жил хийсэн ч дуусаагүй байгаа Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “МОН-2301” төслийг үргэлжлүүлэхээр орон нутгийн төсвөөс энэ онд 300 сая төгрөг нэмж тусгасан байна. Дээрх хөрөнгөөр Баянбулаг, Булаг, Рашаант, Уртын нол, Наран багуудын айл өрхийн цэвэр, бохир усыг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөжээ. Гэсэн ч таван багт 300 сая төгрөг хүрэлцэхгүй учир эхний ээлжинд гурван багийг түрүүлж холбохоор шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Рашаант, Уртын гол, Наран багууд дээр хийсэн “МОН-2301” төслийн ажлыг үргэлжлүүлэн цэвэр, бохир усанд холбохоор болжээ. “Гэр хорооллын айл өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсноор цэвэр, бохир усны асуудлаа шийдвэрлэж, орон сууцны айл өрхтэй адил амьдралын чанар нь дээшилнэ. Аймгийн Барилга захиалагчийн албанаас дээрх ажлын зураг төсвийг ирэх сард багтаан дуусгаж хүлээн авна. Ингэснээр тавдугаар сард гүйцэтгэх компанийн тендерийг зардаж, зургаадугаар сараас ажлыг эхлүүлнэ” гэж Хотын захирагчийн албаны мэргэжилтэн П.Болор ярьлаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “МОН-2301” төслийн хүрээнд цэвэр усны шугам, өргөлтийн насосны станц, бохир усны 5,7 км шугам, усан сан барьсан. Төслийг үргэлжлүүлэхэд орон нутгийн төсвөөс 5,4 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд зарцуулжээ. Мөн төслийн хүрээнд гэр хорооллын орон байрны нөхцөлийг сайжруулах зорилгоор Төрийн банк, Капитал банкаар дамжин зээл олгосон. Дээрх хоёр банк 2 тэрбум төгрөгийн зээлийг 246 айл өрхөд өгсөн байна. Зээл авсан иргэдээс ердөө таван айл инженерийн шугам сүлжээнд холбогдоход зээлийг зориулсан байна. Харин энэ онд баталсан 300 сая төгрөгөөр эхний ээлжинд Рашаант, Наран, Уртын гол багийн айл өрхийг цэвэр, бохир усанд холбохоор болсон байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН