ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Бадамсүрэн дэлхийн лидерүүдээс ч өндөр цалинтай боллоо
Х.Бадамсүрэн дэлхийн лидерүүдээс ч өндөр цалинтай боллоо
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ хаврын “од” болж буй бололтой. Түүний хувьд энхрий хайрт намынхаа нэр хүнд, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа намын дарга М.Энхболдынхоо нэр хүндийг гэрлийн хурдаар унагаж байгаа бололтой. Ямар сайндаа л МАН-ынхны дунд “Бадамсүрэн, Чойжилсүрэн хоёр ч энэ сонгуулийн дүнг олон нийтийн дунд тавьчихлаа” хэмээн бухимдаж байхав. Х.Бадамсүрэн захирал ч гэсэн юм үзсэн, нүд тайлсан хүн шиг байсангүй. Цагтаа “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын суудлаас эхлээд дэд сайдын сэнтийд хүртэл тухалж байсан, эрх ямбыг хүртэж үзсэн л баймаар. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг амьдрах байрандаа 24 сая төгрөгөөр засвар хийлгээд, 180 гаруй сая төгрөгөөр тавилга аваад л. Дээр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралд унах машин байгаагүй гэж үү. Заавал цоо шинэ, 2016 оны загварын “Лексус 570Х” авч унах шаардлага байсан уу. Миний мэдэхийн өмнөх захирал Ц.Даваацэрэн дээрхээс дутахгүй том жийптэй, дээр нь Эрдэнэтэд байхгүй “Мерседес бенз”-тэй байсан. Энэ машинуудыг тэгвэл ажлаа өгсөн захирал асан Ц.Даваацэрэн аваад явчихсан уу гэх асуулт гарч байна. Өнөөдөр Х.Бадамсүрэн захирлын талаар гарч байгаа энэ мэдээллийг хэн захиалаад, хэн баримтыг нь олж өгөөд байгаа нь ч уншигчдад дэндүү ойлгомжтой. Явж, явж төрийн өмчийн 51, хувийн хэвшлийн 49 хувийнхны хооронд болж байгаа улсын хэмжээнд бол “цусгүй дайн”, Эрдэнэтийн хонхорт бол “Орон нутгийн чанартай мөргөлдөөн”. Саяхан төвийн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дэлхийн лидерүүд ямар цалинтай вэ” гэдэг мэдээлэл гарсан. Эндээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн дэлхийн зарим нэг орны лидерүүдээс ч илүү өндөр цалин хөлс авдаг юм байна гэдгийг харьцуулж үзсэн юм. Магадгүй Х.Бадамсүрэнгийн хувьд МАН-ын дарга М.Энхболдын өмнө ч тэр, үйлдвэрийн ТУЗ-ийнхний өмнө ч тэр “Би сардаа 10 мянган ам.долларын цалин л авна” гэж хошуу цорвойлгоогүй болов уу. Харин хэвлэлээр гарч байгаа мэдээллээс харвал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор л том толгойлон ерөнхий захиралд сарын 10 мянган ам.доллар буюу 24.9 сая төгрөгийн цалин өгөх санал гарган нэг сумаар хоёр туулай буудах гэсэн бололтой. Ингээд Х.Бадамсүрэн захирлын сар, жилдээ авах цалинг нь дэлхийн зарим нэг орны лидерүүдийн цалинтай жишиж үзлээ. Х.Бадамсүрэн захирал сардаа 10 мянган ам.доллар жилдээ 120 мянган ам.долларын цалин авна. Тэгвэл дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг АНУ-ын тэргүүн Дональд Трамп сард ердөө нэг ам.долларын цалин аваад ард түмнийхээ төлөө ажиллах тангараг өргөсөн. Эндээс харвал Х.Бадамсүрэн захирал АНУ-ын Ерөнхийлөгчөөс 120 мянга дахин илүү цалинтай. АНУ-ын Ерөнхийлөгч ДОНАЛД ТРАМП $1 Дэлхийн хамгийн их хүн амтай, хүчирхэг гүрэн манай өмнөд хөршийн дарга Си Жиньпин жилдээ 20.6 мянган ам.долларын цалин авдаг аж. Тэгвэл Х.Бадамсүрэн захирал БНХАУ-ын даргаас зургаа дахин их цалинг жилдээ авах нь ээ. БНХАУ-ын дарга СИ ЖИНЬПИН $20,600 Цөмийн зэвсэгтэй дэлхийн их гүрнүүдийн нэг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди жилдээ 28.8 мянган ам.долларын цалин авдаг байна. Түүний хувьд Монгол улсын төрийн 100 хувийн өмчит аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэнгээс 1 дахин бага цалин авдаг болох нь. Энэтхэгийн Ерөнхий сайд НАРЕНДРА МОДИ $28,800 Италийн ерөнхий сайд Маттео Ренци гэж эрхэм байх. Тэрбээр жилдээ 120 мянган ам.долларын цалин авдаг. Х.Бадамсүрэн захирлын жилийн цалин түүнийхтэй дүйж байна. Италийн Ерөнхий сайд МАТТЕО РЕНЦИ $120,000 Хамгийн сүүлд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цалинг Х.Бадамсүрэн захирлын ажлын хөлстэй зэрэгцүүлж үзлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар ч байсан цалингаа төгрөгөөр авдаг аж. Түүний хувьд жилдээ 51 сая 133 мянга 500 төгөргийн цалин авна. Нэг сард дунджаар 4 сая 261 мянга 125 төгрөг гэсэн үг. Монголбанкны өнөөгийн албан ёсны ханшаар тооцож үзвэл манай улсын Ерөнхийлөгчийн цалин жилдээ 21.2 мянган ам.доллар болж байна. Үүнийг Х.Бадамсүрэн захирлын цалинтай харьцуулбал манай улсын төрийн тэргүүн түүнээс 5.6 дахин бага цалин авдаг юм байна.     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ $21,262 Хамгийн сонирхолтой нь Д.Трамп, Си Жиньпин, Нарендра Моди, Маттео Ренци нар бүгд улс орныхоо төрийн тэргүүнүүд. Тэд улс орноо удирдсаныхаа төлөө цалин авдаг. Харин Х.Бадамсүрэн захирал улсынхаа төрийн өмчит үйлдвэрийн газрыг захирсаныхаа төлөө сардаа 10 мянга, жилдээ 120 мянган ам.долларын цалин авах юм байна. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА