ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засгийн газар 1225 хүүхдийн “дээрэмдсэн” мөнгөөр Х.Бадамсүрэнд 24.5 саяын цалин олголоо
Засгийн газар 1225 хүүхдийн “дээрэмдсэн” мөнгөөр Х.Бадамсүрэнд 24.5 саяын цалин олголоо
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд 2016 оны жилийн эцсийн байдлаар манай аймгийн 34710 хүүхэд сар бүр бэлэн болон бэлэн бусаар 20 мянган төгрөг авдаг гэж бүртгэгджээ. Эдний 17801 хүүхэд амьжиргааны баталгаажих төвшний үнэлгээний 502.567 болон түүнээс доош онооны нөхцөл хангасан өрхийн хүүхдүүд гэнэ. Дээрх 17801 хүүхдэд өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс сар бүр хүүхдийн 20 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр олгож байгаа. Үлдсэн 16909 хүүхэд нь амьжиргааны төвшний босго онооноос дээгүүр оноотой өрхүүд байгаа тул тэдний хүүхдийн 20 мянган төгрөгийг бэлэн бусаар дансанд хийж 2019 онд нөхөн олгохоор болсон. Энэ сарын эхээр улс орон даяар явагдсан өрхийн амьжиргааны баталгаажих төвшингийн судалгааны үр дүнд дээрх 34710 хүүхдийн 40 хувьд Засгийн газраас хүүхдийн мөнгийг олгоно. Өөрөөр хэлбэл, судалгааны үр дүнд аймгийн хэмжээнд хүүхдийн мөнгө авдаг байсан 34710 хүүхдийн 40 хувь болох 13884 хүүхэд л хүүхдийн мөнгө авах юм. Үлдсэн 20826 хүүхэд нь Ж.Эрдэнэбатын толгойлсон Мэргэжлийн Засгийн газрын хүүхдүүд биш болж таарсан. Зөвхөн нэг аймгийн хэмжээнд 20 гаруй мянган хүүхэд сар бүрийн 20 мянган төгрөгнөөсөө хагацаж байгааг улсын хэмжээнд тооцвол багагүй тоо гарна. Тэгвэл өнөөдөр хүүхдийн мөнгөнөөс хасагдсан Орхон аймгийн 20 гаруй мянган хүүхдийн тодорхой хэсэгт нь мөнгөө авах боломж байна. “Эрдэнэт үйлдвэр” компанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн сард 10 мянган ам.доллар буюу 24.5 сая төгрөгийн цалин авахаар болж байгаа. Энэхүү 24.5 сая төгрөг хэдэн хүүхдийн сар бүрийн 20 мянган төгрөгт хүрэлцэх вэ. Ерөнхий захирлын сарын 24.5 сая төгрөгийн цалин манай аймгийн 1225 хүүхдийн гар дээр олгодог 20 мянган төгрөгтэй тэнцэж байна. Энэ чинь шударга ёс уу. Энэ чинь ариун явдал уу. Өнөөдөр Эрдэнэт хотод гурван хүүхдийнхээ 60 мянган төгрөгөөр сарын хэрэглээнийхээ гуравны нэгийг залгуулж байгаа өрх, гэр бүл олон байгаа. Гэтэл нэг эрхэмд Төрийн өмчит үйлдвэрийг удирдсаных нь төлөө 1225 хүүхдийн 20 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний 24.5 саяын цалин өгч байгааг ард түмэн ойлгохгүй байна. Ёстой нөгөө МАН, Мэргэжлийн Засгийн газар, эрх баригчид “Ардын хүүхдийг амьдын жингээр нь алаг үзэж байгаа хэрэг” гэхээс өөр тайлбар үнэндээ алга. Ерөнхий захирал гар дээрээ авах 24.5 сая төгрөгийн цалингаасаа гадна нэмэлт ахуй хангамжийг тултал нь эдэлнэ. Зарим нэг албан бус мэдээллээс харвал үйлдвэрийн ерөнхий захиралд сард нэг удаа стрессээ тайлахад нь зориулж нэг орой боломжийн үнэтэй өндөр зэрэглэлийн паабаар үйлчлүүлэх 1 сая төгрөг төсөвлөгддөг гэж дуулдсан. Дээр нь албан томилолт, хоолны мөнгө, шатахууны зардал, нэмэлт шагнал урамшуулал гээд тооцвол сардаа 30 гаруй сая төгрөг үрэх нь юу ч биш бололтой. Гавьяаныхаа амралтад гарсан, тэтгэвэрийн хөгшин сардаа албан ёсоор 24.5 сая, албан бусаар 30 гаруй сая төгрөгийн цалин авч байхад ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн манай аймгийн 1225 хүүхэд, магадгүй 1225 өрх хүүхдийн 20 мянган төгрөг “Баяртай” гэж хэлэх дээрээ туллаа. Үнэндээ энэ төрд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ядаж 5 сая төгрөгийн цалин аваад, ахуй хангамжийг нь эдлээд ажиллачих хүн олдохгүй байна гэж баймгүй. Цалинг яагаад 10 мянган ам.доллар буюу 24.5 сая төгрөг хэмээн тогтоосныг Ц.Ням-Осороос, Засгийн газраас, МАН-аас Эрдэнэтчүүд асуух эрхтэй. Үгүй бол эрдэнэтчүүд биш юмаа гэхэд ажлын хүндийг нуруундаа үүрдэг уурхайчид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаа сонгодог, тэдэнд хэдэн төгрөгийн цалин өгөхөө мэддэг болвол яасан юм бэ. Дэлхийн топ компанийн засаглалын дүрэм журманд ч энэ тухай заалт байдаг тухай дуулдаж л байсан. Аймгийн хэмжээнд 1225 хүүхэд, бараг 1225 өрх сар бүр хүүхдийн 20 мянган төгрөгнөөсөө хагацаж байхад нэг хотод амьдардаг үйлдвэрийн том дарга түүнийг нь сарын цалин гэж хэлээд авч байгаа нь Монголын эмгэнэл гэлтэй.      Ирэх сарын 1-нээс эхлэн манай аймгийн 20826 хүүхэд, багаар бодоход 10 гаруй мянган өрх айлын хувьд “Хүүхдийн сар бүрийн 20 мянган төгрөг” ойлголт түүх болон үлдэх гэж байна. Засгийн газрын тооцоогоор нийт хүүхдийн 40 хувьд хүүхдийн мөнгө олгоно гэж байгаа. Манай аймгийн хэмжээнд 13884 өрх, хүүхэд хүүхдийн мөнгө авч, үлдсэн гэр бүл хүүхдүүд Монгол төрийн хаалганы гадна үлдэх гэж үү. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ