ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Н.Батбаатар Хамтын гэрээг хойш тавиад “Хамтын сан”-гаас халаасаа түнтийлгэсэн юм биш биз
Н.Батбаатар Хамтын гэрээг хойш тавиад “Хамтын сан”-гаас халаасаа түнтийлгэсэн юм биш биз
        “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүүгийн тайланд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас холбогдох гомдлын дагуу шалгалт хийжээ. Шалгалтын явцад үйлдвэрийн ҮЭХ-ны санхүүд мэргэжлийн байгууллагаар шалгалт хийлгэх зайлшгүй шаардлага байсан учир Мөрдөн байцаах тасгаас захиалга өгч “Далайван аудит” компанийн Орхон аймаг дахь салбараар санхүүгийн шинжилгээ хийлгэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь нийтдээ 6000 гаруй ажилчинтай. Тэдний хувьд ажил олгогчид буюу үйлдвэрийн Ерөнхий захирал , дэд захирлуудаас бусад нь ҮЭХ-ны гишүүн тул сар бүр үндсэн цалингийнхаа нэг хувьтай тэнцэх мөнгийг “татвар” нэрээр төлдөг аж. Энэ нь жилдээ 700 гаруй сая төгрөг болно. Энэ их мөнгийг Үйлдвэрийн ҮЭХ-ны дарга, гишүүд тодорхой дүрэм, журмын хүрээнд захиран зарцуулна, гишүүд нь хяналт тавина. ҮЭХ-ны удирдлага нь жил бүр ажлын тайлан, санхүүгийн тайлангаа гишүүддээ нээлттэй тавина гэж үйлдвэрийн ажилчид, ҮЭХ-ны гишүүд нь ойлгодог байна. Гэтэл 2009 оноос хойш тус үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар ажилласан Н.Батбаатар даргын хувьд өнөөдрийг хүртэл ажиллахдаа хууль дүрмийг зөрчин гишүүдийн төлсөн татварын мөнгийг дураараа захиран зарцуулсан, үрэгдүүлсэн нь энэ удаагийн мөрдөн байцаах тасгийн шалгалт, “Далайван” аудитын компанийн хийсэн санхүүгийн шинжилгээний дүгнэлтээр гарчээ. Баримт 1.                                           267.9 сая төгрөг хаачсан бэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭХ-ны санхүүгийн 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны зургаадугаар сарын 30 хүртэлх кассын баримтууд, 2010-2015 оны харилцах данс, цалингийн баримт болон бусад холбогдох материалуудыг шалгасан байна. Эдгээр анхан шатны баримтуудыг шалгахад 267 сая 924 мянга, 860 төгрөгийн ажил үйлчилгээг хангалтгүй баримтаар хийсэн байна. Үүнээс 104 сая 348 мянга, 430 төгрөгийн гүйлгээ анхан шатны баримт дутуу. Мөн 163 сая 576 мянга, 430 төгрөгийн гүйлгээ анхан шатны баримтгүй хийгджээ. Өөрөөр хэлбэл, 163.5 сая төгрөгийг юунд зарцуулсан баримт байхгүй байгаа нь Н.Батбаатар даргыг хувьдаа хэрэглэсэн байж болохыг нотлох баримттай гэдгийг хуулийнхан хэлж байна. Баримт 2.                  Нийгмийн даатгалд хуурамч тайлан гаргаж өгдөг үү Үйлдвэрийн ҮЭХ-ны цалингийн баримтыг шалгахад ажилчдаас Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувиар тооцож гарт олгох дүнгээс авсан боловч Нийгмийн даатгалын тайланд хязгаарлалтын хэмжээгээр тооцож төлсөн ба ХХОАТ-ыг дутуу тооцож суутгасан, гарт олгох цалин илүү дутуу тооцогдсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Баримт 3.                      3.4 тэрбум төгрөгнөөс 196 саяыг унагасан уу Үйлдвэрийн ҮЭХ нь ажилчид болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2010-2015 онд 3 тэрбум, 485 сая, 425 мянга, 496 төгрөг 45 мөнгийг хураан авчээ. Үүнийхээ 3 тэрбум 288 сая 510 мянга 838 төгрөг 8 мөнгийг захиран зарцуулсан байна. Харин энэ хоёрын зөрүү болох 196 сая 914 мянга, 658 төгрөг, 37 мөнгө юунд зарцуулсан нь тодорхойгүй бас л сох дутжээ. Өөрөөр хэлбэл, Н.Батбаатар дарга тэргүүтэй шалгуулагчид ҮЭХ-ны үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөө хичээн төгрөгийг юунд зарцуулахаар төсөвлөсөн талаарх баримт материал болон санхүүгийн тайланг ирүүлээгүй учраас шалгалтынхан дүгнэлт гаргах боломжгүй нөхцөлд хүрчээ. Санхүүгийн тайлан, төсөв төлөвлөгөө ирүүлээгүй шалтгаан нь дээрх 196 сая төгрөг бас л ҮЭХ-ны дарга Н.Батбаатар түүний тойрон хүрээлэгчдийн халаасыг түнтийлгэсэн байж болзошгүй гэж ойлгохоос өөр аргагүй. Баримт 4.                 “Эв нэгдлийн сан”-гийн хөрөнгө хаачив ҮЭХ нь Бага хурлаараа 2009 оны долоодугаар сарын 4-ний өдөр баталсан Холбооны дүрэм, 2011 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан “Холбооны үйл ажиллагааны дотоод журам” , 2011 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр баталсан Холбооны дэргэдэх “Эв нэгдлийн сан”-гийн ажиллах журам зэргийг зөрчиж дүрмийн бус аргаар 2010-2015 онд нийт хичнээн төгрөгийг юунд зарцуулсан нь олдоогүй байна. Өөрөөр хэлбэл, “Эв нэгдлийн сан”-гийн мөнгө, хөрөнгийг шалгалтынхан хайгаад олоогүй аж. Баримт 5.                Тойрон хүрээлэгчдэд 84.6 саяыг бэлэглэжээ Н.Батбаатар дарга “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаа ҮЭХ-ны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний 3.13, 8.9 дэх заалтуудыг зөрчин нэр бүхий 9 ажилтанд 2010-2014 онд 84 сая 648 мянга, 935 төгрөг 70 мөнгийг удаан жилийн нэмэгдэл нэрээр олгожээ. Баримт 6.                         1.9 тэрбум төгрөгийг бэлнээр зарцуулсан байна Үйлдвэрийн ҮЭХ-ны 2011 оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Удирдах зөвлөл”-ийн хоёрдугаар хурлаар баталсан “ҮЭх-ны үйл ажиллагааны дотоод журам”-ын 8.4.2-ыг зөрчин харилцах данснаас 2010-2015 онд 1 тэрбум 972 сая 266 мянга, 120 төгрөгийг бэлэн мөнгөөр гарган зарцуулжээ. Мөн шинжилгээнд ирүүлсэн кассын баримтаас харахад 2015 оны зургаадугаар сарын 31-ний өдрийн байдлаар нярав хооронд хүлээлцсэн мөнгөн хөрөнгийн дүн зөрүүтэй байгаа нь ҮЭХ кассын ажиллагааны заавар журамгүй, харилцахад орсон мөнгийг касст авч зарцуулдаг боловч сар бүр мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тоолж баталгаажуулдаггүй, удирдлагын зүгээс хяналт тавьдаггүй болохыг шалгалтынхан тогтоожээ. “Далайван аудит”-ын шинжээчдийн дүгнэлтээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭХ, түүний удирдлага Н.Батбаатар нар “нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 1-д заасан санхүүгийн байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан зэргийг гаргадаггүй байжээ. Мөн журнал бичилт дэлгэрэнгүй болон ерөнхий данс, ажил гүйлгээ зэргийг бүртгэж мэдээ тайлан гаргаж хянадаггүй болох нь шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан байна. Энэ мэт их хэмжээний мөнгөн дүнтэй зөрчил гаргасан Н.Батбаатар даргын үйлдэлд Мөрдөн байцаах тасгаас хэрэг үүсгэн шалгасан ч прокуророос хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭХ-ны жирийн гишүүд, ажилчдын төлсөн 3.4 тэрбум төгрөг гишүүдийнхээ төлөө зарцуулагдсан гэдэг эргэлзээтэй байна. Ийм байсаар атал прокурорынхон хэрэгсэхгүй болгосныг үйлдвэрийн ҮЭХ-ны зарим төлөөлөл эсэргүүцэж Ерөнхий прокурор Д.Энх-Амгаланд гомдол гаргаад байгаа аж. Ер нь сүүлийн үед Н.Батбаатар даргын талаар янз бүрийн мэдээлэл гарч байсан. Монголын ҮЭХ-ноос үйлдвэрийн ҮЭХ-нд албаын зориулалтаар өгсөн хоёр өрөө байрыг хувийн болгосон, зургаадугаар хорооллын 12 давхарт хоёр өрөө байр авсан, “Эрдэнэт үйлдвэр”-ээс жил бүр 50 сая төгрөгийн дэмжлэг авдаг, Булган аймгийн Хангал суманд 25 сая төгрөгөөр газар худалдаж авсан зэрэг мэдээлэл яригдах болсон нь нууц биш. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувь ямар мөнгөөр “Монголын зэс” компанид очсон, үйлдвэрийн ажилтан мэргэжилтэн Оросууд хаачих вэ, тэдний орон сууц болох 300 байр хэнийх болох вэ гэдэг олон асуулт монголчуудын өмнө байгаа. Тэр бүү хэл, Оросын талын 49 хувь “Монголын зэс” компанийнх болсны дараагаас эхлэн үйлдвэрийн ажилчдыг 2000 хүртэлх хүнээр цомхотгох гэнэ, Нийгмийн цехүүдийг 2017 оноос эхлэн хувьчлахаар болжээ хэмээх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хөвөрч байхад ажилчдынхаа эрх ашгийг хамгийн түрүүнд тавьж дуу хоолойгоо хүргэж, үйлдвэрийн удирдлагуудыг “Ирүүлд дууддаг” ҮЭХ-ны дуу хоолойг эрдэнэтчүүд үгүйлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ, тэдний удирдлага Н.Батбаатар нар өнөөдөр “Эрдэнэт ард түмний өмч” холбооны тэмцэгч Ц.Алтаншагайгаас долоон дор байдалтай сууж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ҮЭХ-ны Н.Батбаатар даргатай удирдлага “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагатай байгуулдаг жил бүрийн Хамтын гэрээг үзэглэж чадахгүй ажилчдынхаа татварын мөнгөнөөс хумсалсаар суугааг юу гэж ойлгох вэ. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА