ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
НӨАТ-ын баримт өгөөгүй байгууллагыг утсаар шууд мэдэгдээрэй
НӨАТ-ын баримт өгөөгүй байгууллагыг утсаар шууд мэдэгдээрэй
Монгол улсын иргэд 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн худалдан авалт бүрийнхээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах эрх үүссэн. Иргэд НӨАТ /Нэмүү өртгийн албан татвар/-ын буцаан олголтыг ийнхүү жилд нэг удаа буцаан авахын зэрэгцээ худалдан авалтаа нэг бүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой болсон. Энэ сугалаа нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай. Урамшуулал нь мөнгөн шагнал бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгааждаг. Тиймээс бид ганц талх, литр сүү авсан ч түүнийгээ баримтаар баталгаажуулах шаардлагатай болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Тэдгээр баримтыг ebarimt.mn сайт руу орж нэг бүрчлэн бүртгүүлэх үүргээ ч иргэд сайн гүйцэтгэх болсон байна. 2016 оны НӨАТ-ын 2 хувийг 2017 оны эхний улиралд буцаан олгосон нь иргэдэд ихээхэн урам өгсөн. Гэхдээ энэхүү мөнгөн урамшууллыг тойрсон олон асуудал үүссэн. Тухайлбал, интернэт хэрэглэх боломжгүй орчинд амьдарч буй иргэд баримтаа хэрхэн бүртгүүлэх вэ, үйлчлүүлж буй дэлгүүр, худалдааны төв нь баримт олгодоггүй, кассын машингүй бол яах вэ, үсчин, гуталчин, таксигаар үйлчлүүлэхэд ямар ч баримт өгдөггүй, үүнийг хэрхэн зохицуулах вэ гэх мэт шийдвэрлэхэд төвөгтэй олон асуудал гарч ирсэн. Сангийн сайдын ахлах зөвлөх энэ талаар тайлбарлахдаа: -НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Дэлгүүр хоршоо гэлтгүй байр цахилгааны төлбөр авч буй газрууд ч иргэдэд баримт, баталгаажуулалт өгөх ёстой. Тиймээс иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт нэхэх эрхтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлдэг. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох учиртай. Таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байлаа ч худалдан авсан барааных нь төлбөрийн баримтыг иргэдэд заавал өгөх үүрэгтэй. Ингэж байж л иргэн төлсөн төгрөг бүрийнхээ хоёр хувийг жилд нэг удаа буцаан авах боломж, сар бүр сугалаанд оролцох эрх нээгдэнэ. -Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу? -Хамааралгүй яахав. Иргэд худалдан авалтын баримтаа тухайн барилгын компани, зуучлагч байгууллага зэргээсээ авч өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн 70 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэвэл ирэх ондоо нэг сая 400 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг. Энэхүү систем сайн нэвтэрснээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалт ил тод болно. Борлуулалт нь 50 сая төгрөг хүрвэл тухайн аж ахуйн нэгж хуулийн дагуу НӨАТ төлөгч болох юм. Дахин анхааруулахад худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэд төлбөрийн баримтаа заавал авах ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь нээлттэй. Тиймээс худалдаа, үйлчилгээний салбарт мөнгө төлөх бүртээ иргэд баримтаа нэхэж авах ёстой гэдгийг л дахин тодотгоё гэжээ. Албаны хүн ийнхүү тодорхой тайлбарласан байна. Гэтэл өнөөдөр энэ хууль Эрдэнэт хот, Орхон аймагт хэрхэн хэрэгжиж байгааг бүгдээрээ нэг эргэцүүлж үзье. Мөнгөн урамшууллын энэ систем иргэдэд тустай, орлогын эх үүсвэрт нь нэмэртэй бөгөөд хамгийн гол нь татвараас нуугддаг аж ахуйн нэгжүүдийн нуугдмал орлогыг ил гаргах, ил тод байдлыг бэхжүүлэх, улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой ажээ. Гэтэл өнөөдөр иргэд худалдаа, үйлчилгээнд төлсөн мөнгө бүртээ НӨАТ-ын баримт авч чадахгүй ихэд бухимдах болсон байна. Худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ баримтыг болж өгвөл өгөлгүй гаргах сонирхолтой, иргэд төлсөн мөнгө бүрийнхээ баримтыг авах хүсэлтэй учраас хаа сайгүй л маргаан үүсэх болжээ. Орхон аймгийн Татварын хэлтэс аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын баримт олголтод хэрхэн хяналт тавьж байгааг саяхан асууж тодрууллаа. Орхон аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Өнөрмөнх: -2017 он гарснаас хойш энэ талаар 2 удаа удирдамж гаргаад ажиллаж байна. Эхний удирдамж 1-р сарын 20-нд гарсан. Дээрх удирдамжийн дагуу 6 хэсэг болон ажиллаж 246 аж ахуйн нэгж, 192 бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг хянаж шалгасан. Үүнээс 155 бизнес эрхлэгчид мэдэгдэл хүргэж, 53 хуулийн этгээдэд зөрчлийн тэмдэглэл үйлдээд хугацаатай үүрэг өгсөн. Үүний дагуу 214 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч НӨАТ-ын баримтыг хэвийн олгож эхлээд байна. Дараагийн удирдамжийг 3-р сарын 15-нд гаргаад “Төгөл” худалдааны төвд хяналт тавьж эхэллээ. Энэ удирдамжийн дагуу 3-р сар дуустал бүх худалдааны төв, захуудад хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах шаардлага тавина. Орхон аймгийн хэмжээнд 595 худалдаа, үйлчилгээний цэг НӨАТ-ын баримтыг хэвийн олгоод ажиллаж байна. Мөн 800-аад аж ахуйн нэгж ebarimt-д бүртгэлтэй хэрнээ “машин эвдэрсэн”, “сүлжээ тасарсан” гэх шалтгаанаар баримтыг иргэдэд тогтмол олгохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс иргэдийн санал гомдлын дагуу баримт өгөхгүй байгаа газруудад бид хяналт тавина. Харин иргэд өөрсдөө баримтаа заавал авна гэдэг шаардлагыг тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд маш сайн тавьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Татварын улсын байцаагч шалгаад очихоор “Бид баримт өгч байгаа” гээд хэвлээд гаргаад ирдэг атлаа иргэдэд өгдөггүй зөрчил их байна. Иргэдийн шаардлага, Татварын байгууллагын хяналт аль аль нь маш чухал байна. Орхон аймагт “Есөн Эрдэнэ” зах, “Хангайн бүс худалдааны төв” зэрэг газруудад худалдаа эрхлэгчид одоогоор НӨАТ-ын баримт өгөх боломжгүй байна. Учир нь тэдний бараа татан авалт хийдэг Наран туул зах зэрэг газрууд дээрх баримтыг өгөхгүй байгаатай холбоотой. Үүнийг одоогоор зохицуулахад бэрхшээлтэй байна. Хүнс, барааны захуудын худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “Бид үүнд хамрагдах боломжгүй. Өмнө нь хэрэгжиж байсан, орлого тодорхойлох боломжгүй иргэдээс авдаг татварын хуулийг л бид хэрэгжүүлэх боломжтой” гэдэг. Тиймээс одоогоор жижиг лангуу эрхлэгчид НӨАТ-ын баримт өгөх боломжгүй байгаа нь үнэн. Энэ мэдээллийг бид ТЕГ-т хүргүүлсэн. Харин бие даагаад бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримтыг иргэдэд олгох бүрэн боломжтой, бас үүрэгтэй гэж ярилаа. Энэ бүхнээс эргэцүүлээд үзэхэд иргэн Та худалдаа, үйлчилгээний газруудад төлж буй мөнгөний үнийн дүнгээр НӨАТ-ын баримт авах шаардлагыг алхам тутамдаа тавьж, авсан баримтаа тухайн сардаа багтаан бүртгүүлэх үүргээ хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар болж өгвөл НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлж, баримтаа авч 2 хувийн буцаан олголтод хамрагдах эрхээ эдэлж, орлогоо нэмэгдүүлэхийг татварын байцаагч анхааруулж байна. НӨАТ-ын баримт өгөхгүй гэх тохиолдол бүрд Татварын ерөнхий газрын 1800-1288, Орхон аймгийн иргэд Засаг даргын Тамгын газарт буй иргэдийн санал хүсэлт хүлээн авдаг 7035-3511 дугаарын утсаар гомдол саналаа шууд мэдэгдэх боломжтой юм байна. 2016 онд дээрх утсанд НӨАТ-тай холбоотой санал гомдол 49 ирсэн бол 2017 он гарсаар 7 санал гомдол иржээ. Мөн иргэд НӨАТ-ын баримттай холбоотой санал гомдлоо өргөдөл бичиж гаргавал татварын улсын байцаагчид шалгах, гомдлын дагуу зөрчлийг арилгуулах эрх нь бүрэн байна. Ялангуяа шинэ байр худалдан авсан иргэд төлсөн мөнгөнийхөө 2 хувь буюу сая сая төгрөгийн буцаан олголтыг авах эрх үүссэнээ мэдэхгүй хохирох тохиолдол нэлээд гарах болжээ. Энэ талаар санал гомдлоо гаргах эрх танд нээлттэй байна. Орхон аймагт Номин супермаркет, Hi mart худалдааны төв, Цахилгаан барааны дэлгүүрүүд, Хүнсний сүлжээ дэлгүүрүүд, Шатахуун түгээх станцууд, Мобиком, Юнитель ХХК гээд НӨАТ-ын баримтыг иргэдэд найдвартай өгч үйлчилдэг газрууд олон байна. Гэтэл “Танил-Талст” гар утасны дэлгүүр, Үйлчилгээний төвийн зүүн жигүүрт байрлалтай “Sara” солонгос барааны дэлгүүр, Төгөл худалдааны төвийн 4-р давхарт байрлалтай “Брёзка” орос барааны дэлгүүр зэрэг НӨАТ-аас бултагчид, иргэдийг бухимдуулагчид, хохироогчид олон байна. “Танил-Талст” дэлгүүрээс 1.950.000 төгрөгөөр гар утас авсан хүн “НӨАТ-ын баримтаа авья” гэхэд “Манай утаснууд НӨАТ шингээгүй үнэ шүү, тиймээс НӨАТ-ын баримт өгөхгүй. Хэрэв тийм баримт авна гэвэл 100,000 төгрөг нэмээд төл” гэх бүдүүлэг хариулт өгнө. Үнэндээ бол лангуун дээр байгаа бараа бүхэнд НӨАТ шингэсэн байгаа, тиймээс ялангуяа гар утас мэт сая сая төгрөгийн бараа борлуулж буй газрууд иргэдэд НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой гэсэн тайлбарыг Татварын улсын байцаагч мөн хэлсэн. Монгол улсад хууль ингэж л хэрэгжих юм даа. Ялангуяа шинэ орон сууц худалдан авсан иргэд тэр их мөнгөний НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоор сая сая төгрөг эргүүлэн авч эхэлсэн байна. Тиймээс бид хуулиа сайн судалж, эрхээ эдэлж сурах хэрэгтэй байна. Юутай ч НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын баримтаа бүгдээрээ сайн цуглуулъя, жилийн дараа чамлахааргүй мөнгө таны дансанд ороод ирнэ. Үүний тулд НӨАТ-ын баримт өгөөгүй худалдаа, үйлчилгээний цэг салбарын талаарх гомдол, саналаа Орхон аймгийн иргэд 7035-3511 дугаарын утсаар байнга, шууд мэдээлээрэй. Та бид утасдаж хэлэхгүй л бол дээрх зөрчил үргэлжилсээр, иргэд хохирсоор байх болно. Сэтгүүлч Ж.ОЮУН [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА