ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ярианы сэдэв Захирлын цалин биш, “Лексус 570” юм биш үү
Ярианы сэдэв Захирлын цалин биш, “Лексус 570” юм биш үү
         “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын цалин сарын 10 мянган ам.доллар буюу 25 сая төгрөг байна гэсэн мэдээллээр монголчууд хэдэн өдөр амьсгалж байна. Бүр зарим нь атаархаж байна, нэг хэсэг нь ямар их мөнгө авдаг нөхөр вэ гээд “боож үхэхэд бор шидэмс” гэдэгтээ туллаа. Ерөнхий захирлын цалингийн хажуугаар тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалин, ахуй хангамжийн тухай барин тавим мэдээллүүд хөвөрсөөр. Дээр нь орлогч захирлуудын цалин гээд тоочвол монголчуудын хувьд үйлдвэрийн захирлын цалин тойрсон ярианы сэдэв мөддөө л хуучрахгүй нь. Юун нөгөө улсаараа нийлж байгаад Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж хэдэн тэрбум ам.доллар хөнгөлөлттэй нөхцлөөр авч эдийн засгаа сайжруулах нь ГОК-ын Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, гишүүд, орлогч захирлуудын цалин, ахуй хангамж тойрсон сэдвийн дэргэд үнэндээ юу ч биш болж орхилоо. Энэ сарын 5-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ “Өмнө нь үйлдвэрийн нэгдүгээр орлогч орос нөхрийн цалин, ахуй хангамжийн дагуу оруулж ирсэн 13 заалтыг миний хувьд хянаж үзээд дөрвийг нь байхад болно гэж харж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын цалинг 40-60 хувиар бууруулах Засгийн газрын үүрэг даалгаврын дагуу ингэж харж байгаа. Ерөнхий захирлын цалин сарын 10 мянган ам.доллар буюу 25 орчим сая төгрөг байна гэдэг саналыг ТУЗ-д оруулж байгаа. Зөвхөн саналын хэмжээнд яваа. Шийдэх эрх нь ТУЗ-ынх” гэж мэдэгдсэн. Мөн үүний зэрэгцээ Ерөнхий захирлын цалин тойрсон сэдвийг олны анхаарлаас холдуулах гэсэн үү сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Төрийн мөнгөөр машин худалдан авахгүй байх тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хянаж байгаа. Саяхан Эрдэнэтээс шинэ машин худалдаж авсан асуудал орж ирсэн. Шалгаж байгаа” гэж олон нийтэд дуулгалаа.                  Энэ бүхнээс харвал өнөөдөр нэг талдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын цалин хэд байх, ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалин, ахуй хангамж ямар байх нь чухал уу. Эсвэл Засгийн газрын тогтоол зөрчдөг, алба аминыхаа хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр “Лексус 570” машин худалдан авдаг том толгойтой даргад хариуцлага тооцолгүй харин ч түүнд шагнал болгож сар бүр 25 сая төгрөгийн цалин олгох тухай гурван саяулаа хэлэлцүүлэг зохион байгуулах уу. Ямар ч байсан Х.Бадамсүрэн захирал “Таван богд” группээс 300 сая төгрөгөөр “Лексус 570Х” загварын шинэ машин авч унасныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хүлээн зөвшөөрсөн. Үүнд нь хэн хэрхэн хариуцлага тооцох, арга хэмжээ авах эзэн хаана байгаа нь иргэдэд, тэр дундаа үйлдвэрийн жирийн нэгэн уурхайчинд тэр бүр харагдахгүй байна. Гүйцэтгэх захирлын хувьд Өмчлөгчтэйгээ цалин хөлснийхөө асуудлыг шийдээгүй байж Засгийн газрын тогтоолыг зөрчин 300 сая төгрөгөөр автомашин худалдан авч байгаа нь Х.Бадамсүрэнг Монголын улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн төлөөлөгч, эрх баригч намын даргын хүн гэдгийг хэлээд байна. Түүний хувьд дураараа, эрх мэдлээ хэтрүүлэн дуртай машинаа өнгө мөнгийг нь шилж байгаад авч унаж байгаа үйлдэл өөрийг нь ингэж уншигдахад хүргээд байна. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Уурхайчид, тэр дундаа Эрдэнэтийн уурхайчид удмаараа шударга үйлд дуртай, худал хуурмаг зүйлийг тэвчдэггүй. Хүн бүхэн тэгш эрхтэй юм бол Засгийн газрын тогтоол зөрчдөг Х.Бадамсүрэн захирлын 300 сая төгрөгийн үнэтэй машин худалдан авсан үйлдэлд хэн нэгэн хариуцлага тооцох ёстой гэдгийг харж, хүлээж байгаа. Сонгуулийн дүнд нөлөө үзүүлж болох шийдвэрийг эрх баригчид гаргах уу, машин авсаныг нь урамшуулаад толгойг нь илэх үү гэдгийг харах л үлдлээ. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА